Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » БНСУ хожиж, БНАСАУ хожигдлоо

GD Star Rating
loading...

Өмнөд Африк-д болох ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн тэмцээний сүүлийн тойргийн тоглолтуудын тоймыг танилцуулья:

2-р хэсэгт Өмнөд Солонгосын шигшээ Сеулд Арабын Нэгдсэн Эмиратуудын багийг хүлээн авч, 4-1-ий харьцаатай анхны ялалтаа байгууллаа. Энэ тоглолтонд Ли Кюн-Хо хоёр гоол хийсэн бол Манчестер Юнайтед-ийн хагс хамгаалагч Пак Жи Сун талбайн эздийн тэргүүллийг бататгасан байна. Арабуд нэр төрийн цорын ганц гоолоо цаг дуусахаас 10 мин-н өмнө оруулж чаджээ.

Энэ хэсэгт өрсөлдөж байгаа Хойд Солонгосчууд элэг нэгтнүүдийнхээ амжилтыг давтаж чадсангүй. Тэд Тегеранд Иранд 2-1-ий харьцаатай хожигдсон байна. Талбайн эзэн багаас Бундеслигийн легионер Мехди Мадавикия эхний гоолыг оруулж, Жавад Некунам тооны харьцааг 2-0 болгожээ. Ардчилсан Солонгосын баг 71 дэх мин-д тооны зөрүүг багасган, улмаар үлдсэн цагт тасралтгүй довтолсон хэдий ч Иранчууд тэргүүллээ хадгалж чадсанаар анхны хожлоо авсан байна.

Австралийн шигшээ Брисбэйн-д Катарын багийг 4-0-ий харьцаатай бут ниргэснээр Азийн бүсийн 1-р хэсгийг 2 тоглолтын дараа 6 оноотой тэргүүлж эхэллээ. Ногоон тивийн багийн эхний гоолыг гэмтлээ эдгээсэн Премьерлигийн Эвертон багийн хагас хамгаалагч Тим Кэхилл оруулсан байна. Талбайн эзэд 17 дахь мин-д эсрэг багийн хаалганд хоёр дахь бөмбөгөө хийж, тэргүүллээ бататгалаа. Энэ гоолын эзэн Бретт Эмертон хоёрдугаар үеийн эхэнд ахин нэг удаа Катарын хаалгачийг гомдоосноор бүх зүйлийг тодорхой болгосон байна. Тоглолтын эцсийн цэгийг Жошуа Кеенеди тавьснаар Голландын мэргэжилтэн Пим Фербекээр удирдуулсан Австраличууд итгэл төгс ялалт байгууллаа.

Соккерос-ын гол өрсөлдөгч Японы шигшээ талбай дээрээ Узбекистаны багтай 1-1-ий харьцаатай тэнцэхээс өөр амжилтанд хүрч чадалгүй, хоёр оноо алдсан байна. Хэсгийн эхний хоёр тоглолтондоо ялагдал хүлээсэн Дундад Азийн баг 27 дахь мин-д тэргүүлж эхэлжээ. Энэ гоолыг Динамо Киев багийн довтлогч Максим Шатских оруулсан байна. Завсарлахаас өмнөхөн талбайн эзэд Кейжи Тамада-гийн оновтчтой цохилтын дараа тооны харьцааг 1-1 болгосон хэдий ч үүнээс илүү зүйл хийж чадсангүй, Узбекийн шигшээ Сайтама-г нэг оноотой тэр төртэй орхилоо.

Азийн бүсийн 2 хэсгийн ээлжит тоглолтууд 11 сарын дундуур явагдана. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг 2010 оны ДАШТ-д өрсөлдөх эрхийг шууд авах бол гуравт орсон хоёр багийн ялагч Далайн Орнуудын шилдэг багийг хожиж байж Өмнөд Африкийг зорих юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: