loading...
А.ТҮМЭНБАЯР (2008-10-09) Монгол Улсын гавьяат тамирчин, далай аварга Агваансамдангийн Сүхбат 2006 оны наадмаар зодог тайлах үедээ “Тун удахгүй миний шавь нар торгон ногоон дэвжээгээ эзэгнэн барилдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан. Энэ цагаас л А.Сүхбат аваргын шүтэн бишрэгчид түүний шавь нарыг хэрхэн барилдахыг харж буй. 2007 оны наадмаар аваргын шавь нарын нэг Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Отгонбаяр улсын начин болсон.
Харин өнөө жилийн наадмаар Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Итгэлт орших” групп, “Олимп” дэвжээний бөх аймгийн арслан Өлзийбатын Даваабаатар зургаа давж, начныг алгасан шууд харцага цолонд хүрсэн билээ. Тэрбээр наадмын өмнө болсон аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн сүүлийн гурван барилдаан болон Их сорилгод түрүүлж бэлтгэл сайн байгааг үзэгч түмэндээ харуулсан.
Энэ ч үүднээс түүнд бөх сонирхогчид итгэл хүлээлгэн улсын цолд хүрнэ гэж таамаглаж байв. Тэрбээр наадамчдын таамаглаж байсанчлан улсын цолтны эгнээнд орсон билээ. Ингэхдээ улсын хүчит арслан, заан, начингуудыг өвдөг сөхрүүлснээр олон жил яригдах наадмын онцлох нэгэн бөхөөр тодорсон. Түүнийг бид “ТЦ-ийн бөхийн өргөө” буландаа урьж дараах ярилцлагыг хийлээ.
-Отгон харцага улсын наадмаас хойш барилдаж харагдсангүй. Хэзээнээс барилдах вэ?
-Одоохондоо наадмаас хойш нэг ч барилдаанд оролцоогүй байгаа. Баруун тохойн хууч бэртэлтэй. Гэхдээ энэ нь барилдаанд маань нэг их нөлөөлдөггүй юм. Бэлтгэлээ л сайн базааж байгаад барилдах бодолтой.
-Наадмын дараа амарч чадав уу?
-Хоёр сар гаруйн хугацаанд Төв аймгийнхаа сумдаар амарсан. Харин бэлтгэлдээ наймдугаар сарын 29-нөөс ороод байгаа.
-Шинэ цолтноо нутгийнхан хэрхэн хүлээж авав? Бэсрэг наадам хийв үү?
-Төв аймгийн Баянцогт сумын ард түмэн, нутаг усныхан маань намайг маш сайхан хүлээж авсан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд нутагтаа бэсрэг наадам хийлээ. 64 бөх барилдаж улсын заан Д.Амгаланбаатар түрүүлэн, аймгийн арслан Б.Батмөнх үзүүрлэсэн. Мөн 70 гаруй хурдан соёолон уралдсан.
-Шинэ цолтнууд цолоо мялаадаг уламжлал нэгэнт тогтжээ. Та цолны мялаалгаа хийсэн үү?
-Тун удахгүй хийхээр төлөвлөж байгаа.
-Хоёулаа яриагаа өнөө жилийн наадамд хандуулья. Наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ? Танай галаас нийт хичнээн бөх цол авав?
-Энэ жил манай “Олимп” сургуулийнхан уламжлал ёсоор “Ээлт хан” галд бэлтгэл сургуулилтаа базаасан. Тэнд зөвхөн “Олимп” сургуулийн бөхчүүд л гарсан юм. Манай галаас улсын цолтон нэг, аймгийн цолтон гурав төрлөө. Сүхбаатар аймагт манай Б.Батжаргал түрүүлж аймгийн арслан болсон. Мөн Увс аймагт Б.Ганзориг, П.Бүрэнтөгс нар барилдсан. Б.Ганзориг үзүүрлэж аймгийн заан, П.Бүрэнтөгс шөвгөрч аймгийн начин боллоо.
-Өнөө жилийн наадмын барилдаануудын тань талаар ярилцъя. Хоёрын даваанаас эхлээд хэнтэй хэрхэн барилдав?
-Хоёрын даваанд би нутгийнхаа аймгийн арслан Б.Энхбаатартай учраа таарсан. Бид өмнө нь олон ч удаа таарч барилдаж байлаа. Түүнийг би энэ удаад зайлах мэхээр давсан. Ерөнхийдөө би хоёрын даваанд өнгөрсөн жилийн арслангуудтай таарах болов уу гэж бодож байв. Гурав дээр нутгийн ах Ж.Отгонбаярт амлуулаад өвдөг шороодуулсан. Харин дөрвийн даваанд Д.Азжаргал арслантай барилдсан.
-Азаа арслантай өмнө нь барилдаж байв уу? Аварга багш тань ямар зөвлөгөө өгч байв?
-Д.Азжаргал арслантай өмнө нь огт барилдаж байгаагүй. Наадмын дэвжээн дээр л анх удаагаа барилдсан. Багш маань сайн барилдана шүү гэж л захисан. Ерөнхийдөө өөрийнхөө барилдааныг гаргахыг хичээсэн. Тэгээд барьц сонгож түрж хөөгөөд давсан даа.
-Начны даваанд Т.Өсөх-Ирээдүй начин А.Бямбажав, Б.Соронзонболд та гурваас ам авсан. Хэрхэн барилдав?
-Мөн л барьц шодож давсан. Улсын начин цолны болзол хангаад их баярласан шүү. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ.
-Зургаагийн даваанд Д.Рагчаа заанд амлуулсан. Энэ үеэр А.Сүхбат аварга танд нэлээд зөвлөгөө өгч байгаа харагдсан. Тооцоолж байснаараа барилдаж чадсан уу?
-Би өмнө нь Д.Рагчаа заантай хоёр удаа таарч барилдахдаа давж ерөөсөө үзээгүй. Багш барилдааны өмнө тайван, өөрийнхөө санаж бодсон мэхээ л хийгээрэй гэж хэлээд дээлийг минь аваад үлдсэн юм. Энэ жил манай галаас Д.Амгаланбаатар заан бид хоёр л улсад барилдсан. Д.Рагчаа зааныг би баруун дан шуудагны барьцнаас тонгорч давсан. Бараг ойролцоо газардсан шүү. Тэгэхдээ Д.Рагчаа зааныг би түрүүлж газардахыг хараад шууд л гүйчихсэн дээ.
-Даваа болгон цолтой учир хэр тэвдэж байв?
-Миний сэтгэл санаа хэвийн байсан. Огтхон ч тэвдэж сандраагүй. Харин долоогийн даваанд Д.Ганхуяг арслантай барилдан барьц сонгосон ч хөмрүүлчихсэн. Гарцаагүй унасан даа.
-Хэд дэх наадамдаа хүч үзэж улсын цолд хүрэв?
-Энэ миний гурав дахь наадам. Өмнө нь хоёрын даваанд өвдөг шороодсон. Увс аймгийн арслан Ө.Бат-Оршиход 2006 онд өвдөг шороодсон. Харин өнгөрсөн жил улсын начин Б.Насандэлгэрт унасан.
-Өмнө нь хоёр удаа улсын наадмын хоёрын даваанд өвдөг шороодоод сэтгэлээр унаж байв уу?
-Нэг их сэтгэлээр унаад байсан зүйл байхгүй. Нэгэнт уначихсан юм чинь яахав дээ л гэж бодсон.
-Улсын харцага цолд хүрснээр хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?
-Хүмүүс ерөнхийдөө их баяр хүргээд сайхан л байлаа. Улсынхаа ерөнхийлөгчөөс харцага цолны үнэмлэх тэмдэг гардаж аваад Төв цэнгэлдэхийг тойрч байхад сэтгэл өндөр байсан шүү.
-Наадмын өмнө бэлтгэл сайн байгаа тань барилдаанаас харагдаж байлаа. Хичнээн барилдаанд хэн хэнийг давж түрүүллээ?
-Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны сүүлийн гуравт нь цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Ц.Содномдорж, Булганы Э.Энхбат нарыг давж дараалан гурав түрүүлсэн. Мөн их сорилго барилдаанд өнөө жилийн наадмын түрүү бөх Д.Ганхуяг арсланг давж түрүүлээд байсан.
-Нэг хэсэг “Шонхор” БТДС-ийн нэр дээрээс барилддаг байсан. Сургуулиа төгссөн үү?
-2004 онд “Шонхор” БТДС-д ороод штангийн Батбаатар багшийн ангид элсэн орж энэ жил багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Хэдэн багшийн гар дамжаад байна вэ? Бөхийн эрдэм сургасан багш нарыгаа танилцуулаач?
-Би Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. Намайг бага байхад манайхан Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу нүүсэн юм. Тэндээс л бөхийнхөө гарааг эхэлсэн. Надад анх бөхийн эрдэм зааж сургасан хүн бол Сэргэлэн багш. Анх Ерөөд байхдаа Сэргэлэн багшийн удирдлагад хоёр жил гаруй бэлтгэл хийсэн. Дараа нь Дархан-Уул аймагт чөлөөт бөхийн Ц.Баярсайхан багшийн шавь болсон юм.
Дарханд мөн хоёр жил гаруй чөлөөт бөхөөр хичээллээд Улаанбаатарт оюутан болсон. Надад “Шонхор” БТДС-д суралцах урилга ирсний дагуу элсэн орсон. “Шонхор”-т улсын начин Ц.Цэрэнхүү, аймгийн арслан Р.Дамдин нарын шавь болсон.
-Миний дархан мэх бол давхар хамах гэж та өмнө нь уулзахдаа хэлж байсан. Энэ хэвээрээ юу?
-Одоо ч дархан болгосон мэх байхгүй болжээ. Барилдааны явцдаа л мэх хийдэг.
-Дээд сургуулиа төгсөөд шууд “Олимп” сургуулийн бөх болсон уу?
-Өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх “Олимп” сургуульд өнгөрсөн жил орсон. Тусгай гэрээ байгуулсны дүнд “Олимп” сургууль дээрээ бэлтгэл сургуулилтаа хийн байрлаж байна.
-“Олимп” дээд сургууль нь ирээдүйн олимпийн аварга төрүүлэх гол зорилготой. Тэгэхээр та их спортын ямар төрлөөр хичээллэж байна вэ?
-Үндэсний бөхөөсөө гадна чөлөөт бөхөөр хичээллэж байгаа. Ирэх жилийн чөлөөтийн УАШТ-д оролцох төлөвлөгөөтэй.
-Чөлөөт бөхөөр ямар амжилт үзүүлж байв?
-Өсвөрийн УАШТ-ээс алт, хүрэл медальтай. Мөн хүүхдийн спортын наадмын аварга болсон.
-Хэдэн кг-д хүч үзэх вэ? Одоо жин хэд байна?
-Жин ойролцоогоор 105 кг байгаа. УАШТ-д аль жинд оролцох нь тодорхойгүй.
-Гэр бүлтэй юу?
-Эхнэр, хүүхэдтэй.
-Цаашдын зорилт юу вэ?
-Цолоо баталж ахиулахыг зорино. Мөн чөлөөт бөхөөр амжилт гаргахыг хүсч байна.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Намайг өдий зэрэгт хүргэсэн нийт багш дасгалжуулагч, “Олимп” сургууль, “Итгэлт орших” группийн хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Цаашид та нар болон ард түмнийхээ итгэлийг алдахгүй сайн барилдахыг хичээнэ.
loading...




davaabaataraa hurdtai mehendee daatstai saihan barildaan uzuuldeg chin a.sukhbat avargiig sanagduuldag shu choloot bohoor hicheellej tsaashid barildana gedeg chin zov choloot bohoor chi amjilt garganaa demjij b.a
loading...
Davaabaatart amjilt husii yostoi sain bukh shu my shuteen Suhbat avargaas tursun shavi suhbat avargiin barildaaniig uzuulj baigaa sain bukh tsashid ih amjilt huleej bga shuuu tsoloo hurdan ahiulaarai beltgel surguuli aa sain higeerei chuluutuur hicheelelj olympiin avarga bolooroi
loading...
davaabaatar daa amjilt husii sain bairildaarai
loading...
uuchilaarai medeellee shinjileed ogooch bolhuu bymba garig bolgon bairldaan boldog shuu dee suuliin veiin bairldaan zondoo bn
loading...
Avarga bagshaasaa 2007 onii tsgaan saraar ymar nertei shagnal avsanaa bainga sanaj, biyluulehiin toloo beltgelee sain hiigeerei. chi chadnaa
loading...
Davaa chamg ih demdeg shuu uran hurts barildaan gargj oshoo sain barildj tsoloo ahiulaarai amilt
loading...
manai bayankhongoriin khun ym bn lee amjillt husie.
loading...
òºâ àéìãèèíõ þì áàéíà ëýý ÷è àíäóóðñàí áàéíà
loading...
davaabatartaa amjilt hvsie tsaashdaa sain barildaarai
loading...