loading...
Дэлхийн шилдэг эрэгтэй теннисчид Мадридад өрсөлдж байгаа бол эмэгтэйчүүд Швейцарын Цюрихт хүч үзэж байна. 600 мянган долларын шагналын сантай WTA-н 2-р зэрэглэлийн тэмцээнээс дэлхийн чансааг тэргүүлэгч Елена Янкович хасагдсан нь энэ өдрийн гол дуулиант үйл явдлаар тодорлоо.
Өмнөх хэдэн долоо хоногт оролцсон гурван тэмцээндээ бүгдэд нь түрүүлсэн 23 настай Сербийн теннисчин 1/8 шигшээд Италийн Флавио Пеннеттатай 3 цаг гаруй тэмцэлдсэний эцэст 7-5, 3-6, 3-6-гийн харьцаатай хожигдож, 12 дараалан ялалт байгуулсан цувралаа зогсооход хүрсэн байна. Сонирхолтой нь: энэ хоёр теннисчин бүсгүй долоо хоногийн өмнө Москвад Кремлийн цомын ¼ шигшээд учраа таарахад Янкович өрсөлдөгчөө хоёр сет-д буулган авч байжээ. Бусад тоглолтын дүнг танилцуулахад: Янковичийн нутаг нэгт Ана Иванович Францны Марион Бартоли-г 6-2, 6-4-өөр хожсон бол Уимблдоны аварга Венус Уилльямс Алёна Бондаренкогийн эсрэг мөн адил хоёр үе зарцуулж, ¼ шигшээд шалгарлаа. Өнгөрсөн Ням гарагт Кремлийн цомын шигшээд Янковичт ялагдсан дэлхийн №7, ОХУ-ын Вера Звонарёва гэмтлийн улмаас өрсөлдөгчдөө бууж өгнөөр тэмцээнийг орхижээ.
loading...




