loading...
БМВ Заубер баг Ник Хайдфелдтай гэрээгээ сунгалаа.Ирэх улиралд БМВ Заубер багт Р.Кубица ,Н.Хайдфелд нар мөр зэрэгцэн уралдана гэж албан ёсоор мэдэгдэв.
Хойд америкийн нэг уралдааны зам 2008 оны уралдааны хүснэгтээс арчигдаж байсан бол 2009 онд энэ тивийн ганц зам нь бас л хуанлид багтсангүй. Ийнхүү Монтреальд 1987 оноос зохиогдож эхэлсэн Канадын гран-при дараа жилээс явагдахаа болив.
2010 оноос Оросод Формула-1 ийн гран-при явагдаж эхэлнэ.2008 оны 10 сарын нэгэнд Москвагын ойролцоох Волоколам дүүрэгт, олон улсын уралдааны тойрог зам “Moscow Raceway”-ийн шавыг тавих ёслол болжээ.
Брижстоун Фужид ногоон зураастай дугуйг нийлүүлж байна. FIA -гийн дэмжлэгтэйгээр Японы гран-прид, байгаль орчныг хамгаалах ‘Make Cars Green’ аяны хүрээнд ногоон зурааснуудтай дугуйгаар уралдах болов.Энэ нэг удаагын ажиллагаа нь FIA байгаль орчныг хамгаалах үйл хэргийг дэмжиж байдгыг харуулах учиртай гэжээ.
Феррари зогсоолдоо хэрэглэж байгаа гэрлэн дохиогоо дахин ашиглахгүй.Стефано Доменикали “Гэрлэн дохио нь асуудалгүй ажиллахад цаг хэмнэдэг.Гэхдээ бид дохиуртай хүнийг (lollipop man) эргээд ажилд оруулахаар боллоо.Ингэсэн тохиодолд багийнхан харьцангуй тайван ажиллахыг олж тогтоолоо” Аваргын төлөөх тэмцлийн энэ шийдвэрлэх цаг үед ,гар бие оролцогчид бүгдээрээ аль болох сэтгэл санаа нь тогтвортой байх нь чухал “гэжээ.
loading...





hi, bi tanai site-iin baingiin unshigch bna. Udur tutam goyo goyo medee nemegdej bdagt bayartai bdag shuu. Formula 1 iin huvid ene DOrjsuren ganbaatar gedeg hun Mongoldoo nomer 1 gej helmeer bnaa. Tanii mail hayagiig avaad tantai haritsaj bj boloh uu? Tanii yumyg bnga unshdag hun bna. Bayarlalaa
loading...