Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Англи, Испани сайн, Португал муу

GD Star Rating
loading...

2010 оны ДАШТ-ын урьдчилсан тоглолтууд УБ-ын цагаар өнгөрсөн шөнө үргэлжлэн явагдлаа. Испани, Англи, Голландын багууд 100 хувийн хожлын амжилтаа хадгалж үлдсэн бол Португалчууд мөн л бүтэлгүй байв. Тэд харьцангуй сул Албанийг талбай дээрээ хожиж чадсангүй.

Хэдий Испани Бельгийг хожсон ч довтлогч Фернандо Торрес нь гэмтэл авчээ. Ирэх амралтын өдрийн Премьер лигийн тоглолтонд оролцохгүй байж болзошгүй. Италийн шигшээгийн Аквилани шигшээдээ анхны гоолоо хийж, багтаа чухал ялалт авлаа. ОХУ-ын багт Финляндууд өөрсдөө 2 гоол хийж өгөв. 2-ын 2 автогоол дээр Аршавины гоол нэмэгдээд 3:0-ээр Оросууд гол өрсөлдөгчийнхөө нэгийг хожлоо.

1-р хэсэг

Мальт – Унгар – 0:1 (Торгелле, 23).

Португал – Албани 0:0

Португалчууд өнгөрсөн долоо хоногт Шведтэй тэнцсэн, өнгөрсөн сард Данид хожигдсон. Энэ удаа Албанийг бүр талбай дээрээ хожиж чадсангүй. Эсрэг баг нь хүн дутуу байхад хүртэл шүү. Ийнхүү Карлос Кейрушийн удирдаж байгаа баг тун ч тааруухан амжилттай явна. Кейруш “Би ялалт байгуулахад юу хэрэгтэй байсныг хэлж мэдэхгүй нь. Маш олон боломж гаргачхаад ядаж ганц гоол оруулж чадсангүй.” гэсэн байна. Мөн цаашид олон тоглолт байгаа учраас ДАШТ-д оролцох эрхээ авна гэж найдан байгаагаа бас илэрхийлжээ.

т/т хо тн хл б/х оноо
1. Дани 3 2 1 0 6-2 7
2. Унгар 4 2 1 1 4-2 7
3. Португал 4 1 1 1 6-3 5
4. Албани 4 1 1 1 3-2 5
5. Швед 3 1 2 0 2-1 5
6. Мальт 4 0 0 4 0-11 0

2-р хэсэг

ЛатвиИзраиль – 1:1 (Колесниченко, 89 – Бенаюн, 50).

ЛюксембургМолдав – 0:0.

ГрекШвейцарь – 1:2 (Харистеас, 68 – Фрай, 42, с пенальти. Нкуфо, 77)

Швейцарь хэрэв Люксембургт хожигдоогүй бол одоо хэсгээ тэргүүлж байх байлаа. “Гай газар дороос, гахай модон дороос гэж”. Грекийн 100 хувийн амжилт дууссан ч хэсгийн тэргүүнд хэвээр үлдэв.

т/т хо тн хл б/х оноо
1. Грек 4 3 0 1 9-2 9
2. Израиль 4 2 2 0 8-5 8
3. Швейцарь 4 2 1 1 7-6 7
4. Латви 4 1 1 2 4-6 4
5. Люксембург 4 1 1 2 3-7 4
6. Молдав 4 0 1 3 2-7 1

3-р хэсэг

ЧехСловен – 1:0 (Сьонко, 63).

СловакПольш – 2:1 (Шестак, 85, 86 – Смолярек, 70).

Хойд ИрландСан-Марино - 4:0 (Хили, 30. Макканн, 43. Лафферти, 56. Дэйвис, 75).

Эхний 2 тоглолтоосоо ердөө ганц оноо аваад байсан Чехийн шигшээ анхны хожлоо авлаа. Хэдий 4 оноотойгоор хүснэгтийн 5-рт бичигдэж байгаа ч нэг тоглолт дутуу байгаа. Станислав Шестакийн цаг дуусах дөхсөн үед хийсэн дубль Словакт тун үнэтэй хожил авчирлаа.

т/т хо тн хл б/х оноо
1. Словак 4 3 0 1 8-5 9
2. Польш 4 2 1 1 6-4 7
3. Словен 4 2 1 1 5-3 7
4. Х. Ирланд 4 1 1 2 5-4 4
5. Чех 3 1 1 1 2-2 4
6. Сан-Марино 3 0 0 3 1-9 0

4-р хэсэг

ОХУФинлянд - 3:0 (Пасанен, 23-автогоол. Лампи, 65-автогоол, Аршавин, 88).

УэльсГерман – 0:1 (Троховски, 72).

Финляндын Пасанен, Лампи нарын автогоолууд нь ОХУ-ын эсрэг тоглож байгаа баг өөрийн хаалгандаа хийсэн 6,7 дахь автогоолууд юм байна. Энэ тоглолтонд Тоттенхэмийн авахаар одоо ч гэсэн хөөцөлдсөөр байгаа Андрей Аршавин маш сайн тогложээ. Германтай тэнцэж байсан Финлянд ийнхүү 4-р байр луу уналаа. Харин Германы баг Уэльсийг талбайд нь хожсоноор удаах багаасаа 4 оноогоор холдлоо.

т/т хо тн хл б/х оноо
1. Герман 4 3 1 0 12-4 10
2. ОХУ 3 2 0 1 6-3 6
3. Уэльс 4 2 0 2 4-3 6
4. Финлянд 3 1 1 1 4-6 4
5. Азербайджан 3 0 1 2 0-2 1
6. Лихтенштейн 3 0 1 2 0-8 1

5-р хэсэг

БосниАрмен – 4:1 (Спахич, 31. Дзеко, 39. Муслимович, 56, 89 – Минасян, 85).

ЭстонТурк – 0:0.

БельгиИспани – 1:2 (Сонк, 7 – Иньеста, 36. Вилья, 88).

Шигшээдээ 40 дэх тоглолтоо хийсэн Д.Вилла 23 дахь гоолоо Д. Гуизагийн дамжуулалтаар хийн, цаг дуусахаас ердөө 2 минутын багтаа хожил авчирлаа. Испаний шигшээ сүүлийн 7 тоглолтонд буюу 717 минутанд анх удаа хаалгандаа гоол алдсан ч хэсгээ 100 хувийн амжилтаар тэргүүлсэн хэвээр байна. Мөн хожигдоогүй цуврал нь 27-д хүрчээ.

т/т хо тн хл б/х оноо
1. Испани 4 4 0 0 10-1 12
2. Турк 4 2 2 0 5-2 8
3. Бельги 4 2 1 1 7-5 7
4. Босни 4 2 0 2 12-4 6
5. Эстон 4 0 1 3 2-13 1
6. Армен 4 0 0 4 1-12 0

6-р хэсэг

ХорватАндорра – 4:0 (Ракитич, 16, 87, с пенальти. Олич, 32. Модрич, 75).

БеларусАнгли – 1:3 (Ситко, 28 – Джеррард, 11. Руни, 50, 74).

Уэйн Руни сүүлийн 3 шигшээгийн тоглолтондоо 5 дахь гоолоо орууллаа. Английн шигшээ сүүлийн 37 жилд анх удаагаа урьдчилсан шатанд 4 дараалж хожиж байгаа нь энэ. Тэртээ 1972 оны ЕАШТ-ын урьдчилсан шатанд эхний 4 тоглолтондоо хожиж байв. Харин ДАШТ-ын хувьд ийм түүх хараахан байсангүй. Мөн Английн шигшээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсын эсрэг 11 тоглохдоо бүгдэд нь ялж, 30 гоол хийжээ. Ганц гоол алдсан нь өнгөрсөн хагассайнд Казахстанд алдсан гоол юм байна.  Харин Руни энэ тоглолтын өмнө сүүлийн 5 тоглолтондоо 5-ууланд нь гоол хийгээд байсан байна. Харин түүний өмнөх 16 тоглолт дараалан гоолгүй байжээ. Мөн Беларуст гоол хийснээр Руни анх удаагаа 3 тоглолт дараалан Английн шигшээд гоол бэлэглэлээ.

т/т хо тн хл б/х оноо
1. Англи 4 4 0 0 14-3 12
2. Хорват 4 2 1 1 8-4 7
3. Украин 3 2 1 0 4-1 7
4. Беларус 3 1 0 2 4-5 3
5. Казахстан 4 1 0 3 5-11 3
6. Андорра 4 0 0 4 1-12 0

7-р хэсэг

ЛитваФарер – 1:0 (Данилявичюс, 20).

АвстриСерби – 1:3 (Янко, 80 – Красич, 15. Йованович, 18. Обрадович, 24).

т/т хо тн хл б/х оноо
1. Серби 4 3 0 1 9-3 9
2. Литва 4 3 0 1 6-3 9
3. Франц 3 1 1 1 5-6 4
4. Австри 4 1 1 2 5-7 4
5. Румын 3 1 1 1 3-5 4
6. Фарер 4 0 1 3 1-5 1

8-р хэсэг

ГүржБолгар – 0:0.

ИрландКипр – 1:0 (Кин, 5).

ИталиЧерногор – 2:1 (Аквилани, 8, 29 – Вучинич, 19).

Италичууд Болгартай тэнцсэнийхээ дараа хүндхэн тоглолт хийж, Черногорыг буулгаж авлаа. Энэ тоглолтонд зөвхөн Рома багийнхан гоол хийжээ.

т/т хо тн хл б/х оноо
1. Итали 4 3 1 0 6-2 10
2. Ирланд 3 2 1 0 3-1 7
3. Болгар 3 0 3 0 2-2 3
4. Черногор 3 0 2 1 3-4 2
5. Гүрж 4 0 2 2 2-5 2
6. Кипр 3 0 1 2 2-4 1

9-р хэсэг

НорвегиГолланд – 0:1 (ван Боммел, 62).

ИсландМакедон – 1:0 (В. Гуннарссон, 16).

т/т хо тн хл б/х оноо
1. Голланд 3 3 0 0 5-1 9
2. Шотланд 3 1 1 1 2-2 4
3. Исланд 4 1 1 2 4-6 4
4. Македон 3 1 0 2 2-3 3
5. Норвеги 3 0 2 1 2-3 2
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Оросууд ч сайн байна лээ шүү, сайхан мэдээ байна Цомо

    GD Star Rating
    loading...
  2. Мэргэн Б says:

    Тийм байна

    GD Star Rating
    loading...
  3. Damtsag says:

    Orosuud sain sain ax nar er ni sainshde? Delhiin avargad ornoo Huuchnii orsuud huchirheg bolj bgaa

    GD Star Rating
    loading...
  4. Dashka says:

    saihan togloltuud bolson bna. Ah nar aimar bna goe hojson bna pinland germantai tentschiheed ih tom bsiimaa handiig ni haga darsan bna. Baravo Russia

    GD Star Rating
    loading...
  5. Lhgv_mgl says:

    THX goy medee bailaa Spain go ole ole :D

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: