loading...
1 сая 49 мянган америк долларын шагналын сантай “Кремлийн цом” талбайн теннисний эрэгтэйчүүдийн тэмцээнийн 2-р тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Талбайн эзэд болох Марат Сафин, Николай Давыденко нар шөвгийн наймд үлдээд байна.Гэхдээ хоорондоо тоглоно. Сонирхуулахад Марат Сафин эхний тойрогт ялалт байгуулснаар ганцаарчилсан төрлөөр өөрийн кареерийн 400 дахь ялалтыг байгуулжээ. Энэ нь одоо тоглож байгаа тоглогчдын эхний 8-д орох үзүүлэлт юм байна.
| Тоглогч | Хожил-хожигдол | Ялалтын % |
| 1. Рожер ФЕДЕРЕР – Швейцар | 606-146 | 80,6 |
| 2. Карлос МОЙЯ -Испани | 570-308 | 64,9 |
| 3. Ллейтон ХЬЮИТТ – Австрали | 486-161 | 75,1 |
| 4. Фабрис САНТОРО -Франц | 453-420 | 52,0 |
| 5. Энди РОДДИК -АНУ | 454-144 | 75,9 |
| 6. Томми ХААС- Герман | 428-234 | 64,7 |
| 7. Юнас БЬОРКМАН – Швед | 414-364 | 53,0 |
| 8. Марат САФИН – ОХУ | 400-241 | 62,3 |
| 9. Хуан Карлос ФЕРРЕРО – Испани | 382-202 | 65,4 |
| 10. Томас ЮХАНССОН – Швед | 356-294 | 54,8 |
1 сая 340 мянган долларын шагналын сантай эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна. Елена Дементьева, Надежда Петрова, Вера Звонарева, Светлана Кузнецова, Динара Сафина гэсэн 5 ОХУ-ын теннисчид шөвгийн 8-д шалгараад байна. Харин Сербийн Анна Иванович, Словакын Даниеаль Хантухова, Францын Амели Моресмо нар дунд шөвөгт хүрч чадсангүй.
loading...





Hi, Sain bn uu? bi Tanai baingiin unshigch bna. Tanai site ih goyo shuu. udur tutam goyo goyo medeegeer bayjij bdag n taalagddag. Ganbaatar, Tsolmonbaatar, Bayarsaihan, Hosbayar, bas ter Ispanii lig bichdeg hun enter tei holbogdoj bval yaah boldoo. 25 tai neg zaluu bna. Udahgui mongolyn nomer neg site bolooroi gej yeruuye
loading...