loading...
Байрлал эзлэх шалгаруулалтанд МакЛарений нисгэгч Л.Хэмилтон гарааны түрүүг авлаа.Түүний гол өрсөлдөгч Ф.Масса нь Б5 ыг эзлэв.
Чөлөөт уралдааны гурван үед өөр өөр нисгэгчид түрүүлсэн.Эхний уралдаанд Л.Хэмилтон,2-р хэсэгт Т.Глок тэргүүлсэн бол 3-р үе нь нойтон, устай зам дээр явагдаж, Р.Кубица хамгийн хурднаар тодров.Үүнээс үзэхэд багуудын үзүүлэлт тун ойролцоо түвшинд байгаа мэт харагдаж байлаа.
Кү- гйин эхний хоёр шалгаруулалтанд ДА-гын гол өрсөлдөгч нар оройлох үүрэг гүйцэтгэж урд хойноо орж байлаа.Эцэст нь
Л.Хэмилтон сүүлийн тойрогтоо 1:18.404 минут хурдалж,К.Райконений өмнөхөн гарааны түрүүг авч чадсан юм. Гарааны түрүүг авснаар МакЛаренийхэн дэлхийн аваргын титэмд бага ч гэсэн ойртлоо.Мөн хоёрдугаар нисгэгч Х.Ковалайнен Ф.Массагын өмнө байр эзлээд байгаа нь тэдэнд их чухал юм.МакЛарений хоёр машин замын барьцтай, цэвэрхэн талаас гараагаа хийх нь давуу талтай.Л.Хэмилтон алдаа хийхгүй уралдаж, аль болох осол,тулаанаас зайлсхийнэ гэлээ.
Фужигээс эхлэн Шанхай,Сан-Паоло хүртэл хосолсон ялалт авах зорилготой байгаа Ферраригийн хувьд их л ярвигтай нөхцөл үүслээ.Кү-3 т Ф.Масса гарааны түрүүг авах муугаар тооцход л Б2 т орно гэж үзэж байсан боловч К.Райконэн,Х.Ковалайнен ,Ф.Алонсо нар түүнийг ардаа орхив.Дөнгөж гуравдахь эгнээнд Б5 ыг эзлээд байгаа түүнийг их шатахуунтай гэж таамаглаж байгаа . Энэ нь гараанаас байр ахихад бага ч гэсэн сөрөг нөлөөлтэй.Тэгээд ч урд байгаа Ф.Алонсо Х.Ковалайнен нар хатуу самрууд .Ф.Масса нэг эгнээнээс гараагаа хийх Р.Кубицатай (Б6) бас л өрсөлдөх болж байна. Феррари Фужигийн замын, гүйцэж түрүүлэх боломжтой хэд хэдэн газарт,хурд хүчээ ашиглах ,оновчтой зөв тактикыг хэрэгжүүлэхээр толгойгоо гашилгаж байна.
Тоёотагийн гэртээ хийж буй уралдаанд тэдний нисгэгчид ялангуяа Т.Глок маш хурдтай байв.Харин байрлал эзлэх шалгаруулалтын сүүлийн хэсэгт, энэ үзүүлэлтээ бататгаж чадсангүй.Я.Трулли Б7 ,Т.Глок Б8-д орж дөрөвдэх эгнээнээс гарна. Зохион бүтээгчдийн аваргын 4-р байрын төлөөх гол өрсөлдөгч нь болох Рено тэдний урд байрлал авсанд Тоёотагийнхан сэтгэл дундуур байна.
Үнэхээр Ренод ахиц гарсан нь мэдэгдэж байна.Сингапурт түрүүлсэн амжилт нь тус багийн сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлж байгаа ч өөрсдийнх нь шаргуу хөдөлмөрийн үр дүн үүнд шингэжээ.Реногийн инженерүүд,Б12 т орсон багийн хоёрдугаар нисгэгч Нельсон Пикэгээс илүү үзүүлэлтийг хүлээж байсныгаа хэлэв.Уг нь түүний машин сүүлчийн шатанд шалгарах бүрэн боломжтой байсан ч тэрээр алдаа хийж үүнийгээ үгүй хийсэн юм.
Торро Россо дахиад шилдэг аравт багтлаа.С.Феттель,С.Бурдэ нар Б9,Б10-аас гараагаа хийнэ.Ах Ред Буллын Д.Култхард,М.Веббер нь Б11,Б13 -ыг эзлээд байгаа.
Уилямсийн К. Накажима,Н. Росберг нар Б14,Б15 д оров. БМВ Заубер урд нь Кү-д хийж байсан алдаагаа мартаагүй л баймаар юм. Дахиад л нөгөө алдаагаа давтаж Н.Хайдфелд буруу дугуй сонгосноос болж Кү-1ээс хасагдаж Б16 д орлоо.Түүний араас Хондагийн Р.Барикелло ,Ж.Баттон Б17,Б18 ийг Форса Индиагийн А.Сутил,Ж.Физикелла нар Б19,Б20 гэсэн уламжлалт байраа эзлэв .
Гараа бол хамгийн чухал зүйл .Мөн их осолтой юу ч тохиолдож болно.Л.Хэмилтон аль болох ойр тулаанаас зайлсхийнэ гэж хэлсэн.Гэтэл К.Райконен түүнийг хайр найргүй довтлох нь тодорхой.Түүнийг Л.Хэмилтоноос хөнгөн машинтай гэж тооцож байгаа болхоор довтолгоог анхнаасаа эрчимтэй хийж эхэлнэ.Л.Хэмилтон эхний эргэлт дээр осолдохгүй өнгөрвөл түүнд түрүүлэх боломж бүрэн байна.Ф.Масса Унгарын гараанд МакЛарений хоёрыг эхний эргэлтээр гүйцэж байсан .Энэ удаа тэрийгээ давтаж болох юм.
Хэрэв бороо орвол уралдааны нөхцөл өөрөөр эргэнэ.Гэхдээ цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо орохгүй гэжээ.
|
1 |
|
22 |
Л.Хэмилтон |
МакЛарэн/ Мерседес |
Б |
1:18.404 |
|
15 |
|
2 |
|
1 |
K.Райконен |
Б |
1:18.644 |
+ 0.240 |
20 |
|
|
3 |
|
23 |
Х.Ковалайнен |
МакЛарэн/ Мерседес |
Б |
1:18.821 |
+ 0.417 |
22 |
|
4 |
|
5 |
Ф.Алонсо |
Рено/ Рено |
Б |
1:18.852 |
+ 0.448 |
19 |
|
5 |
|
2 |
Ф.Масса |
Феррари /Феррари |
Б |
1:18.874 |
+ 0.470 |
18 |
|
6 |
|
4 |
Р.Кубица |
БМВ Заубер/ БМВ |
Б |
1:18.979 |
+ 0.575 |
20 |
|
7 |
|
11 |
Я.Трулли |
Тоёота/ Тоёота |
Б |
1:19.026 |
+ 0.622 |
23 |
|
8 |
|
12 |
T.Глок |
Тоёота /Тоёота |
Б |
1:19.118 |
+ 0.714 |
24 |
|
9 |
|
15 |
С.Феттель |
Торро Россо/ Феррари |
Б |
1:19.638 |
+ 1.234 |
21 |
|
10 |
|
14 |
С.Бурдэ |
Торро Россо/ Феррари |
Б |
1:20.167 |
+ 1.763 |
20 |
|
11 |
|
9 |
Д.Кулдхард |
Ред Булл/ Рено |
Б |
1:18.187 |
+ -0.217 |
16 |
|
12 |
|
6 |
Н.Пикэ |
Рено/ Рено |
Б |
1:18.274 |
+ -0.130 |
11 |
|
13 |
|
10 |
М.Веббер |
Ред Булл /Рено |
Б |
1:18.354 |
+ -0.050 |
13 |
|
14 |
|
8 |
K.Накажима |
Уилямс/ Тоёота |
Б |
1:18.594 |
+ 0.190 |
16 |
|
15 |
|
7 |
Н.Росберг |
Уилямс /Тоёота |
Б |
1:18.672 |
+ 0.268 |
16 |
|
16 |
|
3 |
Н.Хайдфелд |
БМВ Заубер/ БМВ |
Б |
1:18.835 |
+ 0.431 |
9 |
|
17 |
|
17 |
Р.Барикелло |
Хонда/ Хонда |
Б |
1:18.882 |
+ 0.478 |
9 |
|
18 |
|
16 |
Ж.Баттон |
Хонда/ Хонда |
Б |
1:19.100 |
+ 0.696 |
11 |
|
19 |
|
20 |
A.Сутил |
Форса/ Индиа Феррари |
Б |
1:19.163 |
+ 0.759 |
10 |
|
20 |
|
21 |
Ж.Физикелла |
Форса /Индиа Феррари |
Б |
1:19.910 |
+ 1.506 |
10 |
loading...




Би Феррари багын үнэнч фен. Өнөөдрийн уралдаанд Мазза арай гэж л нэг оноо авсан ч дараагийн уралдаанд маш хариуцлагатай байж үүнээс илүү амжилт үзүүлэн аваргын төлөө ширүүн өрсөлдөх байх гэдэгт бат итгэнэ. Сүүлийн хэдэн тойрогт Мазза 1-хэн онооны төлөө хэрхэн аюултай үйлдэл хийж 1 оноо авах боломжтой болсоныг хараа биз. Үнэхээр гайхалтай, итгэлтэй бас шийдсэн үйлдэл. Гүйцэж чадахгүй бол 0ноогүй, гүйцэх гээд осолдсон ч оноогүй болохоор тэр л дээ. Райкконен /Алонсо шиг/ бол гайхалтай ур чадвартай нисгэгч. Гэвч энэ жил аз түүнийг ивээсэнгүй. Одоо Маззад л найдах юм. Дашрамд хэлэхэд Алонсо маань урьдны гайхамшигаа дахин бидэнд үзүүлэх болсонд эргэж ирсэнд хязгааргүй баярлав.
loading...