Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Испаний хөлбөмбөг » ла лига 6-р тойрог

GD Star Rating
loading...

Ваяадолид 0-1 Валенсиа

Хүснэгтийг тэргүүлж буй Валенсиа энэ удаад Ваяадолидийн нутагт зочлон тоглолоо. Талбайн эзэд тоглолтын эхнээс илүүрхэж тоглосон ч 54 дахь минутанд Валенсиагийн сөрөг довтолгооноос Вияяагийн мөргөж өгсөн дамжуулалтыг Фернандес 16-ын шугамын гаднаас Асенхогийн хаалганд цохиж оруулсанаар Валенсиа зочлон тоглосон тоглолтоос 3 оноо авч тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэж чадлаа.

Рекративо 0-4 Малага

Малага Рекративог талбай дээр нь бут ниргэлээ. Тоглолтын эхний минутанд Элисе Адрианы хөндлөн дамжуулалтыг цохиж гоолдосноор Малага тэргүүлж эхэлсэн байна. 39 дахь минутанд Дудагийн булангийн цохилтыг Баха мөргөж тооны харьцааг холдуулсан байна. 2 дахь гоолын дамжуулалтыг өгсөн Дуда 48 дахь минутанд 3-0 болгосон бол, Тоглолтын эхний гоолыг оруулсан Элисе 62 дахь минутанд тоглолтын эцсийн цэгийг тавьж 4-0 болголоо.

Хетафе 2-2 Алмериа

68 дахь минутанд эзэн багийн Уче Манугийн дамжуулалтыг авч орон хаалгач Диего Алвесийн хаалганд гоолдосноор Хетафе тэргүүлж эхэлсэн. 2 минутын дараа мөн л Манугийн дамжуулалтыг Каскюро хаалганд хийж Хетафе 2-0 ээр хожиж эхэлсэн ч Алмериачууд тоглолтын төгсгөлийг гайхалтай тавьлаа. Реалын академийн төгсөгч Негредо 89 дахь минутанд энэ улирлын 5 дахь гоолоо оруулж тооны харьцааг ойртуулсан. 90+1 минутанд Чичо тооны харьцааг тэнцүүлж Алмериачууд маш хүнд тоглолтоос 1 оноотой гэртээ ирж чадлаа.

Севиьяа 4-0 Атлетик Бильбао

25 дахь минутанд Севиьяагийн довтлогч Канут тоглолтын салхийг хагалж баскийн багийн хаалганд гоолдлоо. Энэ нь түүний энэ улирлын 3 дахь гоол. Канутын гоолыг 40 дэхь минутанд Ренато, 75 дахь минутанд Адриано, 81 дахь минутанд Чевантон нар үргэлжлүүлсэнээр 4-0 ээр Севияа ялалт байгууллаа. Севияачууд 14 оноотой хүснэгтийн 3-рт бичигдэж байна.

Барселона 6-1 Атлетико Мадрид

3 дахь минутанл Шавигийн булангийн цохилтыг Маркьюз Купегийн алсын буланд мөргөж тоглолтын салхийг хагалсан.
5 дахь минутанд Уяфалуши торгуулийн талбайд Мессиг унагааж Этоо торгуулийн цохилтыг гүйцэтгэснээр тооны харьцааг 2-0 болгов.
8 дахь минутанд 16-ын гадна Атлетико алдаа гаргаж Месси чөлөөт цохилтыг гүйцэтгэхээр болов. Купег хана байрлуулахад хамаг анхаарлаа тавьж байх хооронд маш хурдан гүйцэтгэсэн чөлөөт цохилт Купегийн хаалганд орсон 3 дахь гоол боллоо. Энэ нь 2007 оны 11-р сарын 4-нд Рональдино чөлөөт цохилтоос гоолдосноос хойшхи анхны чөлөөт цохилтоор орсон гоол болжээ Барсагийн хувьд
13 дахь минутанд Макси Бускүйтсээс бөмбөг салгаж авч орон 16-ын гаднаас маш хүчтэй цохиж гоолдосноор тооны харьцааг бага ч болов ойртуулав.
18 дахь минутанд Шавигийн дамжуулалтыг Этоо авч орон Уяфалушитэй тэмцэлдэж хаалганд цохисон нь мөн л гоол болов.
28 дахь минутанд Иниестагийн цохисон цохилт шонд ойгоод буцаж ирсэнг Гудёонсон хаалганд чихэж тоглолтын 5 дахь гоолыг орууллаа.
73 дахь минутанд Шави Боян Анри гэсэн комбинаци амжилттай болж Франц эр гоолдлоо.

