loading...
- Финиксийн ерөнхий дасгалжуулагч Терри Портер Мэтт Барнесыг гарааны хөнгөн довтлогчоор ирэх улиралд тоглуулж магадгүй. Тэр ч үүднээс улирлын өмнөх хяналтын тоглолтуудад гараанд гаргаж туршиж байна. Грант Хилл нөөц тоглогч болж байгаа гэсэн үг.
Ер нь Портер зөвхөн гарааны 5 тоглогчоо сонгохдоо ихээхэн туршилт хийж байгаа бөгөөд ирэх 7 хоногт хийх хяналтын сүүлчийн 3 тоглолтонд 8-9 тоглогчийг гараанд хэн гарвал дээр байх вэ гэдгийг турших гэнэ. Барнес сюрприз гэмээр 1 жилийн хамгийн бага гэрээ болох 926 678 долларын гэрээг Санстай энэ зун хийсэн. Тэр оноо түүж, сайн хамгаалж, мөн самбараас бөмбөг авч чаддаг олон талтай тоглогч.
- Холбон тоглогчийн тухай ярьж байсан TNT сувгийн аналист Чарльз Баркли, Режи Миллер нарын хооронд ийм яриа өрнөжээ. Баркли: “Би Стив Нэшд хайртай. Гэхдээ энэ лиг одоо Дерон Уилльямс болон Крис Пол нарынх. Би үргэлж хэлдэг, Крис Пол жолоодоод, арын суудалд нь Дерон Уилльямс суугаад явж байна.” Режи Миллер: “Нэш хаана байна?” Баркли: “Тэр ачаа нь болж байна”
- Денверийн дасгалжуулагч Жорж Карл ирэх улиралд өнгөрсөн улирлаас өөр Денверийг удирдах нь. Түүний үүрэг даалгавраар Денверийн 6 тоглогч нийлээд 76 паунд буюу ойролцоогоор 34 кг жин хасчээ. Тэдгээр 6 бол Нене, Кеньон Мартин, Кармело Энтони, Ж.Р.Смит, Энтони Картер болон Крис Андерсон нар. Нене 6 кг хасч, 119 кг-тай болоод байгаа бөгөөд улирал эхлэхэд 117-тай болох гэнэ.
- Лейкерсийн дасгалжуулагч хяналтын тоглолтуудад гарааны тоглогчдоо олон янзын хувилбараар сонгож байна. Ламар Одом Лейкерсийн эхний 2 тоглолтонд гараанд гарсан ч Ням гаригт Сакраментотой тоглоход нөөц тоглогчийн суудлаас тоглолтонд оржээ. Андрью Байнум эхний 2 тоглолтонд нөөцөнд суугаад Кингзийн эсрэг гараанд, Тревор Ариза эхний 2 тоглолтонд гараанд гарсан ч Кингз дээр зөвхөн резервт, Владимир Радманович эхний 2-т нөөцөнд, дараагийнхад гараанд тус тус гарчээ. “Би эдгээр тоглогчид хэрхэн тоглохыг харж байна” гэж Фил Жексон хэлжээ. Коби, Газоль, Фишер нар байнга гараанд гарсан.
- 37 настай, хуучны “All Star” Алан Хьюстон тоглоход бэлэн болжээ. Түүний эргэн ирэлт хэр амжилт олох бол?
- Коби Брайаниаас сурвалжлагч “Олимпийн алтан медаль, NBA-ын аварга 2-ын аль илүү вэ” гэж асуухад Коби “Ямар ч эргэлзээгүй алтан медаль” гэсэн байна.
- Саша Павлович, У. Щербияк, Делонте Уэст нарын хэнийг нь гарааны shooting guard болгох вэ гэдэг нь Кливлендийн одоогийн гол эргэлзээ болоод байна.
- Лейкерстэй 2 жилийн гэрээ хийсэн шинэ тоглогч, БНХАУ-ын шигшээгийн гишүүн Сун Юэ дэлхийн хамгийн том сагсан бөмбөгийн лигт хэрхэн тоглох бол? Хэдий албан ёсны тоглолтонд хараахан ороогүй байгаа ч мань Сун Хятаддаа хэдүйн од болсон нэгэн бололтой. Тэрээр нутгийнхаа супермодель Гу Чен гэгч бүсгүйтэй болздог гэнэ.
- Бостон Селтикс багийн хамгаалагч Ражон Рондо баг нь өөртэй нь урт хугацааны гэрээ хийнэ гэдэгт итгэлтэй байна. 2010 онд тэрээр давуу эрхтэй чөлөөт агент болно, тэр үед Бостон Рондотой урт хугацааны гэрээ хийж таарах биз ээ.
loading...







