Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Хоккей » NHL-ээр сонин юу байна

GD Star Rating
loading...

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/3e/05_NHL_Shield.png” cannot be displayed, because it contains errors.Хоккеи сонирхогчдын анхаарлын төвд үргэлж байдаг Хойд Америкийн Үндэсний Хоккеин лигийн (NHL) шинэ улирал эхлээд   одоогоор багууд 3 -6 тоглолт хийгээд байна. 2005 оны Лакаутаас хойш анх удаа бүх багууд хоорондоо тоглох боломжтой болж байгаараа энэ улирал онцлогтой. Өөрөөр хэлбэл баг бүр  дивизионыхоо өрсөлдөгч бүртэй 6 тоглолт (нийт 24), конференсийнхоо баг бүртэй 4 тоглолт (40) , эцэст нь эсрэг конференсийнхоо баг тус бүртэй дор хаяж 1 тоглолт нийт 15 тоглолт хийх болж. Үүн дээр нэмэгдэж Канадын 3 багтай хийх нэмэлт тулаан ингээд нийт 82 тоглолт болж байна.

Чикаго Блэкхвавкс-счүүд дасгалжуулагч Д.Савардаа халж ,Жоел Куйневиль гэгчийг авчээ. Энэ эрхэм нь Колорадо Авеленч багийн дасгалуулагчаар ажиллаж байсан аж.

Праг хотод явагдсан нээлтийн тоглолтонд Маркус Насленд улирлын анхны гоолыг оруулжээ. (НьюИорк Ранжерс)

Ирэх жил тохиох Монреал Канадиенс багийн 100 жилийн ойг тохиолдуулан 57 дахь Бүх оддын тоглолтыг Бэлл Центрт хийхээр болсон ажээ.

Колумбус Блү Жаккетс багийн довлтогч Майкл Пека ,Даллас -тай тоглох үеэр шүүгч халдсан байна. 10 сарын 15нд болсон уг явдлыг NHL түүнд 5 тоглолтын торгууль оногдуулсан байна.

Америкийн хоккеин лигт (AHL) тоглож байгаа довтлогч Крис Боуркэ -гээ Вашингтон Капиталс -чууд эргүүлсэн авахыг хүсэж байгаа аж. Тэд түүнтэй 2004 онд гэрээ байгуулсан ч Хершеи Бийрст сүүлийн 3 жил зээлүүлж байгаа юм.

NHL удирдлагуудын мэдэгдснээр шинэ улиралд тамирчдын авах цалингийн хэмжээ маш их өссөн ба бараг баг бүр 6 сая доллараар нэмэгджээ. Доод тал нь $40,700,000(US) байх гэнэ.

Энэ жилийн NHL Winter Classic тоглолтыг 2009 оны 1 сарын 1ны өдөр Чикаго хотын Вриглеи Фиелдэд зохион байгуулах болжээ.
Үзэгч сонирхогчдийг маш их татдаг энэхүү шоунд талбайн эзэн Чикаго Блэкхаүкс , түрүү жилийн Стентлийн цомын эзэн Детройтын Улаан жигүүрүүдтэй тулалдах юм.
NHL -н дархлагсан 6 гэгддэг Монреал Канадиенс ,Торонто Напль лифс ,Бостон Бруйнс ,НюИорк Ранжерс ,Детройд Рэд Уйнс ,Чикаго Блэкхаүкс гэсэн багууд дундаас анх удаа хоорондоо  классикт учраа таарч байгаа нь энэ бөгөөд 2 баг 1955 оны үеийн өмсгөлөөр гангарах ажээ.

Одоогоор лигийн явц

Т/т – тоглосон тоглолт ,  Я – ялалт  ,Ял - ялагдал Ц/с – цаг сунгасан, О.Г -оруулсан гоол ,А.Г – алдсан гоол

Дорнод бүс ↓ Т/т ↓ Я ↓ Ял  ↓ Ц.с  ↓ О.Г  ↓ А.Г  ↓ Оноо  ↓
НьюИорк Ранжерс 6 5 1 0 17 11 10
Монреал Канадиенс 4 3 0 1 16 9 7
Вашингтон Капиталс 4 3 1 0 17 13 6
Буффало Сабрес 3 3 0 0 12 3 6
НьюЖерси Девилс 4 3 1 0 6 6 6
Питтсбург Пенгуйнс 5 2 5 1 12 14 5
Каролина Хэрриканес 3 2 1 0 11 10 4
НьюИорк Айлэндерс 4 2 2 0 11 14 4
Бостон Бруинс 3 1 1 1 11 12 3
Оттава Сенаторс 3 1 1 1 8 8 3
Торондо Напль Лифс 3 1 1 1 8 13 3
Атланта Трашерс 4 1 2 1 11 12 3
Флорида Пантерс 2 1 1 0 7 8 2
Тампа Беи Лайгхтин 4 0 2 2 8 12 2
Филдельфиа Флайрс 4 0 3 1 10 17 1
Өрнөд бүс ↓ Т/т ↓ Я ↓ Ял  ↓ Ц.с  ↓ О.Г  ↓ А.Г  ↓ Оноо  ↓
Сан Хосе Шаркс * 4 4 0 0 13 4 8
Минносото Уайлд 3 3 0 0 14 7 6
Сэнт Луйс Блүс 4 3 1 0 18 12 6
Ванкувер Канукс 4 3 1 0 16 12 6
Детройт Рэд Уйнгз 4 2 1 1 11 10 5
Едмонтон Ойлерс 2 2 0 0 6 4 4
Финикс Каёотес 3 2 1 0 8 7 4
Нэшвиль Предаторс 4 2 2 0 12 14 4
Карльгари Фламес 3 1 1 1 9 15 3
Чикаго Блэкхаүкс 4 1 2 1 10 12 3
Даллас Старс 4 1 2 1 12 18 3
Лос Анжелес Кингз 3 1 2 0 7 7 2
Колумбус Блү Жакетс 3 1 2 0 8 12 2
Колорадо Аваланче 4 1 3 0 15 15 2
Анахеим Дакс 4 0 4 0 8 17 0

Одоогоор мэргэн буучдыг НьюИорк Ранжерсийн канад эр Аарон Варос 3 гоолтой тэргүүлж байна. Мөн адил 3 гоолтой багийн анд Брендон Дунински 2т явна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: