loading...
ФИФА-гаас сар бүр гаргадаг шигшээ багуудын энэ сарын чансаа гарлаа. Испаний шигшээ тэргүүлэгч хэвээр үлдэж, Итали, Герман мөн байраа хадгаллаа. Хойд хөрш ОХУ-ын шигшээ баг шилдэг 10-т орж ирсэн байна. Манай улсын хувьд байр болон оноонд өөрчлөлт орсонгүй. Өнгөрсөн сарын чансаатай харьцуулахад хамгийн их дэвшсэн баг нь оноогоо 268-аар нэмж, 111-р байрнаас 54-т очиж, 57 байр үсэрсэн Шинэ Зеланд болсон байна.
| Шигшээ баг | Оноо |
| 1 (1*). Испани | 1643 |
| 2 (2). Итали | 1365 |
| 3 (3). Герман | 1336 |
| 4 (6). Бразил | 1280 |
| 5 (4). Голланд | 1258 |
| 6 (5). Хорват | 1223 |
| 7 (7). Аргентин | 1200 |
| 8 (8). Чех | 1111 |
| 9 (12). ОХУ | 1076 |
| 10 (9). Португал | 1075 |
| … 192. (192). Монгол | 24 |
Европын хөлбөмбөг лигүүд амарч байгаа. Гэхдээ тоглогчид завгүй. ДАШТ-ын урьдчилсан тоглолтонд эх орноо төлөөлөн тоглоцгооно. Энэ хооронд болж байгаа зарим мэдээнээс хүргэвэл:
- Испаний Рекреативо Маноло Самбраног шинэ дасгалжуулагчаар томилжээ.
- Испаний шигшээд гэмтэл авсан Диого Капелийн оронд Ливерпулын Альберто Риера дуудагдсан байна.
- Испаний хөлбөмбөгийн холбоо 11 сарын 19-нд Чилитэй хийх нөхөрсөг тоглолтыг Вилльяреалын “Эль Мадригал” цэнгэлдэхэд хийхээр болжээ.
- Испаний хөлбөмбөгийн холбоо Эспаньол багийг 3000 еврогоор торгосон байна. Тэдний хөгжөөн дэмжигчид талбай дээрээ Барселонатай хийсэн тоглолтонд “зүггүйтсэн” юм.
- Италийн шигшээгийн Болгар болон Черногортой хийх тоглолтыг үндсэн хаалгач Жанлуижи Буффон, хагас хамгаалагч Мауро Каморанези нар өнжих нь. Мөн Марко Матерацци, Фабио Гросоо, Андреа Пирло нарын нэрс ч алга, шалтгаан нь бас л гэмтэл.
- Цагтаа Манчестер Юнайтедэд тоогдож, тэнд тоглож явсан Өмнөд Африкийн тоглогч Куинтон Форчун Итадийн Брешиатай гэрээ байгуулсан байна.
loading...





manai france xna yabnaaa?
loading...
11 France 1035 UEFA
12 Cameroon 1027 CAF
13 Turkey 1021 UEFA
14 England 982 UEFA
15 Bulgaria 969 UEFA
16 Israel 961 UEFA
17 Greece 945 UEFA
18 Romania 927 UEFA
19 Ukraine 893 UEFA
20 Uruguay 887 CONMEBOL
loading...