Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Японы Гран При

GD Star Rating
loading...

 Улиралын 16 дахь уралдаан Японы  Фужид. 10.10-10.12.2008

 

 

Алдарт  Фужи уулын бэлд орших” Fuji International Speedway”  1966 онд нээгдснээс хойш арван жилийн дараа буюу 1976 оноос  анх Формула-1 Японы Гран При  зохиогджээ.1977 оны Гран При  мөн энд   болсон ба  хүнд ослын  улмаас хоёр үзэгч амиа алдаж ,есөн хүн  гэмтсэнээс хойш Японд Формула-1 уралдаан зохион явуулхыг  больсон байна .Арван жил завсарласан Японы Гран При 1987 оноос Сузукагын уралдааны зам дээр  эргэж ирэв. Харин 2007 оноос Сузука жагсаалаас гарч  Фужид дахин Японы Гран При явагдаж эхэлсэн юм.Тоёотагийн мэдлийн  Фужи  замыг ,2005 онд   өөрчлөн  засаж ,аюулгүй байдлын нөхцөлүүдийг орчин үеийн жишигт хүргэн,  Хондад харъяалагдах  Сузукатай өрсөлдөхүйц шинэчлэлийг хийж чадсан байна.Зөвхөн замыг сайжруулахаас гадна ,үзэгчид уралдааныг үзэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан гэдэг.
 Фужи тойрог зам нь хоёр өөр шинжийг агуулсан замын  талуудтай. Нэг талдаа Формула-1 ийн  хамгийн урт  1,5 км үргэлжлэх  шулуун хэсэгтэй.Энд машинууд маш өндөр хурданд  хүрч ,гүйцэж түрүүлэх боломж  ихтэй юм.Шулууны төгсгөлд, богино  удаан эргэлтээр замын эргэлт,доголтой  өөр тал  нь  эхэлнэ. Нэг сонирхолтой зүйл нь замын өндрийн  ялгаа нь 36 м  байдаг  юм  байна.

Формула-1 д цаг агаар шийдвэрлэх  үүрэгтэй. Агаарын даралт нь моторын ажиллагаанд,салхины чиглэл,хүч нь аэродинамикт нөлөөлнө.Өнгөрсөн жил Фужид ,цаг агаарын тааламжгүй нөхцөлд уралдаан явагдсан.Энэ удаагын уралдааны үеэр  цаг агаар ямар байх вэ гэдгийг , хоёр долоо хоногын өмнөх урьдчилсан   мэдээгээр тооцоолж  байна. Багууд  Францын “Meteo France ” цаг уурын албатай нягт хамтран ажиллаж ,урьдчилсан болон уралдааны үеийн цаг агаарын мэдээг авах ажээ. “Meteo France ” албаны 3 ажилтан  цаг агаарын байдлыг байнга хянаж, өндөр чадалтай тооцоологчоор  судлан,тодорхойлсны дараа 30 минутын зайтайгаар баг бүрт илгээх гэнэ.Фужигийн ойролцоо байрлуулсан радар нь таван минут тутам агаарын хэм, чийгшэл,даралт ,салхины чиглэл,хурд ,асфальтын хэмийн нарийвчилсан мэдээг  шинээр хүлээн авч дамжуулах юм байна. Цаг агаарын найдвартай,шуурхай  мэдээ нь  ялалт ,ялагдлыг  шийднэ.Тийм ч учир цаг уурын албаныхан  маш өндөр түвшинд ажилладаг аж. Тэд бороо орох цаг минутыг тодорхой хэлхээс гадна замын аль хэсэгт бороо орж эхлэхийг хүртэл тооцоолдог юм байна.

 

Японы  гран-при  Фужид дөрөвдэх удаагаа зохиогдож байгаа юм.
 Анхны гарааны түрүү- 1976: Марио Андретти, Лотус.
Анхны ялагч: Марио Андретти ,Лотус
Замын урт-4,563 м     
Тойрог-67
Нийт зам-305,416 км
Асфальтын чанар -тэгш
Дугуйны хольц-дунд
Дугуйны элэгдэл-дунд
Тоормосны элэгдэл- дунд
Бүтэн хаазлах хувь-60 %
Хамгийн өндөр хурдны хэмжээ-310 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -1.445 метр (20 сек)
Шатхуун зарцуулалт-дунд
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-6
Баруун тийш эргэлт-10

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: