loading...
2 жил гаруйн өмнө Клипперс багийн холбон тоглогч Шоон Ливингстон хүнд гэмтэл авлаа. Бөмбөгийг тасалж талбайн голоос хурдан довтолгоо хийж хууралт хийсээр шийдний доороос чөлөөтэй довтлож байсан боловч … Асар хүнд гэмтэл авсны дараа түүнийг сагсан бөмбөгтөө эргэн ирнэ гэсэн итгэл хүн болгонд төрөхгүй байлаа. Эргэн ирлээ ч өндөр амжилттай тоглоно гэж хүмүүс бодохгүй байсан. Гэхдээ тэр ямар ч л байсан эхний шатаа амжилттай давж гэмтлээ бүрэн илээршуулжээ. Одоо формондоо орж бусдыгаа баярлуулах л үлдсэн. Гэмтлээ эдгээгээд түүнд бас нэг даалгавар тулгарсан. Чөлөөт агент болсон тэр нэг багт орох хэрэгтэй болсон.
Миннесота, Майами багууд түүнд санал тавиад байжээ. Харин тэр өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргаж Уэйдийн ар тал болохоор шийдэн Дөлнүүдтэй хоёр жилийн гэрээг байгууллаа. 2004 оны драфтын 4-р байраар шалгарч байсан Шоонд Майами багийнхан ч ам сайтай байгаа билээ. Өндөр боловч холбогчийн байрлалд тоглочихоор тэр талбайг харах мэдрэмж зэргээрээ ихэд үнэлэгддэг. Тэр нэмээд өдгөө дөнгөж 23 настай. Цаашдаа өшөө их ирээдүй хүлээж буй биз. Ирээдүйтэй гэгдэж байгаад гэмтлийн улмаас сагсан бөмбөгийг орхисон, карьераа дуусгасан сагсчдын эгнээнд тэр орохгүй биздээ. Тэр эхний даалгавар гэмтлээ илааршуулах даалгавраа амжилттай биелүүлсэн. Дараагийн даалгавраа ч амжилттай биелүүлж Майами Хит багт орсон. Харин дараагийн даалгавар болох Крис Куйнн, Маркус Бэнкс, шинэ тоглогч Марио Чалмерс нараас илүү гарч гарааны холбогч болох даалгавар хүлээж байна. Цаашдаа супер од, түүхийг бүтээлцэх хүн болоорой.
loading...




Amjilt husye Shaun!!!
loading...
Amjilt
loading...
Уг нь дажгүй тогтолч байсан юмсан. Энфёрний, Грант Хилл 2 шиг л болчихгүй бол
loading...
Нүд хальтимаар гэмтэж билээ… аймар аймар…
loading...
ug ni neleen ireeduitei toglogch bsan yum bnle shd gemtel neeree hetsuu yum aa
loading...
арай л аймар гэмтэж билээ.Бараг уйлхаа шахаж байсан тэр үед.Маш авъяаслаг тоглогч.
loading...