Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Бямба гаригийн тоглолтуудын эргэн тойронд

GD Star Rating
loading...

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 8-р тойргийн зарим тоглолтууд өчигдөр явагдлаа. Эдгээр тоглолтуудын хүрээн дэх зарим статистикуудыг сонирхуулъя.

Арсенал 3:1 Эвертон

Эвертоны Леон Осман “ПЛ”-ийн “их 4″-ийн эсрэг 26 тоглолт хийгээд байсан бөгөөд 27 дахьдаа ийнхүү анхны гоолоо хийлээ.

Арсеналын Самир Насри “Эмирайтс” цэнгэлдэхэд 3 дахь тоглолтондоо гараанд гарч 2 дахь гоолоо хийв.

Арсеналын Робин ван Перси сүүлийн 3 талбай дээрээ хийсэн тоглолтонд 3 гоол орууллаа. Тэрээр “Эмирайтс” цэнгэлдэхэд ПЛ-т 17 удаа гарааны бүрэлдэхүүнд гарч, 11 гоол хийсэн байна.
Арсеналын Тео Уолкотт өөрийн багийнхаа талбайд анхныхаа ПЛ-ийн гоолоо 27 дахь оролдогоороо нэг юм орууллаа.

Астон Вилла 0-0 Портсмут
Портсмут 2007 оны 4 сард Вилла Паркт Астон Виллатай 0:0-ээр тэнцсэнээс хойш анх удаагаа “хуурай” тэнцээ хийжээ.

Портсмут өнгөрсөн улирлын нээлтийн тоглолтонд буюу 2007 оны 8 сард Дербитэй 2:2-оор тэнцсэнээс хойш айлын талбайд 22 тоглолт хийхдээ анх удаа тэнцлээ.  Тэдний 21 тоглолт дараалан айлын талбай дээр тэнцээ хийгээгүй байсан цуврал нь ПЛ-ийн хамгийн урт цувралтай тэнцэж байгаа ажээ. Эвертон 1998 оны 11 сараас 1999 оны 10 сар хүртэл айлын талбайд 21 тоглолт тэнцээ хийгээгүй юм байна.

Портсмутын Шон Дэвис энэ улиралд талбайгаас хөөгдсөн лигийн 12 дахь, багийнхаа 2 дахь тоглогч боллоо. Эдний багийн Лассана Диарра 9 сарын 28-нд Тоттенхэмтэй тоглоход улаан хуудас авч байжээ.

Болтон 0-0 Блакбэрн

Болтон энэ улиралд талбай дээрээ 4 тоглолт хийсний 2 нь гоолгүй дууссан байна.

Фулхэм 0-0 Сандерланд
Фулхэм сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь гоол хийж чадсангүй. Мөн тоглолтын 2 дахь хагаст энэ улиралд ганц гоол хийсэн нь бусад багаас хамгийн бага нь юм байна.

Сандерланд Лондонд хийсэн сүүлийн 3 тоглолтондоо хожигдоогүй явна.

Ливерпул 3-2 Уиган
Ливерпул энэ улирлын лигийн 8 тоглолтынхоо 4-т нь хожигдож байгаад нөхөж гоол хийн хожлоо. Бусад багуудаас хамгийн олон ийм байдлаар хожоод байна. Ялангуяа талбай дээрээ 4 тоглохдоо 3-т нь хожигдож байсан ч хожиж чаджээ.

Ливерпул талбай дээрээ 2 гоол алдсан нь энэ оны 2 сарын 23-нд “Энфилд”-д Мидлсброг 3:2-оор хожсоноос хойш анхны тохиолдол болжээ.

Дирк Кюйт ПЛ-т сүүлийн 21 сард анх удаа 2 тоглолт дараалан гоол хийлээ. Сүүлд 2007 оны 1 сард талбай дээрээ Челсид, дараагийн тойрогт Уэст Хэмийн талбайд дараалан гоол хийж байжээ.

Кюйтийн сүүлийн 4 лигийн талбай дээрээ хийсэн гоол нь 4-үүлээ Уиганы эсрэг юм байна. Энэ тоглолтонд 2, 2007 оны 4 сард тоглохдоо мөн 2-ыг оруулж байв.

Амр Заки дубль хийснээр ПЛ-ийн мэргэн бууч хэвээр үлдэв. Тэрээр айлын талбай дээр хийсэн 4 тоглолтондоо 5 гоол хийгээд байна.

Манчестер Юнайтед 4-0 Вэст Бром
Уэйн Руни сүүлийн 5 клуб болон шигшээ багийн тоглолтондоо 8 гоол хийжээ.

Руни мөн Англи болон “МЮ”-ийн 10-р сард хамгийн олон гоол хйисэн тоглогч болжээ. Тэрээр 10-р саруудад нийт 18 тоглохдоо 17 хийсэн байна.
Димитар Бербатов өөрийн анхныхаа ПЛ-ийн гоолыг шинэ багийнхаа өмнөөс5 тоглож байж хийлээ. Энэ гоол түүний хувьд сүүлийн 6 сард хийсэн анхны лигийн гоол болж байгаа юм гэнэ. 4 сарын 19-нд Уиганд гоолдож байв.

Нани ПЛ-ийн 4 дэх гоолоо хийлээ. Бүгдийг нь Олд Траффорд цэнгэлдэхэд.

Криштиану Роналду ПЛ-т талбай дээрээ сүүлийн 7 тоглолтонд дараалан гоол хийжээ. Нийт 9 гоол хийсэн байна. Энэ нь түүний Олд Траффорд дахь хамгийн шилдэг дараалсан гоолтой цуврал  юм байна. Зөвхөн Фернандо Торрес л түүнээс олон буюу 8 тоглолт дараалан талбай дээрээ лигийн тоглолтонд энэ зуун гарснаас хойш гоол хийсэн байх юм.


Мидлсбро 0-5 Челси

Энэ бол Борогийн талбай дээрээ хожигдсон хамгийн гутамшигт ялагдлын нэг болж байна. Тэд “The Riverside”-ддаа 1999 оны 4 сард 6-1-ээр Арсеналд, тэртээ 1910 онд 5-0-ээр Бури гэдэг багт хожигдож байсан байна.

Энэ бол 2003 оны 9-р сард Вульвсийг 5:0 харьцаагаар хожсоноос хойшхи Челсигийн сүүлийн 5 жилийн ПЛ-ийн хамгийн том ялалт.

Челси сүүлийн 7 зочлон тоглолтондоо хожил авлаа. Энэ нь тэдний 4 дэх хамгийн сайн цувралтай тэнцжээ. Хэрэв ирэх 2 зочлон тоглолтондоо ялвал багийнхаа түүхэн дэх хамгийн шилдэг цувралтай тэнцэх нь.

Саломон Калу анх удаа ПЛ-т дубль хийж үзлээ.
Хэрэв Калу гоол хийсэн бол Челси ПЛ-д хожигддоггүй юм байна. Калу гоол хийсэн тоглолтуудын 14-т нь хожиж, 2-т нь тэнцжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Chelsea-iin tuxai nice medee bnaa thks!

    GD Star Rating
    loading...
  2. hRA says:

    Torres gemtsen ni gamgui hereg gehdee Hantulgiin baliar Chelsea ter recordiiig evdvel bi uuriin bag evdsentei adil bayarlah yum bna

    GD Star Rating
    loading...
  3. Аагий says:

    Гоё статууд байна. :thumbs up:

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: