Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Бразилд футзалын ДАШТ болж байна

GD Star Rating
loading...

Бразилын хамгийн том хотууд болох Бразилиа, Рио-Ди-Жанейрод заалны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 30-нд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд нийт 20 улсын шигшээ 4 хэсэгт хуваагдан тоглож байгаа ба Европоос 6, Ази болон Өмнөд Америкаас 4, Хойд ба төв Америкаас 3, Африкаас 2, Далайн орнуудаас 1 улс тус тус тэмцээнд оролцож байна.

Залны хөлбөмбөгийн ДАШТ нь 4 жил тутамд 1 удаа болдог. Гэхдээ “том” талбайн хөлбөмбөгийн ДАШТ болоогүй, тэгш тоотой жилүүдэд. Харин анхны тэмцээн 1989 онд Голландад болж Бразил түрүүлж байв. Хөлбөмбөгийн ид шидтэнүүд эхний 3 тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн ба харин 4 дэх буюу 2000 онд Гватемалд болсон тэмцээнд Испаний шигшээ дархан аваргуудыг хожин аваргалж байжээ. Улмаар 2004 онд цолоо хамгаалсан байна. Энэ жилийн хувьд Бразилчууд нутгийн дэвжээн дээрээ Испаничуудаас хариугаа авах, мөн 4 дэхээ түрүүлэх зорилготой байгаа нь мэдээж. Гэхдээ талбайн эзэд түрүүлж байсан тохиолдол хараахан алга. 1989 онд Голланд, 1996 онд Испани тус тус шигшээ тоглолтонд үлдээд үзүүрлэж байсан байна.

Тэмцээн болсон газрууд болон болон медаль авч байсан улсуудыг танилцуулвал:

1989 – Голланд:. 1-р байр: Бразил 2. Голланд 3. АНУ

1992 – Гонконг: 1-р байр: Бразил 2. АНУ 3. Испани

1996 – Испани:  1-р байр: Бразил 2. Испани 3. ОХУ

2000 – Гватемал: 1-р байр: Испани 2. Бразил 3. Португал

2004 – Тайвань: 1-р байр: Испани 2. Итали 3. Бразил

Одоогоор багууд хэсэгтээ 2-3 тоглоод байгаа бөгөөд Бразил, Испани, Итали, Аргентиний багууд хэсгээ тэргүүлж байна.

Энэ удаагийн тэмцээн 10-р сарын 19-нд өндөрлөнө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: