loading...
2002 оны Жон Терриг одооны Жон Территэй харьцуулаад үзье. Талбай дээр тун давгүй тоглолтыг үзүүлж байсан ч түүнд талбай дээр болон, талбайн гадна анхаарал хандуулах хэвлэл мэдээллийнхэн байхгүй байсан гэхэд хилсдэхгүй байлаа. Түүний гялалзсан карьер нялхаараа байсан юм. Харин 4 жилийн дараа гэхэд тэр шилдгийн шилдэг ангиллын нэг гишүүн болсон байв. Энэ хугацаанд тэр клубынхээ болон шигшээ багийнхаа ахлагч болж, хоёр хөөрхөн ихэр хүүхдийн эцэг болж, бие бялдар, сэтгэлзүй, сэтгэлийн хөдөлгөөний хувьд аль хэдийнэ “бүрэн боловсорч” дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч болжээ.
Терри бол бүх багийн фэнүүдийн дуртай цөөхөн тоглогчдын нэг. Тэр Челсигийн бэлэг тэмдэг, премьер лигийн хамгийн үнэтэй багийн ноён нуруу.
- Таны баатар хэн бэ?
- Тони Адамс. Би түүний маш их зоригтойд нь, надад олон юмыг өгсөнд нь дуртай.
- Танд хэн хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
- Маш олон хүн байна л даа. Нэрлэхэд их хэцүү байна. Надтай уулзсан хүн болгон л их чухал байсан. Челсигийн багачуудын багийн дасгалжуулагч Тэд Дэйл намайг анх хамгаалагч болгож байлаа. Би анх төвийн хагас хамгаалагч болж байсан. Үүндээ ч их дуртай байлаа. Гэхдээ Дэйл намайг хамгаалалтандаа илүү сайн болохыг анзаарсан юм. Би хамгаалах дургүй, аль болох бүх гоолд оролцохыг боддог тийм л жаал байсан. Гэвч заримдаа чамайг илүү сайн мэддэг, чиний зүрхэнд буй нууц сонирхлыг мэддэг тийм хүнд итгэхэд зүгээр байдаг юм. Тэд Дэйлгүйгээр би өдий зэрэгтэй явахгүй байсан.
- Та яагаад хөлбөмбөгийг сонгож бусдыг болих болов?
- Ер нь бол манай хүүхдийн багийн олонх хүүхэд энийг хийгээгүй. Та нарыг нэг нэгээр нь өрөөнд дуудна. Та тэнд суугаад багийн андуудаа өрөөнөөс нулимстай гарч байхыг харах болно. Тэд илүү чадвартай, хангалттай боломжтой боловч тэд тэрнийгээ бүрэн ашиглаж чадаагүй юм. Харин би уйлж гараагүй.
- Та өөрийнхөө амьдралын гол үзлийг хэлбэл?
- Зарим хүмүүс ямар нэгэн юмыг 110 % биелүүлж байж л түүнд талархаж байдаг. Харин би бол өнөөдөр энд байж байгаадаа л маш их баярладаг.
- Залуу хүүхдүүд бүгд л ахмадуудтайгаа хэрхэн ойлголцох талаар боддог байх. Харин та яаж тэдэнтэй ойлголцож харьцдаг байв?
- Клуб гадаадын олон шилдэг тоглогчдыг явуулж, мөн шинээр авчирдаг. Гэвч багийн хөгжөөн дэмжигчид өөрсдийн хүмүүсээ, тодруулбал багийнхаа академиас төрсөн тоглогчдыг хүсдэг байх гэж би боддог юм. Намайг хүүхдийн багаас нэгдүгээр багт ороход маш олон тоглогчид намайг хүндэлдэг байсан. Гэхдээ би талбай дээр л өөрчлөгддөг байлаа. Би талбай дээр тэдэнтэй хамт тоглохдоо хашгичиж, зохион байгуулдаг байлаа. Жианлука Виалли үүнд маш их сэтгэл нь хөдөлдөг байсан. Харин талбайгаас гараад алхаж байхдаа би өөр хүн болдог байсан. Би өөрийнхөө бүхий л хүчээр багаа ялахад тусалдаг.
- Та олон л юмыг ахмадаасаа сурсан байх?
