Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Хөлбөмбөг – Хямд ажиллах хүч

GD Star Rating
loading...

Таван цагариг (Г.БАЯРСАЙХАН)

http://www.emmortonrec.com/content/74/images/Soccer_Indoor.jpgХямд ажиллах хүчний тухай зөвхөн Монгол, Солонгос, Хятадад яригддаггүй аж. Энэ тухай Европт, тэр дундаа буурал тивийн хөлбөмбөгт сүүлийн үед их дуулдах болж. Зуны дэлгэр цагт хөлбөмбөгийн багууд солилцоо наймаанд гол анхаарлаа хандуулж, бүрэлдэхүүнээ зузаатгахыг боддог. Хөрөнгө, зоорь ихтэй баячууд нь од тоглогчдыг мөнгөөр зодон авч, үүнийхээ үндсэн дээр хүссэн амжилтаа үзүүлэхийн төлөө зүтгэнэ.

Тэгвэл төсөв багатай, ядуухан нэг нь эхэнд дурдсан шиг хямд ажиллах хүчийг олж авахаас өөр замгүй. Гэхдээ хямд үнэтэй л бол муу “бараа” гэсэн үг биш. Солилцоо наймаанд бага үнэ хүрсэн мөртлөө үнэндээ ахадсан тоглолт үзүүлж буй олон хүн байна. Ингээд энэ зуны наймаанд бага үнэ хүрсэн хэрнээ түүнээс давсан тоглолт үзүүлж буй зарим хөлбөмбөгчний талаар өгүүлье.

Амр Заки

http://images.teamtalk.com/08/01/800x600/AmrZaki_629878.jpgНэр хүнд, чанар чансаагаараа Европт тэргүүлэх болсон Английн Премьер лигийн энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг “Уиган”-ы Амр Заки хэмээх олны танил бус тоглогч тэргүүлж яваа. 25 настай энэ эр Египетийн “Замалек” хэмээх багаас зээлээр иржээ. Улирлын өмнөх хяналтын тоглолтод хоёр ч гоол оруулсныхаа ачаар үндсэн бүрэлдэхүүнд тоглох эрх авав. Улмаар энэ амжилтаа улирлын тоглолтод ч үргэлжлүүлжээ.

Наймдугаар сарын 30-нд “Уиган” доод зиндаанаас дэвшсэн “Халл Сити”-г 5:0-ээр хожиход Заки хоёр гоол хийв. Үүнээс хойш гоолын цувралаа амжилттай үргэлжлүүлсээр зургаан тоглолтод таван бөмбөг оруулаад байна. Хачирхалтай нь Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй довтлогч маань хоёрхон жилийн өмнө Оросын “Локомотив”-т гологдон сэлгээнд суусаар нутгийнхаа багийг зорьсон байх юм.

Мауро Зарате

http://www.4thegame.com/media/00/04/41/mauro_zarate.jpgЖилийн өмнө “Лацио” 20 настай аргентин залуугийн ур чадварт эргэлзэн “Бирмингем”-д зээлүүлжээ. Гэтэл нөгөөх эр нь Англид ирсэн даруйдаа гайхамшгийг бүтээж хэд хэдэн тоглолтод хожлын чухал гоол оруулчихав. Доод зиндаа руу унах дөхөж байсан баг нь түүний ачаар Премьер лигт үлдсэн юм. Тиймээс “Лацио” энэ зун Заратег буцаан авчээ. Гэхдээ зүгээр ч нэг эргүүлэн авчирсангүй, багийнхаа үндсэн довтлогч болгож, нэр хүндтэй “10” дугаарыг түүнд хайрласан юм.

Зарате Италийн лигт ирээд гологдсонгүй. Үүний тод жишээ нь таван тоглолтод зургаан бөмбөг хийн “Сери А”-гийн мэргэн буучдыг тэргүүлж буй явдал. Сонирхуулахад тэрбээр Катарын “Аль Садд” багт данстай тоглогч. Харин сүүлийн хоёр жил Англи, Италийн лигт зээлээр тоглож байгаа билээ. “Лацио” яваандаа түүнийг өөрийн мэдэлд бүрэн авахыг хичээх биз ээ.

Клаудио Писарро

http://cache.daylife.com/imageserve/0fRqdP4cgl53M/610x.jpgПисарро уг нь Перугийн шигшээ багт ганц од тоглогч нь. Харин Европын дэвжээнд тодоор гялалзах од байж чадсангүй. “Бавари”, “Челси” зэрэг том багт данстай явсан ч ихэвчлэн сэлгээний сандалд суудаг байлаа. Харин энэ зун “Челси” түүнийг “Вердер”-т зээлээр өгсөн юм. Олон жилийн турш нөөцийн сандалд зэвэрсэн тэрбээр Германд буцаж ирээд муугүй тоглолт үзүүлж байна. Тэр “Вердер”-ийн төлөө зургаан тоглолтод оролцож, дөрвөн бөмбөг хийжээ. Сонирхуулахад тэр долоон жилийн дараа “Вердер”-т буцан ирж байгаа нь энэ. Анх 1999 онд Европт хөл тавихдаа “Вердер”-ийн гишүүн болж байсан аж.

Шон Райт-Филлипс

http://www.kbc.co.ke/images/pictures/wright_philips%20Chelsea.jpgУг нь тэр анх гарч ирэхдээ асар ирээдүйтэй тоглогч хэмээн үнэлэгдэж байлаа. Гэвч шинээр байгуулагдаж буй “Челси”-д өндөр үнээр ирээд буруудсан юм. Бүхэл бүтэн гурван жилийн турш “Челси”-гийн “сайн нөөц” хэмээн үнэлэгдсээр энэ зун “Манчестер Сити”-д буцаж ирлээ. Тэр 2005 онд “Челси”-г зорихдоо 20 гаруй саяар үнэлэгдсэн бол энэ жил үнэ нь 8 сая болон буурч “Сити”-д иржээ. Хэрвээ түүнд боломж олговол юунд ч хүрч болно гэдгийг Шон эдүгээ харуулж байна. Өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй “Сити”-гийн гол тоглогч болсон тэрбээр шинэ улирлын эхний гурван тоглолтод төдий тооны гоол оруулжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: