loading...
Улиралын 17 дахь гараа. 17.10-19.10.2008
Анх 2004 оноос Формула-1 Гран При зохиогдож эхэлсэн Шанхайн уралдааны тойрог зам нь азидаа хамгийн том нь юм.Энд 200 000 үзэгч хүлээн авах чадалтай .5.451 метр үргэлжлэх зам нь хятадын Shang гэсэн үсгийн хэлбэртэй гэнэ.Хамгийн урт шулуун нь 13 аас 14 эргэлтийн хооронд оршино.1,3 км урт шулуунд ,нисгэгчид 310 км цаг хүртэл хурдлах боломжтой.
Шанхайн уралдааны зам дээр Формула сери,мотоциклийн болон автомашины олон төрлийн уралдааныг явуулах боломжтой юм байна.Замд хамаарагдах,эргэн тойрон байгаа барилгын архетиктур нь хятадын соёл, үндэсний уламжлалт төрхийг агуулсан гэдэг.
Анхны гараан түрүү болон ялалтыг Рубенс Барикелло ,Феррари.
Асфальтын чанар -тэгш
Дугуйны хольц-дунд
Дугуйны элэгдэл-дунд зэрэг
Тоормосны элэгдэл- багаас дунд хэмжээнд
Бүтэн хаазлах хувь-55 %
Хамгийн дээд хурдны хэмжээ-310 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -1.370 метр (19 сек)
Шатхуун зарцуулалт-дунд хэмжээнд
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-7
Баруун тийш эргэлт-9
Л.Хэмилтон Баасан гаригийн чөлөөт уралдаанд хоёуланд нь түрүүллээ.Эхний хэсэгт 1:35.630 минутаар хошуучилж Ф.Масса,К.Райконен нар Б2,Б3 байрыг эзлэв.Үдээс хойш явагдсан чөлөөт уралдааны хоёрдахь хэсэгт Л.Хэмилтон 33 тойрог хийж 1:35.750 минутаар Реногийн машинуудыг дагуулав. Рено сүүлийн хэсэгт хүчтэй байгаагаа харуулсан.Ф.Алонсо,Н.Пикэ нарын энэ үзүүлэлтийг шатахуун багатай гэдгээр тайлбарлаж болох авч Л.Хэмилтонийг бас тэдэнтэй ойролцоо хэмжээний шатахуунтай байсан гэж таамаглавал , энэ удаа Реногийн өрсөлдөх чадвар нь өшөө ахисан байх талтай.
Үлдэж байгаа хоёр Гран Пригийн нэг болох Шанхайн уралдаанд багууд тун хариуцлагтай бэлтгэж байна.Гол өрсөлдөгчдийн маань тэмцэл,тулаанууд зөвхөн уралдааны зам дээр бус телевиз ,радио ,сонин,сэтгүүлээр бас явагдаж байгаа билээ.Өнгөрсөн жил аваргын титмийг авах нь гарцаагүй шийдэгдээд байсан Л.Хэмилтон сүүлийн энэ л хоёр уралдаанд авах ёстой оноогоо салхинд хийсгэн, 17 онооны зөрүүтэй байсан К.Райконенд ялагдсан түүхтэй.Олон нийт түүний алхам бүрийг маш анхааралтайгаар ажиглах нь түүнд бага боловч дарамттай байгаа.Өнгөрсөн уралдаануудад, үргэлж давтаж байсан шалихгүй мөртлөө ,гарз ихтэй алдаануудаа ахиад нэг л хийвэл титэмд хүрэх замаасаа хазаарлагдаж магадгүй юм.Түүний жолоодлогын арга барилыг олон хүн шүүмжилж байгаа боловч энэ нь өрсөлдөгчид нь тун ашигтай сэтгэл зүйн дайн бөгөөд бас нэгэн тактик нь болж байгаа .
Л.Хэмилтон сүүлийн үед өөр лүү нь чиглэсэн шүүмлэлүүдэд, уралдааны зам дээр хариуг нь барина гэв. Бид уралдаанд түрүүлэх бүх боломжоороо довтолно гэхдээ ямар ч хэрэггүй эрсдэлтэй ,үйлдлээс зайлсхийнэ гэжээ.
Чөлөөт уралдааны 2-р хэсгийн дүн
|
1 |
|
22 |
Л.Хэмилтон |
МакЛарен/ Мерседес |
Б |
1:35.750 |
|
33 |
|
2 |
|
5 |
Ф.Алонсо |
Рено/ Рено |
B |
1:36.024 |
+ 0.274 |
36 |
|
3 |
|
6 |
Н.Пикэ |
Рено/ Рено |
B |
1:36.094 |
+ 0.344 |
38 |
|
4 |
|
11 |
Я.Трулли |
Тоёота/ Тоёота |
B |
1:36.159 |
+ 0.409 |
32 |
|
5 |
|
10 |
М.Веббер |
B |
1:36.375 |
+ 0.625 |
38 |
|
|
6 |
|
2 |
Ф.Масса |
Феррари /Феррари |
B |
1:36.480 |
+ 0.730 |
31 |
|
7 |
|
14 |
С.Бурдэ |
Торро Россо/ Феррари |
B |
1:36.529 |
+ 0.779 |
32 |
|
8 |
|
1 |
K.Райконен |
Феррари /Феррари |
B |
1:36.542 |
+ 0.792 |
34 |
|
9 |
|
3 |
Н.Хайдфелд |
БМВ Заубер/ БМВ |
B |
1:36.553 |
+ 0.803 |
38 |
|
10 |
|
7 |
Н.Росберг |
Уилямс /Тоёота |
B |
1:36.556 |
+ 0.806 |
33 |
|
11 |
|
12 |
T.Глок |
Тоёота /Тоёота |
B |
1:36.615 |
+ 0.865 |
33 |
|
12 |
|
4 |
Р.Кубица |
БМВ Заубер/ БМВ |
B |
1:36.775 |
+ 1.025 |
37 |
|
13 |
|
23 |
Х.Ковалайнен |
МакЛарен/ Мерседес |
B |
1:36.797 |
+ 1.047 |
33 |
|
14 |
|
9 |
Д.Кулдхард |
Ред Булл/ Рено |
B |
1:36.808 |
+ 1.058 |
36 |
|
15 |
|
15 |
С.Феттель |
Торро Россо/ Феррари |
B |
1:36.925 |
+ 1.175 |
38 |
|
16 |
|
8 |
K.Накажима |
Уилямс/ Тоёота |
B |
1:36.975 |
+ 1.225 |
31 |
|
17 |
|
21 |
Ж.Физикелла |
Форса /Индиа Феррари |
B |
1:37.473 |
+ 1.723 |
38 |
|
18 |
|
20 |
A.Сутил |
Форса/ Индиа Феррари |
B |
1:37.617 |
+ 1.867 |
33 |
|
19 |
|
16 |
Ж.Баттон |
Хонда/ Хонда |
B |
1:37.800 |
+ 2.050 |
37 |
|
20 |
|
17 |
Р.Барикелло |
Хонда/ Хонда |
B |
1:37.904 |
+ 2.154 |
36 |
loading...





Hamiltong er ni neg shalihgui zuil yarij hiihed ni l barij avaal boon yum bolgodog bolson bna lee shuu
loading...