Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Тоглогчид » Диего Арамандо Марадона

GD Star Rating
loading...

Нэр: Диего Арамандо Марадона
Хоч: Эль Диез /Номер 10/
Өндөр: 165
Төрсөн он: 1960/10/30
Төрсөн газар: Вилла Фиорита/Аргентин
Байрлал: хагас хамгаалагч
Клубын карьер:
1976-1981 Аргентина жуниорс /166 тоглолт 116 гоол/
1981-1982 Бока Хуниорс /42 тоглолт 28 гоол/
1982-1984 Барса /58 тоглолт 38 гоол/
1984-1991 Наполи /259 тоглолт 119 гоол/
1992-1993 Севилль /29 тоглолт 7 гоол/
1995-1997 Бока Хуниорс /29 тоглолт 5 гоол/
Шагналууд
1981 Argentine league (Boca Juniors)
1983 Copa del Rey (FC Barcelona)
1987 Italian league (SSC Napoli)
1987 Italian Cup (SSC Napoli)
1988 Italian top-scorer (SSC Napoli)
1989 UEFA Cup (SSC Napoli)
1990 Italian league (SSC Napoli)
1991 Italian Super Cup (SSC Napoli)

1979 FIFA World Youth Championship: Winner
1986 FIFA World Cup: Winner
1990 FIFA World Cup: Runner-up
1993 Artemio Franchi Trophy: Winner

1979 Golden Ball for Best Player of the FIFA U-20 World Cup
1979, 1980, 1981 Argentine league Top Scorer
1979–1981, 1986 Argentine Football Writers’ Footballer of the Year
1979, 1986, 1989, 1990, 1992 South American Footballer of the Year (El Mundo, Caracas)
1986 Argentine Sports Writers’ Sportsman of the Year
1986 Golden Ball for Best Player of the FIFA World Cup
1986–1987 Best Footballer in the World (Once)
1986 World Player of the Year (World Soccer Magazine)
1996 Golden Ball for services to football (France Football)
1999 Argentine Sports Writers’ Sportsman of the Century
2000 “FIFA best football player of the century”, people’s choice.
2002 “FIFA Goal of the Century” (1986 (2–1) v. England; second goal)

Аргентинд үнэ цэнээ алдадгүй хэдхэн зүйл байдаг гэнэ… Эмэгтэй хүн, Үхрийн мах тэгээд Марадона байдаг гэж өмнөд америкчууд хошигнон яридаг… Үндэсний соёл, өв уламжлалынх нь нэг хэсэг нь хөлбөмбөг энэ орны ард түмний хувьд хамгийн эрхэм тоглогч нь болон хүндлэгдэнэ гэдэг амархан хүрэх амжилт яавч бишээ… Жижигхэн биетэй энэ эрийн амьдрал яаг л үлгэр домгийн юм шиг өнгөрсөн гэж хэлж болно… нийгмийн хамгийн доод давхаргаас хөлбөмбөгийн хэмжээнд хүрч болох бүх л оргил амжилтанд хүрсэн, амжилтаар дүүрэн карьер нь хар тамхины хэргээс болон тоглох эрхээ хасуулсанаар дууссан, коммунист үзэл бодолтой Фидель Кастротой нөхөрлөдөг гээд л түүний намтарын талаар ярих юм бол гайхалтай сонирхолтой ч ном болчихож чадна…

Диего хүү 1960 оны 10-р сарын 30-нд Виолла Фиоритта хэмээх Буенес Айресийн ядуу дүүрэгт мэндэлжээ… Гурван эгч 2 дүүтэй байсан бөгөөд түүнийг мэндлээд удаагүй байхад гэр бүл нь Корриентс рүү нүүжээ… Ядуу зүдүү амьдралын дунд Бяцхан хүү бөмбөгтэй хамт өсч торниж байлаа… Зав чөлөө гарах бүрийд Диего өөрөөсөө насаар хавьгүй ах хүүхдүүдтэй гудамжинд хөлбөмбөг тоглодог байжээ… Жаалхүүгийн авяас чадвар хар багаасаа л тодорхой байсан бөгөөд 10 настайдаа орон нутгийнхаа Естелла Ройяа хэмээх хүүхдийн багт багтан тоглох болжээ… тэр үед нь жаалхүүтэй ярилцаж байсан бичлэг одоо ч ТВ-ын хальснаа мөнхрөн үлдсэн байдаг… Бяцхан жаалхүүгээс хүсэл мөрөөдлийнх нь талаар асуусан асуултад Диего надад 2 мөрөөдөл байгаа… Нэг нь Аргентинийн шигшээ багт багтах… харин 2 дахь нь дэлхийн аварга болох хэмээн хариулж байсан гэдэг… Естелла Ройяагийн дараа тэрээр Себоллитис буюу “Бяцхан Сонгинууд” багт хүчин зүтгэх болжээ… 12 тойдоо “Аргентина Жуниорс” багт багтсан бөгөөд 12 настай жаалхүү халф таймаар сэлгээгээр орж тоглоход үзэгчид хүүгийн гайхалтай авяасыг гайхан биширч байсан гэдэг… Энэ цагаас хойш Диего сэлгээнд суусангүй…

Диего өөртөө заяагдсан намхан бадриун бие бялдартаа яаг тохирсон арга барилыг олж тоглодог байлаа… Түүний хүчирхэг хөл намхан бие нь богино зайд гайхалтай хурд авах боломжийг олгодог байсан бөгөөд гайхалтай техникийг нь эсрэг багийн хамгаалагчид зогсоох гэдэг тун хүнд байдаг байлаа… Гэхдээ тэр хувийн тоглолтонд анхаардаг тоглогч байгаагүй бөгөөд багийн тоглолтыг ч үзүүлж чаддаг байсан юм… Өөр дээрээ эсрэг багийн анхаарлыг татаж багийнхаа тоглогчидод чөлөөтэй зай гаргаж улмаар дамжуулалтуудаар хангадаг байлаа… Түүнийг дриббль болон Рабона-г хамгийн төгс төгөлдөр хэмжээнд хийдэг байсан гэж одоог хүртэл үздэг ажээ…

1976 оны 10-р сарын 20-нд буюу 16 насныхаа төрсөн өдрөөсөө 10 хоногийн өмнө тэрээр Аргентина Жуниорсын төлөө анхны тоглолтоо хийжээ… Тун удалгүй тэрээр аргентинийн гигант Бокагийн төлөө тоглох болсон бөгөөд 1981 оныг хүртэл тэрээр Бокагийн төлөө 42 тоглолтонд оролцож 28 гоол хийжээ… 1981-1982 оны улиралд тэрээр Бокагийн хамтаар Аргентинийн аварга болсон бөгөөд харин зун нь сүр дуулиантайхан Каталоны алдарт Барселона клубт хүчин зүтгэхээр боллоо… тэр үед Барса Аргентин залуугийн төлөө 5 сая паунд төлсөн нь тэр үедээ дэлхийн рекорд байлаа…

Image

1981-1982 оны Аргентинийн аваргын үер Марадонагийн өмсч байсан жерси

Барсад ирсэнхийээ дараахан тэрээр Эзэн Хааны цомд гялалзаж Реалыг хожин цомыг хүртсэн ч дараагаас нь эхлэн бүтэлгүйтэлүүд залгав… Эхлээд Хепатитаар өвдсөн бол эргэж ирүүтээ Бильбаотой хийсэн тоглолтонд таклдуулсанаар 14 долоо хоног талбайгаас хөндийрөх хэрэг гарав… Яаг энэ үед л тэрээр анх Кокайнтай танилцаж дурлаж эхэлсэн гэдэг… Энэ бүх бүтэлгүйтлийнх нь дараагаар Барсагийн удирдлага Марадонаг явуулах хүсэлтэй болж эхэллээ… яаг энэ үер Италийн амжилт түүх дундуурхан баг болох Наполи ахин рекорд тогтоосон үнийг түүний төлөө хэллээ… Энэ удаад тэрээр 6,9 сая паундаар Италийн багийг зорих болов…
Ингэснээр Наполи багийн түүхэнд төдийгүй энэ хотын түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн юм… Үзүүлсэн амжилтаар маруухан Наполичуудад Марадона Италийн аваргын 2 цом, Италийн цом, Европийн цом, Италийн супер цомуудыг тус тус авчирлаа… Тэрээр Наполи хотын хамгийн хүндтэй иргэдийн нэг болж чадсан юм…

1992 онд хар тамхи хэрэглсэн нь тогтоогдож 15 сарын бан авсаны дараа тэрээр Наполиг орхиж Испанид эргэн ирлээ… Гэвч Севилльд төдийлөн удсангүй дараа жил нь нутаг буцан Олд Бойз болон хуучин баг Бокагийн төлөө тоглож байсаар 1997 онд бүрмөсөн хөлбөмбөгтэй салах ёс гүйцэтгэсэн юм…

Албесити

1976 онд ердөө 16 настайдаа тэрээр шигшээ багийн цагаан цэнхэр судал бүхий хувцасыг өмсөн Унгарын эсрэг нөхөрсөн тоглолтонд оролцсон юм… ҮҮнээс 3 жилийн дараа болсон залуучуудын ДАШТ-д залуучуудын шигшээ багт багтан оролцлоо… Тэмцээнд багаа ялалтанд хүргээд зогсолгүй тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан билээ…

Image

Залуухан Марадона Залуучуудын ДАШТ-д түрүүлсэнийхээ дараа

Тэрээр 1978 оны Аргентинд болсон ДАШТ-д шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана гэдэгтээ ихэж найдаж байсан дасгалжуулагчийн хараанд өртөж чадсангүй… Ахин 4 жил хүлээх хэрэг гарлаа…

1982 оны ДАШТ-ын шигшээ багт багтсан ч чухал үед алдаа гаргаж улаан хуудас авсанаар талбайг чөлөөлсөн билээ… Үүнийг нь хөлбөмбөгөөр өвчилсөн эх нутгийнхан нь нэг хэсэгтээ л өршөөж чадаагүй гэдэг… Гэвч тэрээр энэ алдаагаа 4 жилийн дараа цайруулж Аргентинд Алтан Дагинийг 2 дахь удаагаа авчирсан юм… 1986 оны ДАШТ бол тэрчигээрээ Марадонагийн ДАШТ байсан гэж хэлхэд болно… Тэр тэмцээний эхнээс гайхалтай тоглолтуудыг үзүүлж байсан бөгөөд эртний өст англичуудын эсрэг хийсэн тоглолтонд хийсэн 2 гоол нь сайн муу аль аль талаараа дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гоол болсон юм… Эхний гоолыг нь бурханы гар хэмээн Аргентинчууд хошигнодог… Гараараа цохиж оруулсан энэ гоолынхоо дараа тэрээр хэвлэлийн бага хурал дээр Энэ гоол бол миний гар биш бурханы гар байсан хэмээн хэлсэнээс энэ хошигнол үүдэлтэй билээ… Бүүр Аргентинчууд Бурханы гар гэсэн дуу зохиожээ… Харин хожим энэ гоолоо тэрээр өөрийнхөө гараар хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Петр Шелтон надаас бараг 30 см өндөр би тэгээд өөр яах байсан гэж? Намайг гараараа гоол хийсний дэрээ багийнхан маань бүгд гайхсан… харин би тэдэнд хурдан гүйж ирээд намайг тэврээчээ тэгэхгүй бол шүүгч шийдвэрээ өөрчлөх нь хэмээн хэлсэн гэдэг…
Image

Харин 2 дахь гоол нь зууны шилдэг гоол хэмээн түүхэнд бичигдэх болсон бөгөөд талбайн төвөөс бөмбөг авсан Диего эсрэг багийн хаалга хүртэл замдаа таарсан 5 тоглогч нэг хаалгачыг хууран хийсэн энэ гоол одоо ч гайхамшиг хэвээрээ… Семифиналд өст Белгийн шигшээ багийг хожсон цагаан цэнхэр судалтууд финалын тоглолтонд хөлбөмбөгийн машинуудыг буулгаж авсанаар эх орондоо 2 дахь удаагаа алтан дагинийг авчирсан юм…

1990 оны дэлхийн аваргад Аргенитинчууд хэсгээсээ чадан ядан шалгарсан ч 16-д Бразилийн хүчтэй багийг Марадона Канижиа нарын хослол буулгаж авч чадсан бол 1/8д Югаславын шигшээ багтай 0-0 ээр тэнцэж пенальтигаар хожлоо… харин семифиналд талбайн эзэд Италичуудтай тоглох болсон юм… хувь заяаны зохиолоор ч тэр үү энэ тоглолт Наполид болохоор товлогдсон нь энэ хотынхоныг хүнд байдалд оруулсан гэдэг… Домогт тоглогчоо дэмжих үү? Шигшээ багаа дэмжих үү гэсэн асуулт олон Наполичуудын толгойг зовоож байсан гэдэг… Энэ тоглолтонд тэд мөн л хаалгач Сержио Гояачагийн ачаар пенальтигаар талбайн эзэдийг тэмцээнээс хаслаа… Финалын тоглолтонд өнөөх л Германчууд… Энэ удаад дэлхийн аваргын шилдэг хаалгач Гояача Бремегийн цохилтыг хааж чадсангүй… Ингээд Аргентинчууд мөнгөн медальтай нутгийн жолоо залах болжээ…

1994 оны дэлхийн аварга марадонагийн хувьд сүүлийн дэлхийн аварга байлаа… 34 хүрч хар тамхинд улам бүр автах болсон Марадонагийн форм тийм сайн байгаагүй ч Аргентинчууд домгоо шигшээ багт дуудахгүй байж зүрхэлсэнгүй… Гэвч ДАд очисныхоо дараа түүнээс хар тамхины төрлийн бэлдмэл илэрч тэрээр тэмцээнийг орхих болсон юм… Марагүй Аргентинчууд ч энэ тэмцээнд амжилтанд хүрч чадсангүй…

Марадона хөлбөмбөгөөс хөндийрсөний дараа хар тамхинаас гарах эмчилгээ байнга хийлгэх болсон бөгөөд энэ үерээ Кубын удирдагч Фидель Кастротой нөхөрлөх болж Фидель ба Кубын ард түмэн хэмээх ном хэвлүүлжээ… Харин дараа нь тэрээр Би Диего нэртэй дурсамж номоо хэвлүүлсэн нь бестеллэр болсон бөгөөд одоог хүртэл тэрээр аргентинд маш их нэр хүндтэй бөгөөд улс төр нийгмийн амьдралд идэвхитэй оролцсон хэвээр байна…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. erjan says:

    unxeer guu xolbombogchin ter pele xjuud ni yuch bish.MARADNO bol olon esreg ganchara gesen tobtolgoog bi bolgosn footballist shvv de.aguu aguuaaaa

    GD Star Rating
    loading...
  2. taivan says:

    мэндээ шинэ ажилтай болцон бнашд айн кк

    GD Star Rating
    loading...
  3. Багаасаа л шүтэж эхэлсэн дээ энэ нөхрийг .Бурханы гар бол агуу лдаа .Сайхан юм уншуулсанд баярлалаа

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    marradonahiin amjiltiig messi bas davtaj 5toglogch neg haalgachiig huurch goal oruulsan sh de talbain tuvuus avaad ene goal n yag davtaj hsen yum shig adilhan bolson do aa bas burhanii gariig ch gesen messi hiisen sh de mes que un club

    GD Star Rating
    loading...
  5. munkho says:

    maradonagiin amidralaar sedevlesen uran saixnii shine kino garsan bainalee.

    GD Star Rating
    loading...
  6. argentina says:

    pele xol bombogin haan gegddeg, maradona xar tamxitai nohorloogui bol XoL boMboGiiN XAAN MARADONA

    GD Star Rating
    loading...
  7. messi says:

    pele hol bombogiin haan bol hol bombogiin burhan ni maradona ym

    GD Star Rating
    loading...
  8. messi says:

    hey messi geed hamgiin suuld setgegdel bichsen hun neree jaahan uurchilchih tegehgui bol hen bichsen n yalgagdahgui yum bna.

    GD Star Rating
    loading...
  9. fuck MANU says:

    MESSI CHIN BUGDIN DAVTSAN CH GESEN ZGR NEG LEAGIIN TOGLOLT SHDE HARIN MARADONA BOL DASHD DR HIISEN HARIUTSLAGATAI UED KKK, AGUU 5 TOGLOGCHIN NEG

    GD Star Rating
    loading...
  10. br says:

    aguu aguu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: