Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Сери А – Шилдэгүүдийн уналт

GD Star Rating
loading...

http://www.goalsfootball.co.uk/goals/news/images/library/Logo-SerieA.jpgИталийн сери а -н зургадугаар тойргын тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт Юве ,Милан ,Рома ,Наполи ,Лацио гээд шилдэгүүдээс хэн н ч бүтэн оноогоо авсангүй. Одоогийн байдлаар Лацио ром оноотой тэргүүлж байгаа ба Неразурри адилхан 13 оноотой болж араас нь ширүүхэн нэхэж эхэллээ. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолуудаас болж сери а 2 долоо хоног завсарлах ба 10 сарын 19ны өдөр Рома – Интер ,Наполи -Ювентус ,Милан-Сампдорайа гэсэн сонирхолтой тулаануудаар үргэлжилнэ.

Интер – Бологно 2 : 1 (Ибрахимович ,Адриано) – (Морас)
The image “http://i.media.goal.com/g/36721_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Бенеамата -н төвийн хамгаалагчид Киву ,Матрикс ,Бурдиссо нарын оронд Ривас ,Кордоба гэсэн форм муутай тоглогчид дуудагдсан нь тэднийг зовоож байсан ч ямар ч гэсэн 3 оноогоо авлаа. Гэхдээ Нелсон бэртэл авсан байгаа.  Хуучны Адриано бага багаар эргэн ирж багтаа ,гоолоор бэлэг барих боллоо. Сэлгээнээс Станкович ,Камбиассо 2 орж ирсэн ба гараа ингэж гарчээ.

Хулио Цезар ,Майкон ,Кордоба ,Нелсон Ривас ,Занетти ,Куарежма,Виера ,Мунтари ,Манчини ,Адриано ,Ибрахимович

Гоолуудыг эндээс харна уу

Лацио – Лецци 1 : 1 (С.Инзаги) ,(Трибочи)

Лигийг тэргүүлэгчид хожигдох тун дөхлөө. Аз болж 89 дэх минутад Симоне Инзаги багаа аварлаа. Ингэснээр тэд ардаа явсан Интерт боломж олгочихлоо. Өмнөх тойргуудад гоолоор бөмбөгдөж байсан Зарате ,Пандев нар харагдсангүй. Мөн хамгаалагч Раду итгэмээргүй муу байлаа. Нэг ёсондоо 3 оноо Лецци-д альхэдийнэ очих ёстой байсан ч бурхан тэднийг харж үзжээ. Лацио -н гарааны 11 :

Карризо ,Личштеинер ,Сивиглиа ,Розенал ,Раду ,Брокки ,Ледесма ,Маури ,Фожжиа ,Пандев,Зарате
Гоолуудыг эндээс харна уу

Аталанта – Сампдориа 4 : 2 (Фрочари 2 ,Гарикс ,Дони) , (А.Кассано)

Энэ тойргийн хамгийн олон гоол орсон тоглолт Бергома хотод явагдлаа. 26 настай Итали эр Серхио Фрочари тоглолтын баатраар тодорсон ба Кассано дубль хийж мэргэн буучдын жагсаалтанд хүч түрэн орж ирж байна.
Одоогийн байдлаар Блукарчиатти -н байдал нилээд хүндхэн байгаа юм. Тэд 6 тоглолтоос ердөө 4 хөн оноотой 17-д жагсаж явна.

Гоолуудыг эндээс харна уу
Киево – Фиорентина 0 : 2 (Жилардино ,Кузманович)

Энэ тоглолтонд хэн гоол оруулсныг та бараг шууд гадарласан биз. Өнөөх л Жилардино. Ийнхүү Жила 3 гоолтой явж байна. Пранделли талбайд нэг ч сэлгээ хийлгүй 90 минут тоглосон ба  Киево -н дасгалжуулагч Ж.Иачини торгуультай байгаа Д.Манделли ,бэртэлтэй байгаа С.Бентивоглио ,Моуро Еспосито ,Антимо Иунко наргүйгээр талбайд гарсан нь Виола -чуудад бүр ч амар хоол болсон ажээ.

Фиорентина  (4-3-3): S.Frey, Comotto, Dainelli, Gamberini, Vargas, Kuzmanovic (Gobbi 87’), Felipe Melo, Montolivo, Semioli, Gilardino (Pazzini 76’), Jovetic (Santana 69’).

Гоолуудыг эндээс харна уу

Ювентус – Палермо 1 : 2 (Дель Пиеро) ,(Микколи ,Мчиледзе)

Раниери – н ирээдүй уг тоглолтоос шалтгаалах байсан ч мань эр шалгалтаа муу өглөө.  Эхний үед Сиссоко талбайгаас хөөгдсөн бол удалгүй  Меллбэрг гэмтсэнээр байдал бараг тодорхой болчихсон гэж хэлж болно. Олон бэртэл гэмтлийн асуудалтай байгаа нь үүнд тодорхои хэмжээгээр нөлөөлсөн гэж болох ч үнэхээр нэг л эрч хүчгүй ,сулбагар байлаа.  Сери А нилэд удаан завсарлах учир энэ хооронд гэмтэлтэй тоглогчид нь бараг эргэж ирнэ гэдэгт тэд найдаж байна.

JUVENTUS: Buffon; Grygera, Mellberg (Salihamidzic 33), Knezevic, De Ceglie; Sissoko, Poulsen (Camoranesi 66), Marchisio; Giovinco (Nedved 81); Amauri, Del Piero. Subs not used: Manninger, Chiellini, Molinaro, Tiago. Manager: Ranieri.

Гоолуудыг эндээс харна уу

Сиена – Рома 0 : 1 (Фрик)

Мөнхийн хотынхон нэг л эвээ олохгүй байна. Аваргуудын лигт сэтгэл сэргэсэн сайхан ялалт байгуулсан ч ,ганц гоолоор ялагдчихлаа.  Тоглолтын 2 -р хагаст Мексес ,Пануччи хоёулаа улаан карт хүртсэнээр Ромчууд есүүлээ тоглолттыг дуусгасан. Ээлжит тойрогт Интертэй байгаа учир хоёр гол хамгаалагчаа эзгүйд тун хэцүүхэн байдал орох нь  тодорхой болж байна. Гэхдээ бэртэлтэй байгаа Тотти ,Вучинич нар нь эргэж ирэх боломжтой учир бас ч бүхнийг муугаар үзэж болохгүй мэт.

Гоолуудыг эндээс харна уу

Каглиари – Милан 0 : 0
The image “http://i.media.goal.com/g/36799_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Анчелотти бүх шилдэгүүдээ талбайд гаргасан ч лигийн хамгийн муу багийн хаалганд гоол оруулуулж чадсангүй. Үүнд эсрэг багийн хаалгач Марчетти -н гавьяа байгаа ч ,Россонери өөрсдөө муу байж ,боломжоо ашиглаж чадсангүй гэвэл илүү ононо. Нэн ялангуяа Дербин ялагч Ронни ,тун муу байж фенүүдээ гонсойлголоо. Милан -чууд 10 оноотойгоор наймдугаар байранд загсаж байна. Каглиари -чууд хомоол хамагч байрандаа хэвээр байна.

тоглолтын highlight

Женоа – Наполи 3 : 2 (Папастатопоулес ,Палладино ,Д.Милито) , (Лавеззи ,Денис)

Нийт 5 гоол орсон уг тоглолт үзэх харах юмаар арвин байлаа. 44 дэх минутад тэнцээний гоолыг хийсэн Папастатопоулес тоглолтын төгсгөлд улаан жавтий хүртсэн бол 73 дахь минутад хийсэн Милито -н гоолоос ганц хан минутын дараа Денис тоог ойртуулсан гээд л. Эцсийн дүнд Женоа 3 оноогоо халаасалж ,Наполи улирлын анхны ялагдлаа амсаж байна.

Гоолуудыг эндээс харна уу

Удинезе – Турин 2 : 0 (Куаглиарелла 2 )

Режжина – Катанья 1 : 1 (А.Кошта) ,(Паолуччи)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: