Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » “Ах нар” хожиж чадах болов уу?

GD Star Rating
loading...

2010 оны Өмнөд Африкт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болон ирэх долоо хоногийн дундуур үргэлжлэн явагдах гэж байна. Одоогоор багууд 1-3 тоглолт хийгээд байгаа бөгөөд ихэнх багууд 2 тогложээ. Тиймээс ирэх 2 тоглолт ихээхэн чухал гэдэг нь тодорхой.

1-р хэсэг

1-р хэсгийг 2 тойргийн дараа Албани тэргүүлж байгаа нь тоглолтын хуваариас болсон. Тэд эхлээд аутсайдер Мальтийг хожсон. Гэхдээ Шведтэй тэнцэж чадсан нь муугүй амжилт. Маргааш энэ хэсгийн гол фаворитууд хоорондоо тоглоно. Сүүлийн хэдэн жил тогтмол амжилт гаргаж байгаа Португал, Шведийн шигшээ багууд эхний 2 тоглолтоос хангалттай оноо авч чадаагүй. Хоорондын тоглолтонд хожил авч чадсан баг нь хүснэгтийн тэргүүн хавьд очих болно. Хэрэв Португалын баг хожигдвол ерөнхий дасгалжуулагч Карлос Кейрушийнх нь суудал ганхаж магадгүй. Өмнөх тойрогт Данид 3:1-ээр хожигдсон нь Португалын шигшээгийн ДАШТ-ын урьдчилсан шатанд 1996 оны 10 сард Украйнд хожигдсоноос хойшхи анхны ялагдал болсон байна. Шведтэй хийх тоглолтонд Португалын Деку, Рикарду Карвалью, Манише, Симао нар гэмтлийн улмаар оролцохгүй.

1.    Албани –  2 тоглолт –  4 оноо

2.    Дани  - 2т – 4 оноо

3.    Швед  - 2т – 4 оноо

4.    Португал – 2т – 3 оноо

5.    Унгар – 2т – 1 оноо

6.    Мальт – 2т – 0 оноо

10 сарын 11. Унгар – Албани, Дани – Мальт, Швед- Португал

10 сарын  15. Мальт – Унгар, Португал – Албани

2-р хэсэг

Энэ хэсэгт сулавтар багууд орсон. Лидерээр нь Швейцарь нэрлэгдэх учиртай ч Герман-2006 ДАШТ-ын урьдчилсан шатанд 48 гоол хаалгандаа алдсан Люксембургт хожигдоно гэж хэн санах билээ. Грек Евро-2008-ын урьдчилсан шатанд хамгийн өндөр оноо авсан баг. Энэ удаа ч хэсгээ тэргүүлэхийн төлөө тоглоно. Тэд өмнө нь 1994 оны ДАШТ-д л оролцож байсан ба 3 хожигдож байж. Ер нь энэ хэсэгт орсон багуудаас ганц Швейцарь л жинхэнэ ДАШТ-д ялалт байгуулсан баг юм.

1.    Грек – 2т – 6 оноо

2.    Израйл – 2т – 4 оноо

3.    Латви – 2т – 3 оноо

4.    Люксембург – 2т – 3 оноо

5.    Швейцарь – 2т- 1 оноо

6.    Молдав – 2т – 0 оноо

10 сарын 11. Люксембург – Израйль, Швейцарь – Латви, Грек – Молдав

10 сарын 15. Латви – Израйль, Люксембург – Молдав, Грек – Швейцарь

3-р хэсэг

Энэ хэсгийг хамгийн ойролцоо өрсөлдөөн гарах, багуудын баланс таарсан хэсэг гэж үзэж байгаа. Хөршүүд болох Польш-Чехийн тоглолт сонирхолтой өрнөх биз. Хэдий хөршүүд боловч зуун гаруй жилийн туршид хоорондоо харьцангуй цөөн буюу 22 удаа тоглож, 12-т нь Чех хожиж, 5-д нь Польш хожиж байжээ.

1.    Польш – 2т – 4 оноо

2.    Словен – 2т – 4 оноо

3.    Словак – 2т – 3 оноо

4.    Чех – 1т- 1 оноо

5.    Хойд Ирланд – 2т – 1 оноо

6.    Сан Марино – 1т – 0 оноо

10 сарын 11. Польш – Чех, Сан Марино – Словак, Словен – Хойд Ирланд

10 сарын 15. Чех – Словен, Хойд Ирланд – Сан Марино, Словак – Польш

4-р хэсэг

Хөлбөмбөг улс төрөөс ангид байх ёстой хэдий ч Герман-Оросын багийн тоглолт болох гэж байхад дэлхийн 2-р дайн бодогдож байна. 4-р хэсэгт нэгэн гал гарсан тоглолтыг Дортмундад Герман – ОХУ хийх нь. Дайнд Герман ялагдсан ч хөлбөмбөгийн талбай дээр Оросууд ихэнхдээ ялагддаг. Тэд хоорондоо нийт 18 удаа тоглоход “ах нар” 4 хожиж, 2 тэнцэж бусдад нь хожигдсон. Талбай дээрээ бол “немцүүд” бүр үзэхгүй. Оросуудыг хүлээн авч 7 тоглосноос 5-д нь сургаад явуулж байж. Үүнийг та доорх хүснэгтээс харж болно.

огноо хот тоо Гоол
15.09.56 Ганновер 2:1 Стрельцов, 3 (1:0). Шредер, 5 (1:1). Вал. Иванов, 36 (2:1).
26.05.72 Мюнхен 1:4 Г. Мюллер, 49 (0:1), 51 (0:2), 63 (0:3), 65 (0:4). Колотов, 73 (1:4).
08.03.78 Франкфурт 0:1 Рюссман, 47.
28.03.84 Ганновер 1:2 Литовченко, 5 (1:0). Феллер, 8 (1:1). Бреме, 89 (1:2).
21.09.88 Дюссельдорф 0:1 Шматоваленко, в свои ворота, 58.
27.03.91 Франкфурт 1:2 Ройтер, 65 (0:1). Маттеус, 81 (0:2). Добровольский, 83 – с пенальти (1:2).
08.06.05 Менхенгладбах 2:2 Анюков, 25 (1:0). Швайнштайгер, 30 (1:1), 69 (1:2). Аршавин, 90+1 (2:2).

Мөн Германчууд Дортмундад 1935 оноос хойш олон улсын хэмжээний 14 тоглолт хийж 1977 онд Уэльстэй 1:1-ээр тэнцсэнээс бусдадаа хожиж байжээ. Харамсалтай нь энэ сайхан амжилт 2006 оны ДАШТ-ын хагас шигшээд тасалдсан. Тэд Италийн багт нэмэлт цагт харамсалтай хожигдсон.

Энэ удаа Оросууд “Вестфаленштадион”-д 65000 мянган үзэгчийнх нь өмнө 2 жилийн өмнөх түүхийг давтахыг үгүйсгэх газаргүй.

Германы баг энэ он гарсаар нийт 13 тоглолт хийхдээ хамгаалалтын шугамаа 15 өөр байдлаар бүрдүүлж байжээ. Фридрих-Мертесакер-Метцельдер-Лам гэсэн дөрвөлийг хамгийн их хугацаанд буюу 315 минут хамт тоглуулжээ. Тэд хамт хамгаалж байх үед Германы хаалганд 5 гоол орсон байх юм. Метцельдер энэ удаа тоглохгүй. Тэгэхээр ер нь Германы хамгаалалт тийм сайн байгаа биш гэж ойлгож болохоор. Мөн Оросын эсрэг үндсэн бүрэлдэхүүнд гарах байсан хаалгач Роберт Энке тоглохгүй болсон, Рене Адлер Дортмундад дебютээ хийнэ.

Гэхдээ бас Оросуудад ч гэмтлийн проблем байгаа. Роман Павлюченко болон Дмитрий Торбинский нар гэмтсэн. Тэднийг Дмитрий Сычев, Денис Глушаков нар орлох болсон байна. Юутай ч гэсэн энэ хоёр багийн тоглолт онц сонирхолтой болох биз ээ.

1.    Герман  - 2т – 4 оноо

2.    ОХУ – 1т – 3 оноо

3.    Уэльс  - 2т – 3 оноо

4.    Финлянд – 1т- 1 оноо

5.    Азербайжан – 2т – 1 оноо

6.    Лихтенштейн – 2т – 1 оноо

10 сарын 11. Уэльс – Лихтенштейн, Герман – ОХУ, Финлянд – Азербайжан.

10 сарын 15. Герман – Уэльс, ОХУ – Финлянд.

5-р хэсэг

1.    Испани – 2т – 6 оноо

2.    Турк – 2т – 4 оноо

3.    Бельги – 2т – 3 оноо

4.    Босни – 2т – 3 оноо

5.    Армен – 2т- 0 оноо

6.    Эстон – 2т – 0 оноо

10 сарын 11. Бельги – Армен, Турк – Босни, Эстон – Испани

10 сарын 15. Босни – Армен, Бельги – Испани, Эстон – Турк

6-р хэсэг

“Өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг Английг энэ жилийн ЕАШТ-ээс мулталсан Хорватууд өнгөрсөн тойрогт хөлбөмбөгийн эх орныхонд талбай дээрээ чангахан хожигдсон. Английн шигшээ одоогоор 100 хувийн амжилттай байна. Ирэх 2 тоглолтонд ч гэсэн энэ амжилтаа үргэлжлүүлэх байх, сул багуудтай өрсөлдөнө. Багийн ахлагч Жон Терри энэ 2 тоглолтонд оролцохгүй. “Аваргуудын лиг”-ийн хүрээнд Румыны Клуж багтай хийсэн тоглолтонд нуруугаа гэмтээсэн, энэ зовиур нь арилахгүй байгаа бололтой. Түүний оронд улсынхаа шигшээ багийн ахлагчийн туузыг Рио Фердинанд анх удаагаа зүүж, хамгаалалтын шугамаа Лескотт, Апсон, Браун нартай хариуцна.

