loading...
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лиг эхлэхийг хоног тоолон хүлээж байгаа манай сагсан бөмбөг сонирхогчид энэ сарын сүүлээр нэгэн сонирхолтой тэмцээн үзэх нь. Юу гэвэл “TLG-13″ төрийн бус байгууллагаас санаачлан сагсан бөмбөгийн холбоодын цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Энэ оны 10 сарын 27-ноос 11 сарын 1-нд Спортын төв ордонд болох энэ тэмцээнд сонирхогчийн сагсан бөмбөгийн “Sprite” лигийн шилдэг 8 баг, мөн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Сэнгүр” лигийн шилдэг 8, нийт 16 баг оролцохоор болжээ.
Багууд 4 хэсэгт хуваагдах бөгөөд нэг хэсэгт “Сэнгүр” лигийн 2, “Спрайт” лигийн 2 баг гэсэн байдлаар орно. Хэсэг тус бүрээс 2 баг плей-оффын шатанд шалгарч, хасагдах журмаар тоглосоор аварга баг тодорно. Эхний 3 байр эзэлсэн багууд цом, медаль, ивээн тэтгэгчдийн шагнал хүртэх аж. Ивээн тэтгэгч нь “Nomin fashion” болон “Nike” юм байна.
Цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох энэхүү тэмцээний зорилго нь “сонирхогчдийн багууд дээд лигийн багуудаас туршлага солилцох, сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн хүртээл болгох, мөн шилдэг шинэ залуу тамирчдыг тодруулах байх болно” хэмээн “TLG-13″ төрийн бус байгууллагын тэргүүн С. Тулга бидэнд мэдэгдлээ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн 10 сарын 25-нд 15 цагаас Спортын төв ордонд болно.
loading...





Ашгүй дээ. Үзэх юмтай. Сайхан сайхан
loading...
o ystoi goy ym zohioj bnaa..tulgaad bayarlalaa..oor oshoo ih zuiliig sagsan bombogin hogjild oruularai!…hosoo 11sard Goy leagui gj blno gsn..ternii medeelig ogooch!
loading...
bi sagsiig shutdeg shuuu
loading...
za ashgyi saixan temtseen bx ni dee.ene temtseend xenen tyryylex bol aan ta nariin bodol yamar bna.sprite uu esbel Sengyyr yy ali ni be.ug ni ene temtseend oruul saixan l bna daanch…………….
loading...
Bitgii tenegteed bgaarai deed ligiin bag l turuuliishd
loading...