loading...
Мотоциклын ДАШТ -н Малайз дахь ГранПри -н MotoGP ангилалд Валентина Росси гайхалтай уралдааныг үзүүлж түрүүллээ. Аль эрт Японы гран-прид 6 дахь удаагаа дэлхийн аварга болох болзлоо хангасан Итали эр ийнхүү 357 оноотой болж байна. 2005 оны ДАШТ -д тэрээр 367 оноотойгоор магнайлж байсан , хэрвээ Валенси -н Гран-прид түрүүлж чадвал Россид энэ амжилтаа эвдэх боломж байна. Нэгэнт түрүүлэх боломжгүй болсон Дени Педроса ,Стөүнер хоёр ч түүнтэй нэг их ширүүн өрсөлдөж чадахгүй байгаа нь энэ Гран-прид тодорхой харагдсан болохоор Валентина-д 100% боломж байгаа.
Уралдааны эхэн үед Дени надтай маш ширүүн өрсөлдөж байсан ч ,10 гаран тойргийг ганцаараа туулсны дараа уралдаан хөгжилтэй байсан шүү’
Би улирлын 9 дэхь түрүүгээ авсандаа маш их баяртай байна,энэ тоогоо Валенсиад 10 болгохийг хүсэж байна‘ гэж Росси ярьжээ.
Тун удахгүй 7 хоногийн дараа Испаны Валенсиа хотод энэ жилийн сүүлийн Гран-при явагдах билээ.
250cc ангилалд Испаны Альваро Баутиста түрүүлж 25 оноогоо халаалсан ч ,мөн л түрүүлэх нэгэнт боомжгүй болсон. Хэрвээ ямар нэгэн онцгой тохиолдол гарахгүй л бол түүнээс 28 оноогоор илүү яваа (256) Италийн Марко Симонцелли аваргалах нь тодорой болсон.
125cc ангилал : Түрүүлэх нь мөн тодорхой болоод байгаа Францын Майк ди Меглиа Малайзад тун тааруу уралдаж 5 -р байранд жагсжээ. Габор Талбакси (Унгар) уг Гран-прид магнайлсан ба ди Меглиа -н хойно 40 гаран оноогоор хоцорч яваа билээ.
ДАШТ -н явц MotoGp
| байр | Уралдагч | Улс | Баг | Оноо |
|---|---|---|---|---|
| 1 | Валентина Росси |
ITA | Fiat Yamaha Team | 357 |
| 2 | Кеиси Стөүнер |
AUS | Ducati Marlboro Team | 255 |
| 3 | Дени Педроса | SPA | Repsol Honda Team | 229 |
| 4 | Жорже Лорензо | SPA | Fiat Yamaha Team | 182 |
| 5 | Андреи Довизеосо | ITA | JiR Team Scot MotoGP | 161 |
| 6 | Ники Хайден | USA | Repsol Honda Team | 144 |
| 7 | Колин Эдвардс | USA | Tech 3 Yamaha | 134 |
| 8 | Крис Вермоулен | AUS | Rizla Suzuki MotoGP | 125 |
| 9 | Шиня Накано | JPN | San Carlo Honda Gresini | 117 |
| 10 | Лорис Капиросси | ITA | Rizla Suzuki MotoGP | 111 |
250cc
| 1 | Марко Симоцелли | ITA | Metis Gilera | 256 |
| 2 | Альваро Баутиста | SPA | Mapfre Aspar Team | 228 |
| 3 | Мика Каллиа | FIN | Red Bull KTM 250 | 191 |
125cc
| 1 | Майк ди Меглиа | FRA | Ajo Motorsport | 248 |
| 2 | Габор Талмакси | HUN | Bancaja Aspar Team | 206 |
| 3 | Симоне Корси | ITA | Jack & Jones WRB | 200 |
loading...