- Би үргэлж л бусад хүмүүсээс суралцахыг оролддог. Би Челсид орсны дараа, миний ах Поол (одоо Еовил Таунс багт тоглодог) Чарльтонд орсны дараа бидний хөгжилдөх цаг дуусч хөдөлмөрлөх, шаргуу ажиллах цаг ирсэн юм. Жианфранко Зола, Виалли, Марк Хьюз, Фрэнк Лебоф, Марсель Дисай нартай хамт бэлтгэл хийх нь надад маш сайхан байсан. Тэд үргэлж бэлтгэл дээр жоохон ч гэсэн хугацаанд надад юм зааж, надад тусалдаг байсан юм. Жилийн үндсэн бэлтгэл сургуулилтууд дууссаны дараа би өөртөө 60-70 тийм хүнд биш бэлтгэлийн цаг гаргадаг байлаа. Гэхдээ би ямар нэгэн юм хийх үедээ “Марсель надад ингэж хий гэж хэлээгүй шүү дээ” гэж боддог байсан. Нэг удаа тийм бэлтгэлийн үеэр надад Марсель “Энгийн зүйл агуу” гэж хэлсний дараа надад олон юм бодогдсон шүү.
- Та өөрөө өөрийнхөө баатар байхдаа сэтгэл хангалуун байдаг уу?
- Энэ бол өнөөгийн хөлбөмбөгийн зайлшгүй байх ёстой чанаруудын нэг. Бид хүүхдүүдэд хамгийн сайн үлгэрлэгч байхыг хичээдгээ мэднэ. Гэвч одоо хүүхдүүд бага хүндлэл үзүүлж байгаа. Би өдөр тутам тоглосон хөлбөмбөгийн гутлаа угааж, хувцас сольдог өрөөгөө угаадаг тийм үед байсан. Би Пеннис Вайсын гутлыг өдөр бүр цэвэрлэдэг байсан ба тэднийг сайхан байлгахыг л зорьдог байлаа. Энэхүү өдрүүд нэгэнт улиран өнгөрч надад ихээхэн сахилга бат суулгасан. Үүнд би одоо хүртэл талархаж байдаг юм.
- Та байгалиас заяасан лидер үү? Эсвэл үүнийг хичээл зүтгэлээр олж авч болох уу?
- Тэргүүлэх чадвар нь дээрх хоёр зүйлээс аль алинаас нь хамаарна гэж бодож байна. Удирдах чадвар маань тоглолтын үед байгалиас заяасан зүйлсээр өрнөдөг. Гэвч мэдээж бусад багийн ахлагчид, менежерүүдээс суралцаг. Челси багийн ахлагч байх маш нэр хүндтэй, гэвч Английн багийн ахлагч байх бүр л хэцүү. Английн, тэр байтугай бусад улсын хүүхэд бүр чамайг юу хийж байгааг ажиглаж байдаг. Би энэ бүгдэд сайхан үлгэр дууриал үзүүлэхийг л боддог.
- Таны хамгийн мартагдашгүй болж өнгөрсөн утасны яриа?
- Надад Английн багийн ахлагч болгосныг дуулган Стив МакКларен залгахад. Энэ дуудлага нууцлагдсан дугаараас ирсэн ба би багийнхаа бэлтгэлийн газар массаж хийлгээд хэвтэж байсан юм. Тэгээд үүнийг сонсоод хэвлэлийн бага хурал зарлагдах хүртэл би маш эргэлзсэн, гайхширсан, итгэнгүй байдалтай% хэдэн минут дуугүй хэвсэн. Түүний дараа надад Стивен Жеррард, Дэвид Бэкхем нар утасдаж баяр хүргэхэд л итгэсэн дээ. Энэ бүх үйл явц үлгэрийн юм шиг л өнгөрсөн. Дараа нь Бэкс надад тэгээд тусалж дэмжиж, зөвлөгөө өгнө гэж хэлсэн нь надад тун сайхан байсан шүү.
- Английн багийн ахлагч байх нь юутай адилхан байв?
- Энэ бол агуу гавьяа л гэж би бодож байна. Хүн бүр л хүүхэд байхдаа энэ багийн гишүүн болохыг мөрөөддөг. Би ч гэсэн мөрөөддөг байлаа, гэхдээ бүр багийн ахлагч болно гэж төсөөлж байгаагүй. Миний амьдралын хамгийн агуу боломж ба би хамгийн чадах бүхнээ хийнэ гэж бодож байгаа.
- Та талбай дээрээс юуг сурсан бэ?
- Үнэнч байдал. Надад зарим хүмүүс энэ тал дээр итгэхгүй байх. Гэхдээ миний гуталны спонсор Умбро дээр жишээ авч болох юм. Умбро надад өнгөрсөн жилүүдэд тун сайхан хандсан. Би тэдэнд тун үнэнч байдаг ба бид хэд салшгүй байна гэдэгт итгэдэг.
- Та өөрийнхөө клубт үнэнч байж чадах уу?
- Эргэлзээгүйгээр. Би Челсид үүрд байхыг боддог.
- Баг нь амжилттай явж байхад энэ үгийг хэлэх илүү амархан байж болох л юм?
- Тиймээ. Би олон жилийн өмнөөс Челси багт хүчин зүтгэж байна. Бид амжилтгүй байсан ч багтаа би байсаар л ирсэн. Би энэ баг үнэхээр сайхан уур амьсгалтай баг гэдгийг мэднэ. Надад өөр багт очих боломж байсан. Би багаасаа Манчестер Юнайтед багийг дэмждэг байлаа. Харин удалгүй Челси багт ирж энэ багт “хадагдахыг” хүссэн юм. Би хэдийгээр одоо багийн ахлагчийн үүрэгтэй багтаа баталгаатай хүн мэт байгаа боловч би хэзээ нэгэн өдөр формоо алдахад, одоо ч байсан би багаасаа гарахад бэлэн. Энэ бол шударга зүйл. Би тоглолтын өмнө багийн бүрэлдэхүүнд багтсан эсэхээ харахад л миний санаа амарч байдаг. Бусад үед байнга багтаа гараан тоглож үнэтэй хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байдаг.
- Энэ үнэнч байдал таны хувийн амьдралын ч бас чухал хэсэг үү?
- Тиймээ. Би эхнэртэйгээ долоо хоногийн 46 паундын цалин авдаг залуучуудын багт байхдаа л үерхдэг байлаа. Тэр үед эхнэр минь долоо хоногт 250 паундын цалин авч намайг ресторан зэрэгт дайлдаг байлаа. Энэ бол бид хосрын маш гоё дурсамж. Энэ гоё дурасмжууд, одоогийн бидний амьдрал зэрэг нь дээр таны хэлсний шалтгаан биш байна гэж үү. Би түүнийг хэзээ ч зовоохгүй, байнгын аз жаргалтай байлгахыг эрмэлздэг. Би түүнд хайртай.
- Ер нь насанд хүрсэн эр хүн уйлахад зүгээр үү?
- Мэдээж тийм. Би өөрийгөө сэтгэлийн хөдлөлөө нуудаг хүмүүсийн нэг биш гэж үздэг. Энэ нь ч эрүүл зүйл гэж боддог. Дэлхийн аваргын тэмцээнд Португалийн багт хожигдоод би нулимсаа тэвчиж чадаагүй. Энэ үед надад хэцүү байсан. Харин дараа нь хайртай эхнэр минь надад хоёр ихэр хүүхэд төрүүлж өгөхөд уйлсан. Энэ өдрүүд миний амьдралын хамгийн аз жаргалтай, бахархмаар өдрүүдийн нэг байсан. Германд тохиолдсон шаналлыг минь ч эдгээж өгсөн.
- Аав болоод та хэрхэн өөрчлөгдөв?
- Олон зүйлийг минь энэ аав болох гэдэг ажил өөрчилсөндөө. Ихрүүдийн аав байна гэдэг надад их таарсан ажил байна гэж би ойлгосон. Би эцгийн үүргээ, тэр тусмаа ихрүүдийн эцгийн үүргээ сайн биелүүлж байгаа.
- Та хүүхдүүддээ юу өвлүүлэхийг хүсч байна?
- Олон л зүйлийг. Аав минь надад ахмад хүмүүсээ хүндэлж бай гэж сургасан. Түүнийг миний хүүхдүүд ойлгоосой гэж бодож байна. Бас гэр бүлийн хэр чухлыг миний хүүхдүүд төсөөлөх хэрэгтэй. Аав надад илүү тогтвртой бай гэж хэлдэг байсан. Энэ сургааль талбай дээр надад их хэрэгт болдог. Жозе Моуриньо бүх тоглогчиддоо гэр бүл болох, төвхнөхөд нь их анхаарал тавьдаг. Түүнийг манай багт ирснээс хойш 8 тоглогч хүүхэдтэй болох буюу гэр бүлтэй болсон. Тэр бүрийд нь тэр олон зүйлээр тухайлбал хоол хийж өгөх зэргээр тусалдаг.
- Таны хамгийн хээнцэр хэрэглээ юу вэ?
- Би бугуйн цаганд дуртай. Би одоо Примьер лигт анх удаа түрүүлэхдээ өөртөө авч байсан Ролекс Дэйтона цагийг зүүж байна. Би гэхдээ бусад шиг тийм олон хувцас, тийм олон машингүй (гэлээ ч гэсэн Терри ярилцалга өгөхөөр ирэхдээ хар өнгийн Порше Каен машинтай ирсэн юм). Хэрвээ би их мөнгө үрэх гээд байвал миний менежер “Та үүнийг хийгээд хэрэггүй ээ” гэж хэлдэг. Би менежерийнхээ үгэнд ер нь ордог. Би харин мөнгө үрээгүйдээ баярладаг. Гэр бүлийнхнийхээ байлыг хараад тэдэндээ л илүү туслахыг боддог. Би хангалуун бус амьдралд өссөн учраас л тэр. Аав минь намайг бага байхад өдрийн 12 цаг хүнд машин жолоодож, дууссаны дараа орой нь надтай хөлбөмбөг үзэх гэж яаран гэртээ ирдэг байлаа.
- Таны бодлоор аз жаргал гэж юу вэ?
- Аз жаргал гэж дуусахаа хэзээ ч мэдэхгүй тийм аз жаргал юм уудаа. Энэ бүгд маргааш ч дуусч болно. Энэ бүхэн миний тоглоход ажиглагддаг хандлага. Хөлбөмбөг надад өөрийн чадах бүх зүйлээ өгсөн учраас би хөлбөмбөг тоглохдоо өөрийн чадах бүх зүйлээ түүнд зориулдаг. Би бэлтгэлдээ явах замдаа ойртох тусам сэтгэд хөдөлдөг учраас улам л хурдалдаг. Би яг л жоохон хүүхэд шиг бөмбөг өшиглөх гэж хүлээж яддаг. Би хөлбөмбөгч болоогүй бол юу болох вэ гэдгээ хэзээ ч тунгаан бодож байгаагүй. Би хөлбөмбөггүйгээр амьарч чадахгүй.
Спортын цонх сэтгүүл, 2007 оны Дугаар 1
loading...





Сайхан нийтлэл байна.
loading...
Ярилцлага шүү.
loading...
chi shu terry
loading...
Bi Chealseagiin Fanat. Ter tusmaa Terry, Lampard 2iin fen. Ene 2 hunguigeer Chealseag tosoolhiin argagui. Terry bol buh baguudiin banatuudiin hairtai hamgaalagch gedeg yostoi unene ug. Uneheer goe yariltslaga bn. Sportnewsiin hamt olond bayarlalaa. Uragshaa Chealsea!!!!!!!!!!!!!
loading...
Terry! Uneheer gaihaltai.
loading...
terry sain gehdee lampard bol suck
loading...
angliin bagiinhan mash ur chadwar undr toglogch hediich angliin shigshee bagin bureldhuun sain bgaa odoogoor buh standartig Devid Beckham hij baigach anglichuud tolgoigooroo mash sain togldog angliin dowtlogch Weany Rooney priemer ligiin itgl togs terguulj bn
loading...
Unet zuilstei Tuundee unech bdag hun. Iim humuus ugaasaa zaluusd hundlegdeh estoi ted ed naraas unet zuils zorilgodoo hurehiin uld temuuldeg zan shudraga baidliig surah heregtee
loading...
sportiin tsonh setguul deer gargaj bsan yumaa tawitsan bnshd hehe.. nadad sportiin tsonh setguul buh dugar n bga daanch ta hed hiigeegui udaj bn da
loading...
Saihan yarijeeeee. Amjilt zaluu min
loading...