1.    Англи – 2т – 6 оноо

2.    Украин – 2т – 4 оноо

3.    Беларус – 2т – 3 оноо

4.    Хорват – 2т – 3 оноо

5.    Казахстан – 3т- 3 оноо

6.    Андорра – 3т – 0 оноо

10 сарын 11. Англи – Казахстан, Украин – Хорват.

10 сарын 15. Хорват – Андорра, Беларус – Англи

7-р хэсэг

Энэ хэсгийг жижигхэн  Литвийн шигшээ 6 оноотой тэргүүлж байна. “Манай орон хөлбөмбөг тийм ч сайн хөгжөөгүй, өөр багийн спортууд бол сайн хөгжсөн. Ялангуяа сагсан бөмбөг” хэмээн Литвийн дасгалжуулагч Хосе Коусейро хэлжээ.

4 сарын өмнө Евро-2008-аар гоолгүй тэнцэж байсан Румын – Францын аль алинд нь хожил хэрэгтэй байна. Тэгж байж гэмээнэ хэсгийнхээ толгойд бичигдэх болно. Францын багт Патрик Виейра, Франк Рибери нар эргэн ирж байгаа нь сайн мэдээ. Дээрх 2 тоглогчийн эзгзүйд “3 өнгөтнүүд” гараагаа ялагдлаар эхэлсэн. Ялангуяа Виейра энэ оны 2 сард Испанитай хийсэн нөхөрсөг тоглолтонд шигшээдээ 105 дахиа тоглосноос хойш гэмтлийн улмаас тоглоогүй байгаа.

1.    Литва – 2т – 6 оноо

2.    Серби – 2т – 3 оноо

3.    Австри – 2т – 3 оноо

4.    Франц – 2т – 3 оноо

5.    Румын – 2т- 3 оноо

6.    Фарер – 2т – 0 оноо

10 сарын 11. Серби – Литва, Фарер – Австри, Румын – Франц.

10 сарын 15. Литва – Фарер, Автсри – Серби

8-р хэсэг

ДАШТ-д 16 удаа оролцсон (зөвхөн 1930, 1958 онуудад л өнжсөн) Марчело Липпигийн баг гэмтэл бэртэл ихтэй. Ж.Буффон, Каморанези нарыг алдлаа. Буффоныг Амелиа орлох бол Каморанезиг Вилльяреалын Жузеппе Росси орлох гэнэ. Липпи хэлэхдээ “Росси одоо шигшээд тоглоход бэлэн болсон. Олон талын тоглолттой тул хаана ч тоглуулж болно” гэжээ.

1.    Итали – 2т – 6 оноо

2.    Ирланд – 2т – 4 оноо

3.    Монтенегро – 2т – 2 оноо

4.    Болгар  - 1т – 1 оноо

5.    Кипр – 1т- 0 оноо

6.    Гүрж – 2т – 0 оноо

10 сарын 11. Гүрж – Кипр, Болгар – Итали

10 сарын 15. Гүрж – Болгар, Ирланд – Кипр, Итали – Монтенегро

9-р хэсэг

Голландын шигшээ өнгөрсөн ДАШТ-ын урьдчилсан шатанд боломжит 36 онооноос 32-ыг нь авч байжээ. Энэ удаа 30 гарсан оноо авах боломжгүй. Учир нь энэ хэсэг 5 багтай ганц хэсэг.

1.    Голланд – 1т – 3 оноо

2.    Македон – 2т – 3 оноо

3.    Шотланд – 2т – 3 оноо

4.    Норвег  - 1т – 1 оноо

5.    Исланд – 2т- 1 оноо

10 сарын 11. Голланд – Исланд, Шотланд – Норвег

10 сарын 15. Исланд – Македон, Норвег – Голланд

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. SekE says:

    France France France . Go Go Go . Ole Ole !!

    GD Star Rating
    loading...
  2. badral says:

    Oros 2010 oni delhiin awargaar dor hayj showgiin 4t bagtna shuuuuuuuuuu

    GD Star Rating
    loading...
  3. x says:

    haragdaach morio orosuu kkk

    GD Star Rating
    loading...
  4. P#24 says:

    Dor hayj shovgiin 4t gej yrihad ert bn!Orosuud vneheer evgui bga n vnen.Yumiig yaj medhev zonoos garaad nugalaan deer shuud Spaintai taarchval yahu?Ydaj zonii togloltuud yvagdaj baih ued yriltsay daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: