loading...

Английн Тоттэнхэм Хотспур багийн хагас хамгаалагч Дэвид Бэнтли үуны арилжаа наймааны цонхоор 15-н сая фунтээр Тоттэнхэм багт ирсэн хэдий ч тус багт төдийлөн сайн тоглож чадахгүй байгаа билээ. Харин одоо түүнийг өнгөрсөн зунжингаа авах гээд чадаагүй Ливерпүүл нэгдүгээр сарын цонхоор худалдаж авахаар яриа хэлэлцээр хийх бодолтой байгаа юм байна.
Германы Шальке04 багт тоглодог Хорватын шигшээ багийн тоглогч асар ирээдүйтэй гэгддэг өдгөө 20-н настай Иван Ракитичыг Арсенал болон Чэлси багууд сонирхож байгаа юм байна. Тэрээр довтлох чиглэлийн хагас хамгаалагч болон жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог билээ.
Мөн Арсенал баг Италийн Фиорэнтина багаас Сэрбийн шигшээ багийн тоглогч Здравко Кузмановичыг сонирхож байна гэсэн мэдээлэл Европын хэвлэл мэдээллэр гарч байгаа бөгөөд мөн түүнийг Италийн АС Милан баг бас сонирхож байгаа юм байна.
Түүнийг Арсенал багийн дасгалжуулагч Арсэн Вэнгэр ирээдүйн шилдэг тоглогч болно гэдэгт итгэж байгаа бөгөөд Арсэн Вэнгэр залуу тоглогчийг нээж од болох замд нь оруулдгаараа алдартай нэгэн билээ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби Юнайтэд группын худалдаж авсан Английн Манчэстэр Сити баг өвлийн арилжаа наймааны цонхоор нэлээн идэвхитэй ажилах бололтой. Хамгийн сүүлд тэд Бразилын шигшээ багийн тоглогч Робиньог Реал Мадрид багаас худалдаж авсан бол одоо тэдний авах тоглогчдын жагсаалтанд Италийн Сампдориа багт тоглогдог Антонио Кассано, Байэрн Мюнхэн багийн Лукас Подолски, Блэкбэрн Ровэрс багийн Санта Круз зэрэг тоглогчдыг худалдаж авч довтолгоогоо сайжруулахаар төлөвлөж байна
loading...




endees unenii huvitaini gevel Santa Cruz City-d ochih baihaa huuchin managerluugaa,za busdana hudlaadaa.oo neeree ene saitiihand bayr hurgeye tasarhai shuu tasarhai tanaih.
loading...
Goyo medeeleluud bn
loading...
TANAI SITE UNEHEER GOE BOLJEE! BAYARLAA Odoogoor manai niit situudad tavigdsan medeelel ni huuchirsan esvel mash baga bdag Tanaih shig site dutagdaj baisan shuu
loading...
Go go
loading...
sity-g demjej bna podolski-g avbal ulam l goe bag bolno. bas my chelsea ter horvot zaluug avbal bas l saihan medee bolno.do
loading...