loading...
Хүнд жингийн мэргэжлийн боксчин Виталий Кличко ирэх бямба гарагт буюу маргааш аваргын титмээ эргүүлэн авах тулааныг Берлинд хийх гэж байна. 37 настай Украйн эрийн хувьд 2005 онд бэртэл гэмтлийн улмаас зодог тайлж байгаагаа мэдэгдсэн ч өнгөрсөн жил спортдоо эргэн ирж Британий алдарт Леннокс Льюистэй тулаан хийхээр төлөвлөж байсан ч, биеийн байдлын улмаас хойшлогдсон билээ. Ингээд Кличко ээлжит дайралтаа хийх гэж байна. Түүний өрсөлдөгч Нигерийн Самуел Петерийн хувьд түрүү жилийн 9 сард WBC -н хүнд жингийн титмийг хүртсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Ямар ч байсан ‘Нигерийн хар дарсан зүүд‘ Петер Количкод тийм ч амар титмээ булаалгачихгүй нь тодорхой учир үзэгчид уг тулааныг тэсэн ядан хүлээж байна.
Тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр Самуел тулааныг Германд зохион байгуулж байгаад тун эгдүүцэж байгаагаа илэрхийлж аврагын бүсээ урж хаясан байна. Дараа нь ‘Би Кличког хог шиг л няцалж хаяна ,бямба гарагт түүнийг нэг мөсөн боксоос зодог тайлуулна‘ гэсэн бол хариуд нь Ватилий ‘Юу ч бай жинхэнэ тулаан рингэн дээр л болно миний хувьд энэ бол эргэн ирж байгаа хэрэг биш бэртлийн дараа хийж байгаа жирийн л тулаан‘ гэжээ.
Мөн тэрээр :
‘Ах дүү хоёр дэлхийн боксын хүнд жингийн аварга гэж өмнө нь байгаагүй’ ‘Харин Влодимир бид хоёр ийм амжилтанд хүрсэн анхны боксчид болно ,бид ээждээ үүнийг амласан юм‘ гэж ярьжээ.
Дашрамд дурьдахад түүний дүү Влодимир Кличко IBF, WBO, IBO -н хүнд жингийн бүсийг эзэмшдэг билээ.
Төмөр нударга мэргэжлийн карьертаа нийт 37 тулаан хийснээс 35 ялсан ,үүнийхэээ 34т нь хүнд цохилтоор тулаан дуусаж байжээ. Харин нигер эрийн хувьд 31 тулаанаас 30д нь ялж ,23 К.О хийжээ.
Мөн удахгүй боксын сонирхолтой тулаан ирэх 1 сард болох гэж байна.
мэргэжлийн боксын “Golden boy promotion” компаний зохион байгуулж уг тоглолтод WBA холбооны хагас дунд жингийн аваргын бүс эзэмшиж байгаа Антонио Маргаритогийг цагтаа гурван өөр жинд аварга болж явсан Шейн Мосли -той өрсөлдүүлэх аж. . 37 настай Мослигийн хувьд аваргын бүс зүүх сүүлийн боломж нь энэ юм. Тэрбээр өнгөрөгч сард Рикардо Майоргаг ялсан тоглолтоороо мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
loading...




za ungursun ch gsn tursun udriin mend hurgii. chinii bichleguudiig bnga unshdag shuu
loading...