Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Премьер лиг 7 -р тойргийн дараа

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/5/5a/Premier_League.svg/150px-Premier_League.svg.pngАнглийн премиер лигийн долдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Дэлхийн хамгийн хүчтэй лиг ,урьдын адил тун сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөж ,ихэнх шилдэгүүд 3 оноогоо халаасалсан байна. 2010 оны ДАШТ -н урьдчилсан шатны тоглолтууд ирэх долоо хоногуудад явагдах учир лигийн наймдугаар тойргийн тоглолтууд 10 сарын 18 ,19 ,20нд болох ажээ.

Челси – Астон Вилла 2 : 0 (Жо Коул , Анелка)
The image “http://i.media.goal.com/g/36768_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Chelsea (4-1-4-1): Cech; Bosingwa, Ivanovic, Terry (c), A Cole; Mikel; J Cole (Kalou 56), Ballack, Lampard, Malouda (Belletti 82); Anelka (Di Santo h-t).
Manager Felipe Scolari

Цэнхэрүүд Вилла -г 90 минут Гүүрэн дээрээ дээрэлхлээ. Гэмтлээс эргэн ирсэн Жо Коул болон Франц эр Анелка -н гоол тэдэнд хожлыг авчирсан ба энэ тоглолтонд ялснаар тэдний талбайдаа ялагдаагүй цуврал 86 болж байна. Харин тоглолтын баатар Коул 2-р хагаст бэртлээ сэдрээсэн нь Сколари -г багагүй сандруулсан гэхдээ албан ёсны мэдээгээр бол энэ нь нэг их хүнд биш бололтой. 2 долоо хоногийн дараа тэд Боро -той тоглох ба тэр хүртэл Декү ,Карвалё нар ногоон талбайдаа эргээд ирчих боломжтой.

Гоолыг эндээс харна уу

Блакбөрн – Манчестер Юнайтед 0 : 2 (Браун ,Рүүни)

Man Utd: Van der Sar, Brown, Ferdinand, Vidic, Evra, Ronaldo, Fletcher, Anderson, Giggs, Berbatov, Rooney.
Subs: Amos, Park, Nani, Rafael Da Silva, O’Shea, Evans, Tevez.

Бороотой үдшийн тулаанд Улаан чөтгөрүүд ялалт байгууллаа. Өнгөрсөн улирлын Роналду эргэн ирж гайхалтай тоглолтуудаа үзүүлж эхэллээ. Тэрээр хоёрдугаар хагаст гайхалтай дамжуулалтыг Рүүнид өгч ,Англи эр ч чулуу болгож чадсан ба португал эр маш их мэрийж байгаа нь харагдсан. Үүнээс өмнө 1 -р хагаст гоолын эзэн Уэйний дамжуулалтаар хамгаалагч Броун гоолдсон билээ.
Хоёр долоо хоногийн дараа Чөтгөрүүд Уэст Бромвич -г талбайдаа хүлээн авна.

Гоолыг эндээс харна уу

Манчестер Сити – Ливерпуль 2 : 3 (Айрлэнд ,Гарридо) ,(Торрес -2 ,Койт)

Liverpool гарааны 11: Reina Arbeloa Carragher Skrtel Aurelio Mascherano Kuyt Gerrard Alonso Riera Torres

http://soccerlens.com/wp-content/uploads/2007/09/torres1.jpg

Хотон шувуунууд сити -н хүндхэн талбайд гайхалтай ялалт байгууллаа. Үзэх харах юмаар дэндүү арвин болсон уг тоглолтын эхний хагаст Сити ялж байсан. Бүр 2 -0 -р. Гэвч Алтан жаал ‘Торрес’ тэднийг алчихлаа. 55′ 73′ -д хийсэн түүний дублийн дараа Ситичууд хэрэндээ хариуг нь барихаар хичээсэн ч эцсийн мөчид Койт -н гоолыг алдсанаар талбайдаа хожигдож орхилоо. Забалета хоёрдугаар хагаст улаан авсан нь ч үүнд нөлөөлсөн. Хожлын гоолыг хийсэн Койт -н хувьд лигтээ сүүлийн нилээд олон тоглолтонд гоол оруулаагүй байсан аж. Муу мэдээ гэвэл Словак хамгаалагч Шкртел гэмтэл авсан ба хэдэн долоо хоног талбайд гарахгүй бололтой.

Гоолыг эндээс харна уу

Сандерлэнд – Арсенал 1 : 1 (Лидбитттер) , (Фабрегас)

Буучдыг хожигдлоос аварсан ганц гоолыг нь Ческ Фабрегас 93′ -д авчирсан. Цаг дуусахаас ердөө дөрвөн минутын өмнө гоолдсон болохоор Сандерлэндчүүд бараг ялчихла гэж бодож байсан ч ,эцсийн мөчид тэнцчихлээ. Нарлаг орны багаас дүү Фердинанд хамгаалалтанд тун сайн байсан ба Францын шигшээн довтлогч Сиссе ганц хоёр аюултай цохилт гүйцэтгэснийг эс тооцвол муу байлаа.
2 долоо хоногийн дараа Буучид талбайдаа Евертонг хүлээн авна.

Arsenal: Almunia – Clichy; Gallas; Toure; Sagna – Fabregas; Denilson; Song; Walcott – Adebayor; van Persie.

Гоолыг эндээс харна уу

Портсмут – Стөүк сити 2 : 1 (Крауч ,Дефое) ,(Фаллер)

Шинэ хөх цэргүүд багтаа 3 оноог авчирлаа.Нэн ялангуяа Робо Краучын унаж татсан гоол энэ тойргийн шилдэг гоолудын нэгт маргаангүй багтаж байгаа юм.

Portsmouth гарааны 11

1
James
5
Johnson
23
Campbell
15
Distin
39
Belhadj
8
Diop
28
Davis
22
Hughes
30
Traore
(90)
9
Crouch
14
Defoe

Тоттенхам – Халл сити 0 : 1 (Жеованни)

Хуан де Рамос -н бүтэлгүйтэл үргэлжилсээр. Улирал эхэлснээс хойш 2 -хон оноо авсан нь Спурс -н фенүүдийнх нь уурыг барж байна. Харин эсрэг талд доод лигээс гарч ирсэн Халл-чууд гайхамшгийг бүтээж байна. Бразил эр Жеованни -н 9дэх минутад хийсэн гоол тэдэнд ялалтыг авчирлаа.

Гоолыг эндээс харна уу

Уэст Хэм – Болтон 1 : 3 ( К.Коул) ,(Дэвис ,Кэхиль ,Теилор)

Улирлыг тааруухан үргэлжлүүлж байсан Болтончуудын хувьд Алхнуудын талбайгаас сайхан ялалт авлаа. Гоолууд 30′ 34′ 86′ -д оржээ.

Гоолыг эндээс харна уу

Евертон – Ньюкасл 2 : 2 (Артета ,Феллиани) ,(Дафф ,Теилор)

Киганыг явснаас хойш өөдлөхөө байсан Шаазгайнууд арай гэж нэг оноо халаасаллаа. Ирландын ажилч зөгий Дафф ,багийн анд Теилор -н гоолоос 2 минутын дараа тэнцээний бөмбөгийг хийсэн байна.

Гоолыг эндээс харна уу

Уйган атлетик – Миддлсборо 0 : 1 (Алиадайре)

Франц довтлогч Алиадайре -н 89 дэх минутад хийсэн гоол тоглолтын хувь заяаг шийдлээ. Одоогоор Боро 9 оноотой 12-р байранд явна.

Гоолыг эндээс харна уу

Уэст Бромвич альбион – Фулхэм 1 : 0 (Беднар)

Гоолыг эндээс харна уу

Английн премьер лиг 2008-2009

О.Г – Оруулсан гоол
А.Г – Алдсан гоол
Г.Я – Гоолын ялгаа

Д/д баг Т/т Я Т Х О.Г А.Г Г.Я оноо шалгарах тэмцээн
1 Челси
7 5 2 0 14 3 +11 17 Аваргуудын лигийн хэсгийн шат 2009-2010
2 Ливерпуль 7 5 2 0 10 4 +6 17
3 Халл сити 7 4 2 1 10 11 −1 14
4 Арсенал
7 4 1 2 13 5 +8 13 Аваргуудын лигийн урьдчилсан шат 2009-2010
5 Астон Вилла
7 4 1 2 12 10 +2 13 УЭФА -н цом 2009-2010
6 Уэст хэм 7 4 0 3 14 13 +1 12
7 Портсмут
7 4 0 3 9 13 −4 12
8 МанЮ 6 3 2 1 8 4 +4 11
9 Уэст Бромвич 7 3 1 3 7 7 0 10
10 Блакбөрн
7 3 1 3 8 14 −6 10
11 Манчестер Сити
7 3 0 4 18 12 +6 9
12 Миддлсборо 7 3 0 4 7 9 −2 9
13 Уйган Атлетик 7 2 2 3 9 6 +3 8
14 Сандерлэнд
7 2 2 3 7 9 −2 8
15 Евертон 7 2 2 3 11 15 −4 8
16 Болтон 7 2 1 4 8 10 −2 7
17 Фулхэм 6 2 0 4 5 7 −2 6
18 Ньюкасл
7 1 2 4 7 13 −6 5 Чампионшип лиг рүү унана
19 Стөүк сити 7 1 1 5 8 14 −6 4
20 Тоттенхэм Hotspur 7 0 2 5 4 10 −6 2

Мэргэн буучид

тоглогч баг гоол
Flag of England Ж.Дефое
Портсмут 5
Flag of Spain Ф.Торрес Ливерпуль
Flag of Egypt Амр Заки Уйган Атлетик
Flag of England Г.Агбонлохар Астон Вилла 4
Flag of France Н.Анелка Челси
Flag of Norway Жон Кареу Астон Вилла
Flag of England К.Девиес Болтон
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. uugii says:

    chelsea, man u, liverpooliin ali neg turuulne. arsenal law bish

    GD Star Rating
    loading...
  2. Bi Chelseagiin fanat. says:

    Uragshaa Chealsea!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  3. Хэхэ мэдээж Ливерпүүл түрүүлж таарах байх. Харин Торрес энэ жил Ballon’D'Or ийг авах байха. Роналдо ч бардам зангаасаа болоод шагналаа алдаж байнадаа

    GD Star Rating
    loading...
  4. hRA says:

    Тиймээ, Би азтай Ливерпүүлийн фээн!

    GD Star Rating
    loading...
  5. Huyagaa says:

    Chelsea turuulnee!

    GD Star Rating
    loading...
  6. Aldar says:

    Chelsea ene jil buh tsom avna UEFA-g AC Milan avna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: