loading...
Талбайн теннисний АТР Мастерс цувралын энэ оны найм дахь тэмцээн Испанийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч Рафэаль Надаль тэмцээний 1/8 шигшээд Ришар Гаскетэй учраа тааран өрсөлдлөө.
Надаль өмөнх өдөр хэний ч үл таних Эстони залуу Гульбисийг 3 сет-д буулган авсан бол энэ удаад дэлхийн чансаанд 15-д бичигдэж байгаа өмнө нь тав тоглож, бүгдэд нь хожиж байсан Францын теннисчний эсрэг тулаанд элдэв асуудалтай тулгарсангүй. Тэрээр Гаскегийн эхний давуулалтан дээр брейк хийж, улмаар энэ давуу байдлаа алдалгүй 6-4-ийн харьцаатай нэгдүгээр үед ялалт байгуулсан байна. Дараагийн сетийн хувь заяа өмнөхөөсөө хялбар шийдэгдлээ. Надаль энэ үед хоёр брейк хийснээр цаг 30 мин-н хугацаанд 6-4, 6-2-ын харьцаатай өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан байна. Энэ оны 79 дэх хожлоо авсан 23 настай Испанийн супер од ¼ шигшээд өөрийн нутаг нэгт Фелисиано Лопестой учраа таарлаа. Лопес дэлхийн №10, Швейцарын Станислас Вавринкаг мөн адил хоёр сет-д ялжээ.
Вавринкагийн нутаг нэгт, дэлхийн чансааг тэргүүлэгч байр сууриа хоёр сарын өмнө Надальд алдсан Рожер Федерер энэ өдөр Францын Жо-Вильфрид Цонгатай хүч үзсэн байна. US Open-д түрүүлснээс хойш Мадрид-д анхныхаа тэмцээнд оролцож байгаа Федерер энэ оны Австралийн нээлттэй тэмцээний дэд аваргын эсрэг 6-4, 6-1-ий харьцаатай ялалт байгуулахад цаг хүрэхгүй хугацаа зарцуулжээ.
Мадрид-Мастерс-т 2006 онд түрүүлж, өнгөрсөн жил үзүүрлэсэн Швейцарын алдарт теннисчин Аргентиний залуу од Хуан Мартин дель Потротой хагас шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө. 20 настай дель Потро өөрийн нутаг нэгт Давид Налбандианы эсрэг тоглолтын эхний сет-д нэг брейк алдсан хэдий ч хариуд нь хоёр давуулалтыг нь өөрийн талд шйидсэнээр 6-4-өөр хожсон байна. Үүнээс хойш Аргентиний №1 теннисчин Налбандиан эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж чадсангүй, 6-2-ийн харьцаатай хожигдож, өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалж чадалгүй Мадридийг орхиж байна.
Налбандианы адил дэлхийн чансаанд 3-т бичигдэж байгаа Сербийн теннисчин Новак Жокович 1/8 шигшээ шатнаас хасагдлаа. Тэрээр 208 см өндөртэй Хорватын үлэмж биетэн Иво Карловичийн хүчтэй давуулалтуудын эсрэг зэвсэг олсонгүй, хоёр сет-д тус бүр тай-брейк-ээр хожигдсон байна. Энэ өдөр 23 эйс хийсэн Карловичийн ¼ шигшээн өрсөлдөгчөөр Францын Жиль Симон тодорлоо. Тэрээр Америкийн Робби Жинеприг 2 цаг 40 мин гаруй үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст шийдвэрлэх үеийн тай-брейк-д 8-6-гийн харьцаатай буулган авсан байна.
Энэ өдөр болсон Франц, Америкийн теннисчдийн хоёр дахь тулаанд нэг үе дэлхийн чансааг тэргүүлж байсан Энди Роддик Гэйль Монфильс-д мөн адил гурван үед хожигджээ. Монфильс дараагийн тойрогт дэлхийн №4 Энди Мюррейтэй учраа таараад байна. Их Британийн залуу од Хорватын Марин Чиличийн эсэргүүцлийг цаг 50 мин-д дарж чадсанаар улирлын 44 дэх ялалтаа байгууллаа.
2 сая 270 мянган еврогийн шагналын сантай “Мутуа Мадрилена Мастерс” тэмцээнд түрүүлсэн тамирчин 360 мянган евро буюу манай мөнгөөр 560 сая төгрөг хүртэнэ. Одоогоор ¼ шигшээд шалгарсан 8 теннисчин хамгийн багаар 46 мянган евро хүртэх болзол хангаад байна.
loading...






hi ene odriin mend bi svvliin ved talbain tennisiiig ih sonirhoj bgaaldaa. bodeol ene chigleliin sportoor manaid surgalt ywuuldag bh. ta bvhen nadad tuslaach. ene sportoor haana ochij hicheelleh ter gazartai holbootoi medeelel bwal ywuulj tus bolooch.
loading...