loading...
ATP : та бүхэн энэ нэрийг олон удаа сонссон байх. Олон улсын мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбоо гэгдэх энэ асар том холбоо 1972 он үүсгэн байгуулагджээ. Ингээд 1990 -ээд оны эхээр одоогийн байр сууриа олсон ба дэлхийд ноёрхох том холбоо болтлоо өсөх хүртэл урт замыг туулсан. Энэ холбооны тур тэмцээнүүд дэлхийн теннисний ертөнцийн өнгийг тодорхойлдог гэдгийг хүн бүр мэднэ. АТП -н гол оффис Английн Лондон хотод байрладаг бол Америк тивийнх – Флоридад ,Европ тивийг хариуцсан оффис нь Францын Монако -д харин Ази ,Номхон далайн орнуудыг хариуцсан албан газар нь Австралийн Сиднеи хотод байрладаг ажээ. буюу эмэгтэйчүүдийн теннисний холбоотой (WTA) тэд нягт хамтран ажилладаг. АТП -н одоогийн захирлаар Эттиен дэ Виллэрс хэмээх Ө.Африк эр ажилладаг. Энэ хүнийг BBC Worldwide- н захирал гэдгээр та бүгд мэдэх байх.
Мэргэжлийн теннисний холбоо жилийн турш тамирчдийг завгүй байлгахын тулд их зүйлийг хийдэг. Тэд тухайн нэг жилдээ зохиогодох бүх тэмцээнүүдээ АТП тур хэмээн нэрлэдэг ба эдгээр нь : Их дуулга ,Теннис Мастерс цом ,АТП Мастерс цуврал ,Олон улсын алтан цуврал мөн Олон улсын цуврал тэмцээн гэсэн нийт 5 гол тэмцээнүүдээс бүрддэг. Эдгээр цуврал тэмцээнүүд дотроо маш олон жижиг хэсэг болон хуваагддаг ба жилийн нэг сарын 1 -с эхлэн бараг өдөр болгон шахуу дэлхийн олон оронд зэрэг зохион явагдсаар 12 сар гардаг нь ажээ. Тэгэхээр энэхүү эмх замбараагүй мэт олон тэмцээнийг нэгтгэн ,базаж ерөнхийд нь удирдаж байдаг АТП бол маш том байгууллага болох нь харагдаж байгаа байх.
Мэдээж хэрэг бидний сайн мэдэх Надаль ,Федерер нар зөвхөн нэр хүндтэй тоотой хэдэн л тэмцээнүүдэд л оролцдог ,ба зарим АТП тур -н цувралуудад оролцох теннисчдэдээ хязгаар тавьдаг билээ. Эдгээр 5 гол тэмцээнүүдээс цуглуулсан оноог үндэслэн АТП дэлхийн тенничдийн чансааг гаргадаг юм. Энэ жилийн АТП тур -н албан ёсны хуваарийг эндээс харна уу
Их Дуулга :
Энэ нь АТП тур -н хамгийн нэр хүндтэй тэмцээн ба дотроо Австралийн нээллтэй ,Францын нээлттэй ,Уймблдон ,Америкийн тэмцээн гэсэн 4 гол тэмцээнээс бүрддэг.

Австралийн нээллтэй : Австралийн Мельбурн хотноо жил бүрийн нэг сард зохиоддог. $20,600,000 – н шагналын сантай.
Францын нээлттэй : Roland-Garros гэж нэрлдэгддэг ба жил бүрийн 5 сарын дундуур юм уу ,6 сарын эхээр Францын Парис хотноо 2 долоо хоногийн турш үргэлжилдэг. €15,264,500 -н шагналын сантай.
Уймблдон : Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн гэгддэг ба 1877 оноос эхтэй. Одоог болтол зүлгэн талбай дээр явагддагаараа онцлогтой. 6 сарын сүүл ,7 сарын эхээр 14 хоног үргэлжилдэг. £11,812,000 -н шагналын сантай.
Америкийн нээлттэй : Мөн л өнө удаан жилийн настай , 8 юм уу 9 сарын дундуур 2 долоо хоног үргэлжилдэг. US$19,600,000 -н шагналын сантай.
Теннис Мастерс цом :
Шагналын сан : US$4,450,000
Албан ёсны сайт : masters-cup.com
Талбай – Хатуу
Мастерс цом бол жил бүрийн 11 сард буюу Тур -н хамгийн сүүлд Хятад улсын шанхай хотод зохиогддог нэг ёсондоо АТП тур -н хаалын ажиллагаа юм.. Үүнд дэлхийн чансаагаараа тэргүүлдэг 8 шилдэг эрэгтэй теннисчи өрсөллдөг ба дөрөв дөрвөөрөө 2 хэсэгт хуваагдан ,хэсгээ тэргүүлсэн дөрөв нь хагас шигшээд өрсөлддөг онцлогтой ажээ.
АТП мастерс цурвал
: Уг цуврал нь нэр хүнд цар хүрээгээрээ Их дуулгын дараа бичигддэг ,1990 оноос АТП тур -т багтах болсон ажээ. Хойд Америк ,Европ тивийн 8 найман хотод зохиогддог найман томоохон тэмцээнээс бүрддэг.
1. Индайн Уэллс мастерс : АНУ-н Калифорниа мужийн Индайн Уэллс хотод зохиогддог. 32 жилийн түүхтэй.
2. Миами мастерс : АНУ -н Флорида мужийн Кеи Бискеин хотхонд зохиогддог. Энэ жил 33 дахь удаагаа зохиогдсон.
3. Монте Карло Мастерс : Францын Монте карло хотод зохион байгуулагддаг. 1906 оноос эхтэй.
4. Ром Мастерс : Италийн Ром хотод зохион байгуулагддаг. 65 жилийн түүхтэй.
5. Гамбург мастерс : Германы Гамбург хотноо зохиогддог. 1907 оноос эхэлсэн ажээ.
6. Торонто мастерс : Ивээн тэтгэгчдийнхээ улмаас Рожерс цом гэж заримдаа нэрлэгддэг ,Канадын торонто хотод явагддаг ба 119 жилийн түүхтэй ажээ.
7. Мадрид мастерс : Испаний нийслэлд зохион байгуулагддаг ,20 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн. 8. Парис мастерс : Францын Парис хотноо зохиогддог ба 35 жилийн түүхтэй.
Харин дараа жил буюу 2009 оноос эхлэн Мастерс цуврал нилээд өөрчлөгдөх нь. Үүнд тэмцээний нэрийг ‘Мастерс 1000′ гэж өөрчлөх ба дэлхийд чансаагаараа тэргүүлж 1000 шилдэг тамирчид өрсөлдөх нь. Гэхдээ хүмүүүсийн ярьж байгаа шиг Монте Карло мастерс хасагдахгүй ба Гамбург мастерсийн оронд Шанхай Мастерс зохиогдох болж байгаа ажээ.
Олон улсын алтан цуврал :
Алтан цувралыг өмнө нь Аврагын цурвал гэгддэг байгаад саяхнаас өөрчлөгдсөн. Уг цуврал нэр хүндээрээ Мастерс цувралын доор харин олон улсын цувралын дээр байдаг ба дэлхийн бүх орны тамирчид оролцох боломжтой.
1.ABN AMRO WTT (Netherlands – Rotterdam)
2. RMK Championships ( United States -Memphis)
3. Dubai Tennis Championships ( United Arab Emirates -Dubai)
4. Abierto Mexicano Telcel Mexico-Acapulco)
5. Open Sabadell Atlántico (Spain – Barcelona)
6. Mercedes Cup (Germany – Stuttgart)
7. Generali Open (Austria – Kitzbühel)
8. Japan Open Tennis Championships (Japaн-)Tokyo
9. BA-CA TennisTrophy ( Austria – Vienna)
гэсэн есөн үндсэн тэмцээнтэй ажээ.
АТП олон улсын цуврал :
Өмнө нь дэлхийн цуврал нэртэй байсан уг цуврал бол нэр хүндээрээ АТП – н цувралууд дотроос хамгийн доор жагсдаг. Ихэнхдээ тухайн зохиож байгаа орных нь тамирчиг өрсөлддөг юм. Катар опэн ,Бразил опэн ,Кремль опэн гэх мэт нийт 40 гаран тэмцээнүүд жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож байдаг юм.
Яг одоогийн байдлаар АТП чансаа
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
АТП шагнал гардуулах ажиллагаа
Мөн АТП жил бүрийн эцэст өөрсдийн албан ёсны шагналаа гардуулдаг ба үүнд Оны шилдэг тамирчин ,Шилдэг хос, Өсөн дэвжсэн тамирчин, Шинээр дэвшсэн тамирчин, Үзэгчийн хайртай тамирчин, оны шилдэг тэмцээн гэх мэт 9 шагнал гардуулдаг ба бидний сайн мэдэх Рожер Федерер оны шилдэгээр сүүлийн 4 жил тасралтгүй шалгараад байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд шилдэгээр Надаль тодрох болов уу гэж үзэж байгаа.
АТП тур -н рекорд амжилтууд :
Их Дуулга : (Нээлттэй эрин буюу 1968 оноос хойшхи)
Хамгийн олон түрүүлсэн.
|
|
||
|---|---|---|
| 1. | 14 | |
| 2. | 13 | |
| 3. | 12 | |
| 4. | 11 | |
| 11 | ||
| 6. | 10 | |
| 7. | 8 | |
| 8 | ||
| 8 | ||
| 8 | ||
| 8 |
Чансааг хамгийн удаан тэргүүлсэн
|
|
тэргүүлсэн 7 хоног |
|
|---|---|---|
| 1. | 286 | |
| 2. | 270 | |
| 3. | 268 | |
| 4. | 237 | |
| 5. | 170 | |
| 6. | 109 | |
| 7. | 101 | |
| 8. | 80 | |
| 9. | 72 | |
| 10. | 58 |
loading...



