loading...
1- Сандерланд 2006 оноос хойш анх удаагаа “Их дөрөв”-ийн аль нэгээс оноо салгалаа.
2 – Халл Сити 2 тоглолт дараалан Хойд Лондоны багийг хожив. Өмнөх тойрогт Арсеналыг хожсон тэд энэ тойрогт Тоттенхэмийг хожсон. Мөн Ливерпулын Чави Алонсогийн эсрэг алдаа гаргаснаас болж ийм тооны тоглогч энэ улиралд улаан хуудас авлаа.
3 – Уэс Браун 3 дахь гоолоо ПЛ-т орууллаа. Тэрээр 12 дахь улиралдаа, 202 лигийн тоглолтонд оролцсон байна.
10 – Арсенал болон Сандерланд багууд сүүлийн 10 минутанд хамгийн олон гоол оруулсан багууд. Тэд нийлээд 4 гоолыг тоглолтын сүүлийн 10 минутанд хийжээ.
12 – Ливерпул Ман.Ситиг ялснаар тэд сүүлийн 12 жилд эхний 7 тоглолтоос хамгийн олон оноо авч байгаа нь юм гэнэ.
24 – Ийм тооны тоглогчийг Ман.Юнайтед энэ улиралд тоглолтонд ашиглажээ. Энэ нь бусад багуудаас хамгийн их тоо юм байна.
25 – Энэ тойрогт орсон гоолын тоо.
29 – Фернандо Торрес Ливерпулын хамгийн олон гоол ПЛ-т хийсэн гадаад тоглогч болж байна. Патрик Бергер 29 гоол хийхдээ 148 тоглолт зарцуулсан бол Испани эр ердөө 39 тогложээ.
42 – Ийм тооны шар хуудсаар энэ тойрогт тоглогчдыг торгожээ.
70- Уэйн Рунигийн лигт хийсэн гоолын тоо. Тэрээр 2002-2003 оны улиралд Эвертонд дебютээ хийж байв.
86 – Ийм тооны тоглолтонд Челси талбай дээрээ ялагдаагүй явна. Мөн тэд энэ тойрогт Астон Виллаг 50 дахь удаагаа хожжээ, 136 дахь тоглолтондоо.
96 – Тоттенхэм 96 жилийн дараа хамгийн муу эхлэлээ хийж, 7 тоглолтоос нэг ч хожил авч чадсангүй. 1912 онд буюу Титаник сөнөдөг жил тэд анхны ялалтаа авахын тулд 13 тоглох хэрэг гарсан байна. 9 хожигдож, 3 тэнцсэний эцэст Ньюкаслыг хожиж байж.
100- Жо Коул, Чави Алонсо нар ПЛ-т 100 дахь тоглолтондоо гараанд гарчээ.
200 – Уэйн Руни ийм тооны тоглолтыг ПЛ-т хийлээ. Түүний багийн анд Криштиану Роналду мөн ийм тооны тоглолтонд ПЛ-т гараанд гарчээ.
250 – Петер Крауч ийм тооны тоглолт ПЛ-т хийсэн байна.
402 – Болтоны ПЛ-т хийсэн нийт гоолын тоо
600 – Миддлсброгийн ПЛ-т хийсэн нийт гоолын тоо. Боро энэ тойрогт анхныхаа айлын талбай дээрх ялалтыг авсан.
1000 – Ман.Ситид хийсэн Фернандо Торресийн эхний гоол Ливерпулын ПЛ дэх 1000 дахь гоол болжээ.
-Сеск Фабрегас жил орчим айлын талбайд гоол хийгээгүй байсны эцэст энэ тойрогт хийжээ. Үүнээс өмнө нь 2007 оны 10 сарын 28-нд Ливерпултэй зочлон тоглоход хийж байсан байна.
- Миддлсбро эхний хагаст гоол алдаагүй цувралаа үргэлжлүүлсээр. Хамгийн сүүлд 4 сарын 26-нд Сандерланд тэдний хаалганд эхний үед гоолдож байж.
- Вэст Бромвич Фулхэмийг ялснаар ПЛ-ийн хамгийн сайн эхлэлээ энэ улиралд хийж байна.
loading...





Ene bulan ih goyo shuu. Yer n ene site ih goyo shuu. Tsolmonbaataraa chi shuu. Chinii yumnuudyg unshdag shuu. ushuu hicheegeerei
loading...
Цоомоо-н энэ булан их сонирхолтой…
loading...
nadiig angliin leagt durtaig medsen yum shig medeelel ogoh yumaa bayralsan shuu!
loading...
Гоё мэдээлэл байна баярлалаа. Торрес 39 тоглолтонд 29 гоол хийж байхад Рууний 200 тоглолтонд 70 гоол хийж байна. Тэгэхээр л Торресийн авъяас мэдэгдэж байгаамдаа. Торрес 100 хүрэхгүй тоглолтонд 70 гоол хийндээ хэхэ
loading...
ene yamr goy site ve nadad yostoi taalagdaj bna ! bi netees dandaa english medeeg ynshdag yum aa gevch zarimdaa terniigee yoroosei oilgodoggui yum aa! heden statistic medeeg n harj oilgodog yum aa !gargadag hyn n tsolmon baatar genyy sain hodolmorch dajgui medlegtei zaluu bna !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!amjilt hysey dyydee !!!!!! ulam olon yum bichij bgaarai goy bna aaa
loading...