loading...
Каталон хэдий Испаний харьяанд байдаг ч тэд өөрсдөө биеэ даасан байдлыг эрмэлздэг. Үндэс угсаа, хэл соёл нь өөр. Олон талаараа Испаний засаг захиргаатайтай шөргөөцөлдсөөр ирсэн. Хүчин мөхөстөж дарагдсан ч гэсэн энэ үндэстэнд нэгэн том бахархлаа авч үлдэж чадсан. Тэр нь Барселона хэмээх хөлбөмбөгийн баг.
Каталоны Барселона бол хөлбөмбөгийн амжилт, нэр алдраараа дэлхийн шилдэг багуудын нэг. Үүнээс гадна энэ багт, энэ клубт бусдаас ялгарах олон онцлог бий.Барса ямар ч үед өөрийн философи, үзэл баримтлал, үнэт зүйлсээ алдаагүй. Магадгүй энэ нь ялалтаас ч эрхэм. Тэд тоглолтоороо хөгжөөн дэмжигчиддээ баяр баясгалан бэлэглэдэг, хэзээд довтолж тоглодог, дэлхийн хамгийн шилдэг тоглогчдыг клубтээ тоглуулдаг.
Дээр нь олон жилийн турш Барсагийн хөлбөмбөгийн академи агуу тоглогчдыг төрүүлсээр байгаа. Зөвхөн энэ улиралд л гэхэд 1-р багийнхны тал нь буюу Чави Эрнандес, Карлес Пуойл, Виктор Вальдес, Андрес Иньеста, Лео Месси, Алберт Хоркер, Боян Кркич, Жерард Пике, Педро, Сержио Бускетс болон Виктор Санчес гэсэн 11 Ла Массиагийн, Барсагийн академийн залуус үндсэн багт тоглож байна.
Месси ба Чави
Чави Эрнандес, Карлес Пуойл, Виктор Вальдес, Андрес Иньеста нар эхний “бүтээгдэхүүнүүд” бол Лео Месси, Алберт Хоркер нар дунд үеийнхэн, Боян Кркич, Жерард Пике, Педро, Сержио Бускетс болон Виктор Санчес нар “шинэ цэргүүд” юм. Месси, Чави нар одоо Барсагийн билэг тэмдэг болсон тоглогчид. Аргентиний залуу од дэлхийн шилдэг тоглогчийн төлөө нэр дэвшин өрсөлдөхөөр байна, одоогоор. Мөн Роналдиньог залгамжлан ”Ноу Камп”-ийн шүтээн нь болж чаджээ. Чави энэ зуны Европын аварга шалгаруулах тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Яг Чави шиг байрлалд тоглогдог өөр хэн нэгэн түүний түвшинд хүрч тоглоход маш хэцүү нь ойлгомжтой.
Пуойль мөрөөдлийн биелэл
Үндсэн багийн салшгүй нэг хэсэг нь Карлес Пуойль. Дэлхийн шилдэг хамгаалагчдийн нэг. Тэрээр Ла Масиагийн залуу тоглогчдын хувьд мөрөөдөл нь хэрхэн биелж болдгийг харуулж байгаа тоглогч гэхэд болно. Академиар нь хүмүүжээд, үндсэн багийн тоглогч болоод, тэгээд бүр багийн ахлагч болсон энэ замналыг бүгд л хүсэн мөрөөдөх нь тодорхой. Пуойлийг 1999 онд дебютээ хийснээс хойш Барсагийн бүх л дасгалжуулагч түүнийг ямагт үндсэн бүрэлдэхүүнд тоглуулж байна.
Сонирхуулахад
Дээрх 11 тоглогчийн дундаж нас нь 23.5 байна. Энэ нь Барсагийн ирээдүй ямархуу баталгаатайг харуулж байгаа хэрэг. 30 настай Пуойль, 29 настай Хоркер нар эдэн дундаа ветеран нь. Харин 18-тай Бояан, 20-той Бускетс нар хамгийн балчир нь. “Унаган” 11-ээс хамгийн анх Барсад дебютээ хийсэн нь Чави Эрнандес. 1998 оны 8 сарын 18-нд “Испаний супер цом”-ын төлөөх эхний тоглолтоор “Евро-2008″-ын од маань гараагаа хийжээ. Харин Бускетс хамгийн сүүлд 1-р багт багтсан нь. Тэрээр 9 сарын 13-нд энэ улирлын Ла Лигийн 2-р тойрогт Расингтай хийсэн тоглолтонд анх оролцжээ.
Сүүлийн тойрогт Атлетико Мадридыг 6:1-ээр хожсон тоглолтонд Ла Массиагийн 8 тоглогч талбайд тоглосон байна. Энэхүү тоог Европын бусад грандуудтай харьцуулаад үзвэл, “Аваргуудын лиг”-ийн сүүлийн аварга Манчестер Юнайтед сүүлийн тоглолтоо Блекбэрнтэй хийхэд академиас нь төрсөн 3 тоглогч, харин “Аваргуудын лиг”-ийн 2 жилийн өмнөх аварга АС Миланы сүүлийн тоглолтонд зөвхөн ганц буюу Паоло Мальдини л байсан байна.
loading...





tegelgui yahav barca bol baharhal gehdee chavi gej bichihgui shavi gej bichih yostoi
loading...
Barca bol delhiin number 1 club. Uneeheer aguu…. Xabi alonso-g Shavi alonso, Xavi-g Chavi gej bicheh ni zuw.
loading...
za hutsaa barsa yag number neg baij haragdaach number neg chini chelsea shuudee comoon chelsea
loading...
Barca sn club shu. Messi bol gaihamshiguudiin neg shude
loading...
zail chelsea
loading...
barcelona bol ene ertuntsiin hamgiin shildeg club
loading...