loading...
Дугуйн спорт Олимпийн наадмаас хагагдах хэмжээнд хүрэх аюул тулгараад байна. Хэрвээ энэ олон сэргээшний асуудлаа цэгцэлж чадахгүй бол замын дугуйн төрөл Олимпийн наадмаас хасагдах болно гэж ОУОХ-ны дэд ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Энэ жилийн тур де Франс тэмцээн гэхэд л маш олон сэргээшний асуудал үүссэн. Тур де Франсын 25 гараа болны дараа болох явцад нийтдээ 10 дугуйчин сэргээшний асуудалд холбогдсон байна. Өнгөрсөн жил ч гэсэн Тур де Франс тэмцээний үеэр сэргээшний асуудал ихээр хөнгөгдөж олон дугуйчин багаасаа хасагдаж тэмцээн уралдаан оролцох эрхээ хасуулж байсан. Үүний улмаас энэ жилийн Тур де Франс тэмцээнд Казахстаны Астана багийг оролцуулахгүй байх шийдвэрийг ОУ-ын дугуйн холбоо гаргаж байсан. Нэг багт нэг дугуйчин сэргээш хэрэглэвэл тэр багийг тэр чигээр нь тэмцээнээс хасах тохиодол байгаа учраас тамирчид сэргээшний эсрэг нэгдэж тэмцэх хэмжээнд хүрээд байна. Хэрвээ сэргээшний асуудлыг цэгцэлж чадахгүй бол Дугуйн төрөл бүр мөсөн Олимпийн наадмаас хасагдах хэмжээнд хүрээд байна. Мэдээж дугуйн спорт Олимпийн наадмаас арчигдвал Олимпийн наадамд оролцох хүсэлтэй олон төрөл байгааг ОУОХ сануулж байгаа. Дугуйн спортод сэргээшний асуудал бүүр 1975 оноос эхэлж нэвтэрсэн байна. 1975 болон 1977 онуудад Тур де Франсад түрүүлж байсан Бернар Тевене сэргээшний асуудалд холбогдож байсан бол 1980, 1983-84, 1987, 1988, 1991-95, 1996% 1997, 1998, 2006 онуудад Тур де Франсад түрүүлсэн дугуйчид сэргээш хэрэглэж байсан нь тогтоогдсон юм. Зөвхөн дэлхийн 7 удаагийн аварга Ленс Армстронг сэргээш хэрэглэлгүй түрүүлж байсан нь хамгийн том амжилт. 2006 он гэхэд Флойд Лэндис сэргээш хэрэглэж эрхээ хасуулж байсан бол Ян Улрих 1997 онд мөн сэргээшнээс болон нэр хүндээ алдаж байлаа. Ийм хүнд хэцүү уралдаанд тамирчид биеийн хүчээр замыг туулах биш харин бага ч болтугай сэргээш хэрэглэж нэр алдраа гаргахыг хичээж байсан юм. Германы Т-Мобайл баг хэдийгээр сэргээшний эсрэг уриатай Тур де Франсад орж байсан ч багийн 2 гишүүн нь 2007 оны тэмцээнд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож тухайн үед тэмцээнээс багаараа хасагдаж байлаа. Сэргээшнээс болоод зарим багуудын ивээн тэтгэгчид нүүрээ буруулах, ТВ-ийн сувгууд дугуйн спортыг дамжуулахгүй байх хүртэл арга хэмжээ авч байсан ч сэргээш гэдэг спортын ДОХ тамирчидтай хамт байсаар л байна.
loading...




balai ed shu en Doping gej. iim bj boldoggui l yum bhdaa.
loading...
zarimiig ni arai dendvv hudlaa yum bicheed baih yum aa sanaanaasaa zohiogood baidiim uu haishaa yum bid nar chin teneg hvn bish shvv doping heregleegvi tour de franced tvrvvlj baisan olon tamirchin baigaa shvv .naad magtaad baigaa lance armstrong chin harin hamagiin ih hereglej baisan nuhurulduu yagaad gevel hort havdariin esreg bvh em chin ter chigeeree doping.tegehdee sain tamirchin l daa uur yu helhev dee
loading...