loading...
Мадрид-Мастерсийн гурав дахь өдөр дэлхийн №2 Рожер Федерер Чехийн Радек Штепанекийг 6-3, 7-6-ын харьцаатай буулган авснаар талбайн теннисний түүхэнд хамгийн их шагналын мөнгө олсон тамирчнаар тодорлоо. Швейцарийн тэмцээний 3-р тойрогт шалгарснаар 32 мянга 500 доллар хүртэхээр болж, улмаар түүний нийт цуглуулсан мөнгөний хэмжээ 43 сая 300 мянга хүрчээ. Федерер 20-р зууны шилдэг теннисчин АНУ-ын домогт Пит Сампрасын өмнөх дээд амжилтыг 12 мянган доллараар ахиулаад байна. Мадридын тэмцээний 2-р тойргийн бусад тоглолтын дүнгээс хүргэхэд: Аргентиний Давид Налбандъян Чехийн Томаш Бердихийн эсрэг 3 сет-д ялалт байгуулсныхаа дараа жилийн өмнө дэлхийн Топ3 теннисчнийг ялж, Мадрид-д түрүүлсэн амжилтаа давтахаар хүрэлцэн ирсэн гэдгээ мэдэгдлээ. Дэлхийн №5 ОХУ-ын Николай Давыденко Америкийн Робби Жинепри-д 4-6, 6-4, 6-4-ийн харьцаатай ялагдаж, тэмцээний анхны томоохон шуугиан дэгдээсэн байна.
loading...



