loading...
Филадельфигийн ерөнхий менежер Эд Стефански өнгөрсөн улирлын дундуур Кайл Корверыг Ютад зарсан наймаа хийсэн нь тухайн үедээ сонирхол татаж байсан ч эргээд харахад энэ нь цалингийн цэсээ суллах алхам байсан байна. Өөрөөр хэлбэл Филлигийн хамгийн сул байрлал нь хүчний довтлогчийн байрлал байсан учраас сайн тоглогч авахын тулд ингэж байсан хэрэг.
“Саалиа бэлдэхээр саваа зэх” гэдэг шиг.
Үнэхээр ч Стефански энэ зун Лос Анжелес Клипперсээс Элтон Брэндийг урвуулж чадлаа. Брэндийг Клипперс авч үлдэх боломжтой, Барон Дэвистэй нийлсэн шилдэг хослол үүсгэж болох байсан ч Филлигийн санал болоод Филадельфи баг, хамтрагчид, ерөөсөө Дорнод конференц 1999 оны драфтын тэргүүн тоглогчид Барон Дэвис, Клипперс, хүчирхэг Өрнөд конференцээс илүү санагдсан байх. Брэнд дээр ирсэн Барон Дэвис “гомсдон” байх. “Уучлаарай, Барон”. Ийнхүү Элтон Брэнд “Дорнод” конференцэд эргэн ирлээ. Драфтын тэргүүнээр түүнийг Чикаго Буллз сонгож байсныг сануулъя.
Филли Элтон Брэндийг авахаас өмнө ч гэсэн сайн баг болоод байсан. Өнгөрсөн улиралд залуу “76-чууд” сүүлийн 2 сар гаруйн хугацаанд 22 хожин 12 хожигдон дажгүй “run” хийж, сүүлийн 3 жилд анх удаагаа плей-оффын босго алхсан.
Рэй Аллен, Кевин Гарнеттыг авснаараа Селтикс өмнөх улирлаасаа 42-оор илүү хожил авч, NBA-ын аварга болсон. Тэд анхнаасаа л гараагаа сайн хийж, сайн тоглож байсан. Ирэх улиралд Филадельфи ч гэсэн тэдэн шиг л эхнээсээ сайн тоглох ёстой. Тэгж чадвал бүтэн улирлын турш топ баг хэвээр байж чадах болно. Бостон өнгөрсөн улирлын хамгийн сайн хамгаалалттай баг байсан. Элтон Брэнд “paint” дотор хараахан Гарнетт шиг сайн хамгаалж чадахгүй ч ямар ч гэсэн Филлигийн хамгаалалт сайжирна. Брэндийн Клипперс лигийн топ 10 хамгаалалт сайтай багт түүний бүтэн тоглосон сүүлийн 2 улиралд багтсаар ирсэн. Харин Филли өнгөрсөн улиралд Брэндгүй байсан ч лигийн 6 дахь сайн хамгаалалттай баг байв. Тиймээс “76″ ирэх улиралд мөн л лигийн шилдэг хамгаалалттай багийн нэг хэвээр байх болно.
Довтолгоо. Дээр хэлсэнчлэн одоогийн Филлиг өнгөрсөн улирлын, ялангуяа улирлын эхний хагасын Филлитэй харьцуулшгүй. Тэд одоо шал өөр баг болсон, ахиж дэвшсэн. Ирэх улиралд тэдний довтолгоо нь тоглогчдынхоо авьяас болон хурдыг ашигласан эрч хүчтэй, хурдтай, шилжилт ихтэй болно. Харин удаан, илүү байрласан темпээр довтолгоондоо тогловол тэд хүчирхэг байж чадахгүй.
Өнгөрсөн улиралд Филадельфи самбараас бөмбөг авалтаар лигт 5-д бичигдсэн. Харин довтолгооны довтолгооны самбараас бөмбөг авах боломжтой тохиолдлын 31.8 хувьд нь авч довтолгооны самбараас бөмбөг авалтаар лигт тэргүүлсэн. Харин хамгаалалтын байдлаас 72 хувьд нь авч байж. Энэ статисткаараа 23-д бичигдсэн. Элтон Брэндийн Клипперст бүтэн тоглосон сүүлийн 2 улиралд баг нь хамгаалалтын самбараас бөмбөг авалтаараа лигийн эхний 6-д багтаж байж. Брэнд нэг тоглолтонд дунджаар 10.2 самбараас авдаг тул хамгаалж байхдаа цөөхөн самбараас авдаг дутагдлыг нөхөх нь тодорхой. Тэгэхээр ер нь Брэнд бол Филлид баараггүй хэрэгтэй, яг тохирсон тоглогч гэж ойлгож болохоор, Филли өндөр амжилт гаргана гэж найдахаар.
Гэхдээ сагсан бөмбөгийг статистикаар, таамаглалаар, төсөөллөөр тоглодоггүй. Талбай дээр юу ч болж магадгүй. Юун түрүүнд Брэнд дахиж гэмтэхгүй байх хэрэгтэй. Дахин хүнд гэмтэл авсан тохиолдолд Брэндийн кареер аюулд учирна. Грант Хилл, Жермайн О`нил шиг. Мөн Филлид одоо Кайл Корвер байхгүй тул 3 онооны шидэлтээр хэн оноо авах вэ? Брэндийг 2 тоглогч хамгаалах үеүд гарна, тэр үед яг л Корвер шиг оновчтой бөгөөд хурдан шидэж чаддаг тоглогч хэрэгтэй. Карим Раш, Донейль Маршалл нарыг авсан нь энэ асуудлаа шийдэх гэсэн муухан сонголт байх. Гэвч энэ 2 тоглогч талбай дээр олон минут тоглохгүй.
Бостон Селтикс өнгөрсөн улиралд олонтаа тухайн агшинд хэрхэн тактикаа орвонгоор нь өөрчилж, огт өөр стилээр тоглохыг харуулсан. Мэдээж Гарнетт, Пирс, Аллен гэсэн 3 туршлагатай, хэзээ юу хийхээ мэддэг тоглогч нэг багт байсан болохоор энэ нь тэдэнд амархан байсан байх. Харин Элтон Брэнд, Андре Игуодала, Андре Миллер нар үүнийг хийж чадах болов уу?
Андре Игуодалагийн 80 саяын гэрээтэй тоглох эхний улирал нь. Игги бол лигт элссэн цагаасаа эхлээд л сайн хамгаалдаг, олон талтай, хурд сайтай, хүчирхэг тоглогч байсан. Сайжирсаар л байгаа. Гэхдээ өө бас байгаа. Шидэлт нь тогтворгүйн дээр яг өөрөө оноо авах байдал үүсгэх чадвар нь дутмаг. Өөрөөр хэлбэл дамжуулалт хүлээдэг тоглогч. Мөн өнгөрсөн плей-оффт Детройттой 6 тоглолт хийхэд Тэйшон Принцийн хамгаалалтын эсрэг ердөө 33.3 хувьтай довтолж, дунджаар 13.2-хон оноо авсан. Хамгийн чухал плей-оффт ингэж тогловол тун ч муу. Игуодала сайн хамгаалдаг шигээ бас сайн довтлох чиглэлийн найдвартай сайн тоглогч болох хэрэгтэй.
Брэнд, Игуодала нар байгаа ч гэсэн багийн амжилт Андре Миллерээс мөн ихээхэн хамаарах болно. Бөмбөг хүлээж аваад л оноо болгох чадвартай Брэндийн ачаар Миллерийн оновчтой дамжуулалтын тоо өсөх нь тодорхой. Сайн тоглогчдыг удирдан тоглох нь Миллерт таалагдах нь гарцаагүй.
Мөн Морис Чийкс ерөнхий дасгалжуулагчийн хувиар өндөр амжилт хараахан гаргаагүй байгаа ч гэсэн муу дасгалжуулагч лав биш. Тэр өнгөрсөн улиралд оцойж овойсон одгүй багийг плей-оффт хүргэсэн. Өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтонд плей-оффт үлдсэн 16 багийн зөвхөн ганц нь л буюу Филадельфи л нэг ч төлөөлгүй байсан баг нь байсан. Түүнд итгэхэд буруудахгүй. Одоо л юу чаддаг, ямар хэмжээний дасгалжуулагч гэдгээ харуулах сайхан боломж олдож байна.
Ямар ч байсан “Филадельфи 76″ багийн ирээдүйг өөдрөгөөр харж байна, тэднээс амжилт хүлээж байна.
loading...






Korver-n bairlald doneyl marshall ter 2 60%-tai l hangaj chadah bh. Elton uul n Baron-toi hosolson bol ch evgui bh bsan.
loading...
сайхан нийтлэл байна.
loading...
Hvmvvs philly changarna geel baihiin. Nadaa bol ogt tegej sanagdahgui bn. Yalanguyaa Brand 2 jiliin omnoh shigee togloj chadahgui gej bodjiino. Tegeed ch Iguodala bol lebron wade carter mcgrady kobe ednar shig olon talt togloltgui toglogshdee. Er n gaigui sain toglono baih. Gehdee yun bostonii amjilt. PO-d Detroitod law eleglvvlne gedegt itgeltei bn
loading...
Kareem Rush gej uul n vnen goyo toglogch shd lakerst bhdaa 3aas sain shiddeg bsan daanch terniiig vnelehkv ym
loading...