loading...
Английн лигийн түүхэнд бичигдэх өндөр үнээр ирсэн Бразил самба “бүжигчин” Робиньо, Манчестер хотод ирээд сар гаран болж байна. Энэхүү нэг сар түүний хувьд хэр өнгөрөв – 5 тоглолт 2 гоол. Муугүй ээ гэхдээ энэ бол гол биш. Түүнийг дебютээ хийсэн цагаас эхлэн Ситигийн фанатууд Робиньо жинхэнэ тахин шүтэх болсон. Энэ нь мань эрд хэр санагдаж байгаа хийгээд Будант альбион дахь амьдралынх нь талаар The Sun сонины сурвалжлагч уулзаж ярилцсан байна.
‘Мэдээж хотын хаана ч явсан хүн болгон намайг таньж их сайхан харьцаж байдаг ,тэдгээр хүмүүс надад байнга л урмын үг хайрладаг ,энэ чинь л хөлбөмбөгчин хүнд хэрэгтэй шүүдээ’
‘Үнэндээ би энд ирээд юу ч бүтээгээгүй байгаа ,гэхдээ тэд намайг ингэж хүндэлж байгаагийн хариу талархал болгож гайхалтай тоглолт ,ялалт ,болон гоолоор бэлэг баринаа. гэж Бразил эр гэж ярилцлагаа эхлэв.
Английн хөлбөмбөг танд хэр таалагдаж байна ?
Миний өмнө нь сурсан ,надад суусан бүхнээс минь шал өөр зүйл юм байна. Маш хурдан тэмп -тэйн дээр бүх багууд хүчтэй ,миний бодож байснаас ч хэцүү ч гэлээ сайхан юм. Энэ бол дэлхийн No1 лиг.
Англи Испани хпоёрын ялгааг хэл гэвэл ,би анх Бразилаас Испанид ирж байхад ямар ялгаа мэдэрч байсан яг тэр мэдрэмжийг л дахин мэдэрч байна.
Аа бас талбайн хувьд их чийгтэй юм ,яг л Испани шиг энэ нь тоглолтын хурдад бас нөлөөлдөг байх.
Таныхаар Ла лига болон Премьер лигийн гол ялгаа нь юундаа байгаа юм шиг байна ?
Мэдээж хэрэг шүүлт ,энд үзэгчдийн ямар нэгэн хэл ам ,болон бага зэргийн алдаа зэргийг эс харгалзан тоглоолтыг үргэлжлүүлдэг нь л их таалагдаж байна. Гэхдээ зарим үед надад арай л их түлхэлцээд байгаа юм шиг санагдаж байсан. Одоо дасаж эхэллж байна.Ла лигт бол өөр шүү дээ.
Мөн тэрээр хөлбөмбөгөөс гадуурх амьдрал болон шинэ нөхдийнхөө талаар.
Би багийнхантайгаа их сайн ойлголцож байгаа. Хөлбөмбөг гэдэг чинь өөрөө бидний ойлголцох хэл шүү дээ. Бөмбөг байхад бид хоорондоо ойлголцож чаддаг. Заримдаа бэлтгэл тоглолтон дээр дамжуулалтаа хийгээд хашгирахад нөхдад маань их хөгжилтэй байдаг гэсэн.
Миний англи хэлний төвшинг 10 онооны системээр дүгнэх юм бол бараг 2 л болох байхдаа. Гэхдээ наданд цаг хугацаа хангаллтай байна. Зургаан сар орчмын дараа 10 – 10 болчих байх гэж найдаж байгаа.
Одоохондоо буудалд амьдарч байгаа гэхдээ удахгүй би нэг байшин авнаа.
Сурвалжлагч түүнээс Челси -тэй хийсэн түүний анхны тоглолын талаар асуухад :
Цэнхэрүүдийн хаалганд гоолдох үнэхээр сайхан байсан ,нэгдүгээрт тэд чинь алдарт Челси ,хоёрдугаарт би чөлөөт цохилтыг их муу гүйцэтгэдэг ,гэхдээ өөртөө яагаад ч юм их итгэлтэй цохиж сайхан гоол оруулсандаа маш их баярласан даа.
Ер нь миний дебутууд их мартагдашгүй дурсамжтай болоод байдаг юм. Жишээ нь Сантос багт анхны тоглолтоо хийхдээ хожлын гоол оруулж байсан ,дараа Испанид ирээд Кадиз багийн эсрэг маш сайн байсан. Тиймээс Сити дахь эхлэл ч онцогой байна гэдэгт итгэлтэй байлаа’
Мөн тэрээр Реалд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ талаар ийн дурслаа.
‘Ситид ирээд би жинхэнэ хүссэн байрлалдаа тоглож байгаа ,өөрөөр хэлбэл хоёр дахь довтлогч болж ,тоглоомын бүх хэсэгт оролцох боломжтой болсон ,ийм боломж Реалд байхад олдодгүй л байсан шүүдээ ,ганц хан зүүн жигүүрээр хязгаарлагдахгүй.
Яагаад заавал Англи гэж ,яагаад Манчестер сити гэж ?
(Инээв). Энд наран шарлага ,халуун нар байхгүй л дээ. Гэхдээ л Манчестрийг би илүүд үзсэн юм. Элано намайг дагуулж яваад хотыг үзүүлсэн юм л даа.
Чин үнэнээ хэлэхэд би айж байсан. Буруу сонголт хийчих вүү. Хэрэггүй ч ирэв үү дээ гэж бодох үед надад байсан ,үүнд хүмүүсийн хэл ам их нөлөөсөн нь гарцаагүй.
Гэхдээ л миний зовнил хэрэггүй зүйл байж ,надад энд сайхан байна ,үзэх харах юм ихтэй ,сайхан ресторан бар ихтэй. Нээрээ хоолны тал дээр надад энд ямар ч асуудал байхгүй. Яагаад гэвэл Манчестрийн төвөөр өндөр зэрэглэлийн Бразил ресторанууд ихтэй юм билээ.
Цаг агаарын хувьд ч танд хэцүү байгаа биздээ ,Блакпүүлийн Голден Майл -г яавч Рио ди Жанеиро -н Копакана наран шарлагын газартай зүйрлэх аргагүй нь мэдээж ?
Яг тийм ,цаг агаар л ганц асуудал болоод байна. Англид би чийгтэй ,байнга бороотой бүүдгэр байдаг гэдэг нь үнэн юм. Гэхдээ дасах гэж л хичээж байнадаа.

loading...




robinho tugsurnuu harjil bgaara
loading...
Гэхдээ МанСити гэх гэжийгаад ЧЕлси гэж их л андуураад байсан шүү наадах чинь. хаха
loading...
Харж байж болоё доо. Өчигдөр тийм ч сайн тоглохгүй л байсан даа. Ливерпүүлийн Каит гэдэг гар азтай юм аа. Үлгэн салган юм шиг хэрнээ гоол оруулаад байх болтой юм аа.
loading...
Хэхэхэ цаадах чинь махруу шар гэдэг хочтойшдээ. Хөөрхий минь их хөдөлмөр гаргадын яахав хийж л байг. Гэхдээ өчигдөр Торрес ХатТрик хийх байсан шүүдээ. Роналдо хаана байнаа Торрест титмээ алдлаашдээ хөөрхий
loading...
bi aimar shuu
loading...
Ene jiliinhiig Ronaldo avahgui bol shudarga oys gej alga shuudee. Herev Torres ene chigeeree baival ireh jiliihiig avah bhaa.
loading...
ROBINHO bol juvhun MUngnii tuloo bagaa orhison muu amitansh dee
loading...