loading...
НБА нь орон нутгийн цагаар 12ны өдөр спортын AEG компанитай хамтран Хятадад шинэ ордон барихаар төсөл боловсруулж буйгаа мэдэгдлээ. Давид Жоел Стерн энэ асуудлыг “Хамгийн түрүүнд анхаарал хандуулах асуудал” гэж цохон тэмдэглээд, Сагсан бөмбөгийг олон улсын хэмжээнд хөгжүүлэхээр зорилго тавьж буйгаа мэдэгджээ.
Хятад гаралтай Яо Мин (Хьюстон Рокетс), И Жинлянь (Нью Жерси Нетс) нарын тусламжтайгаар НБА-гийн нэр хүнд Хятадад өссөн билээ. “Арена” баригддаг газарын хувьд аль хотод гэдгээ шийдээгүй байгаа юм байна. Энэ удаагийн мэдэгдлээс үзвэл нэлээд хэдэн хуучин байгууламжийг засч магадгүй ч, ихэвчлэн шинээр барих магадлалтай байгаа юм байна.
AEG компани нь Лос Анжелесийн Стаплэс Центэр (Staples Center), Лондонгийн o2 арена зэрэг дэлхийд алдартай ордонгуудыг барьж байгуулж байжээ. Хэрэв НБА нь хятадад үйл ажиллагаагаа (franchise)- аа нээх юм бол багийн хувьд сайн тулгуур бааз болох төлөвтэй. “Бид нар НБА-гийн саналд захирагдах болно. Тэд шийдэх эрхтэй шүү дээ” хэмээн AEG компанины захирал Тим Лэйвеки хэлжээ.
loading...




zaza chinese-uud chin garad ugluu l duu.
loading...
china-gar damjad gher johon mia blhos nba ch bidentei oirtsoor..
loading...