loading...
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг эхлэх дөхөж буй энэ үед бас нэгэн сагсан бөмбөгийн лиг нь өндөрлөлөө. Энэ бол эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу WNBA. Энэ улирлын шигшээ тоглолтонд Дорнод бүсийг төлөөлж Детройт Шок, Өрнөд бүсийг төлөөлж Сан-Антионо Силвер Старс багууд шалгаран үлдээд байсан юм.
Дээрх багууд аль аль нь бүсийнхээ шигшээд тун хүндхэн тоглолт хийсэн юм. Сан-Антионочууд хагас шигшээд Лос Анжелест бараг л хожигдсон гэж хэлж болно. Цувралын харьцаагаар 1:0-ээр Лос Анжелес тэргүүлж, 2 дахь тоглолтонд хожход л тэд шигшээд үлдэх байлаа. Тэрхүү шийдвэрлэх тоглолт тун гайхалтай өрнөсөн. Та бүхэн 2004 оны НБА-ын хагас шигшээд Лейкерс – Спэрсийн хооронд болсон 5 дахь тоглолтыг санаж байгаа бол Тим Данкан 0.4 секундын өмнө хожлын гэмээр оноо авч байсан ч Деррик Фишер ердөө 0.4 секундэд амжиж шидсэн нь оновчтой болж байсан. Силвер Старс болон Лос Анжелесийн тоглолт яг л тийм байдалтай болсон. Өөрөөр хэлбэл эрчүүдийнхээ 4 жилийн өмнөх ялагдлын хариуг бүсгүйчүүд нь авсан хэрэг. Улмаар цувралыг 2:1-ээр (плей-оффт хэн түрүүлж 2 хожсон нь, шигшээд хэн түрүүлж 3 хожсон нь цувралын ялагч болдог) тэргүүлж шигшээд шалгарсан.
Тэгвэл Детройтчууд Нью-Йорктой тоглож шийдвэрлэх 3 дахь тоглолтонд 2-хон онооны зөрүүгээр ялсан.
Харин шигшээ тоглолт 3-хан тоглолтоор шийдэгдэв. Дорнод бүсийн баг Өрнөд бүсийн багийг 3:0-ээр хялбархан буулган авч 3 дахь удаагаа лигийн аварга боллоо.
3 дахь тоглолт:
“Детройт” – “Сан-Антонио” – 76:60 (16:16, 14:18, 19:11, 27:15)
|
Д: К.Смит (18), Макуильямс (13+8 самбар), Нолан (12). |
|
С: Воутерс (19+9 самбар), Янг (15). |
|
цувралын харьцаа: 3-0 (77:69, 69:61) |
Ялсан багийн Кэти Смит финалын MVP боллоо. Тэрээр шигшээд дунджаар 21.7 оноо, 6.7 самбар, 3.3 оновчтой дамжуулалт хийсэн байна.
Харин улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Лос Анжелесийн довтлогч Кандэйс Паркер нэрлэгдлээ. Тэрээр мөн улирлын шилдэг шинэ тоглогч болсон байна. Энэ нь лигийн түүхэнд анхны тохиолдол юм байна. Драфтын номер нэг маань энэ улиралд 18.5 оноо, 9.5 самбар, 2.3 блок шот хийсэн байна.
Шигшээ тоглолттой холбоотой зарим нэгэн баримтуудыг танилцуулвал:
- Детройтчуудын сүүлийн 6 жилд 3 дахиа аваргалж байгаа нь энэ. Мөн 3 удаа түрүүлсэн 2 дахь баг. Хьюстон Комитс эхний 1997-2000 онд буюу 4 улирлын аваргыг дараалан авч байлаа. Харин 2001, 2002 онд аваргалсан Лос Анжлелес Спаркс нэгээс дээш түрүүлсэн бас нэгэн баг.
- Детройт плей-оффт нийт 23-15, үүнээс гэртээ 14-7 гэсэн амжилттай.
- Харин Сан-Антионо плей-оффт 8-13, зочлон тоглохдоо 2-7.
- Дорнод бүсийн баг шигшээ тоглолтонд нийт 4 хожиж 8 хожигдсон байна. Эдгээр 4 хожлын 3-ыг нь Детройт авчээ.
- Шери Сэм болон Келли Шумахер нар лигийн аварга цолыг 2 өөр багт тоглож хүртсэн 2, 3 дахь тоглогч нар болжээ. Анхны тоглогч нь Олимпиа Скотт.
- Детройтын дасгалжуулагч нь цагтаа NBA-ын шилдгүүдийн нэг явсан Билл Ламбьер.
loading...







I was rooting for Silver Stars, especially for my girl Hammons… too bad they couldn’t handle a more athletic team…
loading...