Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Хэмилтон эхний байрлалаас гараа хийнэ

GD Star Rating
loading...

Льюис Хэмилтон энэ улирлын 6 дахь, кареерынхаа 12 дахь поул позишныг Японд авлаа. “Формула-1″-ийн энэ жилийн сүүлээсээ 3 дахь гарааны жинхэнэ уралдааны гарааг дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөж байгаа тэрээр хамгийн эхний байрлалаас хийх боллоо.

Хэмилтон өөрөө эхний даалгавраа сайн гүйцэтгээд зогссонгүй түүний багийн анд Хейки Ковалайнен ч үүргээ гүйцэтгэж Ферраригийн Фелипе Массагаас сайн цаг үзүүлэв. Тэр ч бүү хэл 2 топ багаас харьцангуй муу машинтай байгаа Реногийн Фернандо Алонсо хүртэл Массагийн өмнө оров. Ингэснээр дэлхийн аварга цолыг мөрөөдөж байгаа Масса бүр 5-р байраас гарааг хийх боллоо. Өөрөөр хэлбэл поул позишнд Льюис Хэмилтон болон “Зохион бүтээгчдийн цом”-ын төлөө өрсөлдөж байгаа Макларен бүрэн ялалт байгууллаа. Поул позишны дараа Хэмилтон “Би маш баяртай байна. Баг маань төгс ажилласан” гэсэн байна. Харин Масса “Q1 болон Q2-т миний машин их хурдан, баланс нь сайн таарсан байсан. Харин Q3-т юу болчихсоныг би мэдэхгүй байна. Маргаашийн уралдаан амаргүй байх болно. Гэхдээ бид хамгийн сайнаар өөрсдийн ажлаа хийнэ” гэжээ.

Фужи (Япон)
59-дэх удаагийн ДАШТ.
16-дахь этап
Японы Гран-при”
Байрлал тогтоох уралдаан
1. Хэмилтон (Их британ, “Макларен”) – 1.18,404
2. Райкконен (Финлянд, “Феррари”) – 1.18,644
3. Ковалайнен (Финлянд, “Макларен”) – 1.18,821
4. Алонсо (Испани, “Рено”) – 1.18,852
5. Масса (Бразил, “Феррари”) – 1.18,874
6. Кубица (Польш, “БМВ-Заубер”) -1.18,979
7. Трулли (Итали, “Тойота”) – 1.19,024
8. Глок (Герман, “Тойота”) – 1.19,118
9. Феттель (Герман, “Торо Россо”) – 1.19,638
10. Бурдэ (Франц, “Торо Россо”) – 1.20,167…
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: