loading...
Бээжингийн олимпийн +100 кг-ийн жинд, алтан медаль хүртэн Японы жүдогийн нэр хүндийг аварсан 21 настай Ишии мэргэжлийн зодоонд орохоор боллоо. Боллоо гэх үү, болохоос өөр аргагүй боллоо гэх үү. Ишии олимпийн аварга болсноосоо эхлэн зурагт, сонингоор хүний анхаарал татсан үг хэлэн алдаршиж эхэлсэн бөгөөд жүдогийн холбооноос зурагтаар гарахыг нь хориглох хүртэл арга хэмжээ авах гэж байсан билээ.
Түүний зарим алдарт ишлэлүүдээс толилуулбал: Наймдугаар сарын 15-нд алтан медаль авсных нь дараа сэтгүүлчид “Эрэгтэй жүдочид амжилтгүй барилдаж байсан болохоор танд заавал алт авахгүй бол гэсэн сэтгэлийн дарамт байсан байх даа” гэж асуухад “Саито дасгалжуулагчийн дарамттай харьцуулахад хөгийн жижиг гэмээр юм байсан шүү” гэж хариулав. Мөн “Нутагтаа хариад маргаашаас нь зөвхөн кимонотой аялалд гарч, Японы бүх жүдогийн клубт очиж, сайхан үзэлцэнэ” гэж зарлав.
Наймдугаар сарын 26-нд “олимп дуусаад сайхан амарч чадсан уу” гэсэн асуултад “амьсгал хураах үедээ л би амарна” хэмээн томорч, бөөрөнцөг шидэлтийн Мүрофүшитэй гар барьсныхаа дараа “би хамаагүй чадалтай байна” гэж сагсуурсных нь дараагаас Японы жүдогийн холбооныхон жүдогийн нэр хүндийг унагааж байна гэж дасгалжуулагчид нь анхааруулга өгсөн билээ.
Гэвч Ишии зогссонгүй, харин ч бүр даварч эхэлсэн. Наймдугаар сарын 27-нд ерөнхий сайд Фүкүда олмпийн тамирчдыг хүлээн авч уулзсаны дараа Ишии “сайдын гарыг бариад л би ямар хүн гэдгийг нь ойлгосон. Элдэв муу санаагүй болохоор нэр хүнд нь олигтой өсдөггүй байх” гэж яриад хэдхэн хоногийн дараа Фүкүда огцроход “гар бариад л би огцрохыг нь мэдэж байсан, хэлээгүй болохоос” хэмээн зурагтаар ярив. Төрөлх дунд сургууль нь хүлээн авалт хийж, сурагчидтай уулзалт зохион байгуулахад Ишиигийн амнаас гарсан эхний үг нь “За та бүхний тусламж дэмжлэггүйгээр өөрийнхөө хүч чадал, авьяас билгээр алтан медаль аваад ирлээ”.
Мэдээж хэрэг прорэслингийнхэн ийм сайхан бэлэн үгтэй тамирчин, тэр тусмаа олимпийн аварга байхад зүгээр суусангүй, Огава тэргүүтэй улсууд эгнээндээ элсүүлэх гэж оролдож эхэлсэн. Ишии мэргэжлийн зодоонд орох нь гэсэн яриа гарч, сая болж өнгөрсөн багийн ДАШТ-д Ишии бэлтгэл дутуугаас барилдалгүй Японы баг V байрт орсноор жүдогийн холбооны тэсвэр алдагдав.
Хэвлэл мэдээллээр гарсан цуурхалыг ашиглан Ишии мэргэжилд шилжиж байгаа тул шигшээ багаас хассанаа зарлан ирэх олимпод өөр тамирчин бэлтгэнэ гэж зарлалаа. Ишии өөрөө ч мэргэжилд орох хүсэлтэй энэ тэр гэж удаа дараалан ярьж байсан тул яах ч аргагүй боллоо гэсэн үг юм. Ишии өөрөө жүдо барилдангаа хэдэн жилийн дараа орох бодолтой байсан бололтой ч жүдогийн холбооноос илт хөөгдөөд гарчих шиг боллоо.
loading...




hehe.saihan gar bn daa… Ta nariin tuslamjguigeer avaad irlee gej bas l goyo helsen bn shu
loading...
business reklam
loading...
ymar teneg golog ve
loading...
mundag haraktertai zaluu shuu engej ongirsniihoo hariud engiin hunii zuudlehch vgvi beltgeliig hiieg y bnle. chamaig bishirch suraltsnaa gej////////////
loading...