Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Францын гараа F1-ээс хасагдлаа

GD Star Rating
loading...

Формула нэг ирэх жилийн хувариас Канадын Гран Прид хэдхэн долоо хоногийн өмнө хасаж байсныг санаж байгаа байх. Гэтэл Францын гараа санхүүгийн асуудлаас болоод мөн Формула нэгийн хувиараас хасагдлаа. Францын гараа Формула нэгийн хувиараас хасагдсанаар ирэх жил ердөө 17 гараа зохион байгуулагдах болоод байна. Гэхдээ энэ бүхэн Канадын Гран Приг эргэн зохион байгуулагдахад нөлөөлөх хүчин зүйл болж болох юм. Францын Маникур замд болдог сонирхолтой гараа санхүүгийн бэрхшээлийг даван туулсангүй. Тиймээс Францын гараанд сэтгэл зүрхээрээ оролцож манай замд уралдаж байсан бүх нисгэгч нартаа болон ниженер техникийн ажилчиддаа гялаалаа гэж хэлмээр байна гэж Францын Гран Приг зохион байгуулагч хэлжээ. Энэ жил Францын гараа 6 сарын 22-нд болж байрлал тогтоох гараанд Феррари багийн Кими Райкконен түрүүлж харин ням гарагт болсон гараанд Кимигийн багийн анд Фелипе Масса түрүүлж байсан юм. Райкконен өөрөө 2-рт орж Тойёота багийн Жарно Трулли 3-р байранд орж байлаа. Францын Маникур зам Формула нэгийн түүхтэй 1950 оноос эхлэн холбогдсон байна. Францын гараанд алдарт Михаэл Шумахер 8 удаа түрүүлж байсан бол Францын алдарт нисгэгч Ален Прост нутагтаа 6 удаа шагналын тавцангийн дээд талд зогсож байжээ. Ингээд Францын гараа дэлхийн эдийн засгийн хямралыг тэсэлгүй Формула нэгийн түүхээ өндөрлөж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: