loading...
ОУЖБХ-ны хурал болж Монголын жүдо бөхийн холбоонд нэгэн захидлыг явуулсан байна. Энэхүү захидалд МЖБХ-ы үйл ажиллагаа тамирчдын амжилтыг сайшаан магтаж, нэгэн шийдвэр гаргаснаа бичсэн байна. 2009 оны Дэлхийн цомын тэмцээнийг Монгол улсад Чингис Хааны нэрэмжит болгон явуулахаар болсон бөгөөд энэхүү тэмцээн нь жил болгон явагдах болжээ.
Өнгөрсөн олимпоос эхлэн олимпод оролцох жүдочдыг эрх олгох тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор нь буюу жингийнхээ рейтингээр эхний 32т байгаа, эмэгтэйчүүдийн 24т байгаа тамирчдыг оруулаахаар болжээ. Энэхүү манай улсад зохиогдох тэмцээн нь эрх олгох чухал тэмцээн болох бөгөөд жил бүр дэлхийн шилдэг жүдочдыг өөрсдийн нүдээр үзэх боломжтой болжээ. Тэмцээнийг одоогийн байдлаар 2009 оны тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тэмцээний дараа 4 өдөр хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөө ч байгаа аж. Жүдогийн холбооны хамт олонд баяр хүргэе!
loading...




nice…..
loading...
aaa saiihan!!!
loading...
za bolj dee eh orondoo manaihan alj uguh bhaa ylanguya manai shigsheegiin zaluuchuud kkk
loading...
jil bolgon gdg n jil bolgon mgld gsn ug yumu humuusee
loading...