Бахдам ялалт авсан Барсачууд хүснэгтийн 4-р байр руу дэвшлээ.

Эспаниоль 2-2 Реал Мадрид

Барселона Реалын өөр нэг баг Атлетиког бут ниргэж байх үед тэдний өстөнүүд болох Мадридчууд Барселоны өөр нэг баг болох Эспаниольтой талбай дээр нь туллаа. Тоглолтын 21 дахь минутанд Хэйнц 16 шугам дотор алдаа гаргаж Тамудог унагалаа. Тамудо торгуулийн цохилтыг өөрөө гүйцэтгэж тэргүүллийг багтаа авчирсан. Реалын домогт ахлагч Рауль Сержио Рамосын хөндлөн дамжуулалтыг Каменигийн хаалганд мөргөж 25 дахь минутанд тооны харьцааг тэнцүүлэв. Үүнээс 6-н минутын дараа Рауль Гарсиа Романы дамжуулалтыг Касияасын хаалганд оруулсанаар талбайн эзэд тэргүүлж эхэлсэн байна. 45 дахь минутанд Рауль ахин Реалын төлөө нэг гоолыг оруулсанаар тооны харьцааг тэнцүүлсэн бөгөөд үүнээс хойш гоол оролгүй тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Раулын хувьд энэ 2 гоолыг оруулсанаар 296 гоолыг Реал Мадридын төлөө оруулаад байгаа бөгөөд ахиад 12 гоолыг оруулахад л тэрээр Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч болох юм. Мадридчууд энэ тоглолтонд тэнцэснээр хүснэгтийн 6-р байр луу буулаа.

Вияареаль 2-1 Бетис

Шар шумбагчид энэ удаад талбай дээрээ Бетисийг хүлээн авч тоглолоо. Эль Мадригалд болсон энэ тоглолтын анхны гоолыг зочид хийлээ. 20 дахь минутанд Дамиа Марк Гонзалезийн дамжуулалтыг чулуу болгож Бетис тэргүүлж эхэлсэн. 68 дахь минутанд энэ улирлаас шар шумбагчдийн төлөө тоглож байгаа Ариель Ибагазагийн алсын чөлөөт цохилтыг Аргентинийн Легионер Гонзало мөргөж гоолдож тоог тэнцүүлсэн бол Үүнээс 2 хон минутын дараа Ллоронте 16 дотроос цохиж гоолдосноор шар шумбагчид талбай дээрээ 3 оноогоо авч чадлаа. Тэд хүснэгтийн 2-р байранд Валенсиатай адил оноотой бичигдэж байна. Харин өрсөлдөгч Бетис нь хүснэгтийн сүүлийг мушгиж байна.

Маяарько 0-2 Спортинг Гиёон

Сүүлийн гурван тоглолт дараалан хожигдож хаалгандаа 14 гоол алдаад байсан Гиёончууд энэ удаад Маяарькогийн талбайд зочлон тоглож сүүлийн үед мартах шахсан ялалтаа авч чадлаа. Кармело 11 дэхь минутанд, Канелло 50 дахь минутанд тус тус гоолдож багтаа 3 оноо авчирлаа. Гиёончууд 19-р байранд бичигдэж байна.

Оссасуна 0-1 Рэсинг Сантандер

40 дэхь минутанд Рэсингийн Гарай тооны харьцааг өөрчлөх маш сайхан боломжийг алдаж торгуулийн цохилтоо хаалгасан байна. Үүнээс хойш 2 баг хэн хэн нь гоол оруулах боломж гаргахгүй байсаар 90 дэхь минутанд Валера Рэсингийн төлөө гоолдосноор Рэсингчүүд эцсийн мөчид ялалт байгууллаа.

Депортиво 1-0 Нюмансиа

21 дахь минутанд Лафита гоолдосноор Депор Риацор цэнгэлдэхдээ хожил байгууллаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. beegii says:

    barce aimar bna shuu

    GD Star Rating
    loading...
  2. Nbr says:

    Gaihamshigtai 6:1 ohhhhhhhhhh!!!!!!!!! But nirgeed butsaalaadaa!!!……… FORCA BARCA… FC Barcelona

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: