Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бээжин 2008 » Олимп ба гэмтэл бэртэл…

GD Star Rating
loading...

http://www.metrolinaorthopedic.com/logo.jpgБээжингийн Олимпийн наадам өндөрлөсний дараа ОУ-ын Олимпийн хороо нэгэн сонирхолтой тоо баримтыг гаргасан байна. Олимпийн наадмын хамгийн их бэртэл гэмтэл учруулж байгаа 6 спортыг тэд нэрлэжээ. Энэ 6 төрөлд Бокс, гандбол, таэеквондо, хүндийн өргөлт, хөлбөмбөг, зүлгэн дээрх хоккей оржээ. Бээжингийн Олимпийн наадмын үеэр эдгээр 6 төрөлд өрсөлдсөн тамирчдын нийт 90 хувь нь бэртэл гэмтэл авсан байна. Нэг төрөл нь 15 хувь гэсэн үг. Харин Олимпийн наадмын хамгийн аюулгүй төрлөөр каноэ завь, дарвуулт завь, усанд үсрэлт, усны бүжиг оржээ. ОУОХ-ны мэдээлж байгаагаар гэмтэл авсан ихэнх тамирчин бүсэлхийнээс доош гэмтэл авсан байна. Үүнээс 55 хувь нь хөлний бэртэл, 20 хувь нь гарны, 15 хувь нь их бие, үлдсэн 10 хувь нь толгойндоо бэртэл авсан байна. Эдгээр гэмтэл авсан тамирчдаас ихэнх нь булчингийн суналт, шагайны бэртэл байсан байна. Гэмтэл авах шалтгаан нь 3 төрөлд ангилагдаж байна. Өрсөлдөгч тамирчинтай мөргөлдөх үед, тамирчин ядарсан байх үед, ямар нэгэн эвгүй хөдөлгөөн хийснээс болж гэмтэл авч байсан байна. Гэмтэл бэртлийн 74 хувь нь тэмцээний үед байсан бол үлдсэн хувьд нь тамирчид бэлтгэл хийж байх үед гэмтэл авч байжээ. Ингээд Бээжингийн Олимпийн наадамд нийтдээ 1055 тамирчин ямар нэгэн хэмжээний бэртэл авсан нь нийт тамирчдын 9,6 хувийг эзэлж байгаан байна.

GD Star Rating
loading...
Олимп ба гэмтэл бэртэл..., 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: