loading...
Яг долоо хоногын өмнө Л.Хэмилтон Японы Гран Прид гарааны түрүүг авсан бол өнөөдөр бас гарааны эхний байрлалыг эзэлж чадав.Энэ улиралд тэр долоо дахь удаагаа гарааг хошуучлахаар болж байгаа нь энэ юм.
Л.Хэмилтон чөлөөт уралдаан,байрлал тогтоох шалгаруулалтанд илт давамгайлж, хүчтэй, хурдтай байгаагаа харуулж байсныг дурьдах хэрэгтэй.К.Райконен ,Л.Хэмилтоноос 0,342 секундын зайтай Б2 ыг эзэлж, Ф.Масса түүнээс сүүлийн шийдвэрлэх тойрогтоо хагас секунд илүү удаан давхиж Б3 т орлоо.ДА-гын төлөөх өрсөлдөөний гуравдахь гол хүн Р.Кубица Б12т орсон .Түүний машин нь асуудалтай байжээ. Кү-1 ийн төгсгөлд дөнгөж Б14 т орон дараагын шатанд шалгараад, харамсалтай нь Кү-3 т шалгарч чадаагүй юм.Р.Кубица эхний хоёр эгнээний нэгэнд байр эзэлсэн бол өрсөлдөөн илүү сонирхолтой болох байсан болов уу.
Сингапур,Фужид дарааллан түрүүлээд байгаа Ф.Алонсо энэ удаа Б4 т орж,МакЛарений Х.Ковалайнен Б5-аас гараагаа хийнэ. БМВ Зауберийн Н.Хайдфелд Б7 ,С.Феттель Б8 ,С.Бурдэ Б10 т орлоо.Тоёотагын Я.Трулли Б9 т топ аравт багтаж чадсан бол Т.Глок энэ удаад Б13 ыг авав.Н.Пикэ Б11,Р.Барикелло Б14,Н.Росберг Б15,Д.Култхард Б16 эзлэв. Б6 д орсон М.Веббер хөдөлгүүрээ сольж 10 байр ухрах торгууль хүртсэнээр Б16 -гаас гараагаа хийх болсон юм.Ингэснээр Х.Ковалайненаас хойшхи ,К.Накажимагаас өмнө байр эзэлсэн бүх нисгэгч нар нэг байрлал урагшилж байгаа юм.
К.Накажима Б17,Ж.Баттон Б18,А.Сутил Б19,Ж.Физикелла Б20 т орсон.
Байрлал тогтоох шалгаруулалтын дараа Н.Хайдфелд 3 байрлал ухрах торгууль авлаа.Тэр Кү-1 д Д.Култхардын замыг хаасан гэдгээр энэ шийтгэлийг хүртэв.
Өнөөдөр замын асфальт нь дугуйнууд муу барьцтай байсан талаар нисгэгчид ярьжээ.Брижстоуныхан Кү-3 т жин нь нэмэгдсэн машинууд, хатуу дугуйг ашиглана гэж тооцож байжээ.Харин багууд зөөлөн хольцтой дугуйг сонгож уралдсан байна.Зөөлөн нь хатуугаас илүү барьцтай ,тойргын цагт илүү нөлөөсөнтэй холбоотой гэжээ.
Л.Хэмилтон Ферраригийн эхний довтолгооны давалгааг амжилттай өнгөрүүллээ.Дараагийн давалгаа гараан дээр ирнэ.Энэ улиралд Л.Хэмилтон 7 удаа гарааны түрүүг авч , 2 удаад нь түрүүлсэн.Унгарт Ф.Массад ,Японд К.Райконенд гараан дээр гүйцэгдэж байсан.Одоо гараанаас амжилттай хөдлөх л Л.Хэмилтоний хамгийн гол анхаарах зүйл юм.Шанхайн зам, энэ замуудаас өөр характертай боловч гараанаас эхний эргэлтийг хүртэл туулах зайд ,К.Райконен,Ф.Масса нар довтлогоо хийх боломжтой. Сүүлийн гараанууд дээр амжилт олж чадаад байгаа Ф.Алонсо, хоёрдахь эгнээнээс хөдөлж байгаа болхоор эдэнд төвөг учруулж болох юм.Шагналын тавцанд ч гарч мэднэ.
К.Райконен,Л.Хэмилтон нар Ф.Массагаас бага хэмжээтэй шатахуунтай бол Ф.Масса тэднээс 4-5 тойргын хойно цэнэглэх магадлалтай.
Титэм булаацалдаж байгаа хоёр гол өрсөлдөгч нь давуу байдалтай байгаа нь Р.Кубицагын итгэл, найдварыг тун бага болгож байна.Гэхдээ БМВ Заубер уралдаанд оролцох стратеги,тактикийн сонголтоо яаж хийхээс шалтгаалах бизээ.
Уралдааны зам дээр юу ч тохиолдож болохыг бид олонтаа харж байсан. Өнгөрсөн жил Л.Хэмилтон ,К.Райконеноос 17 онооны зөрүүтэй байсан ч гүйцэгдсэн.Одоогын онооны зөрүү бага байгаа нь уралдааныг бүр ч сонирхолтой болгож байгаа юм.
Л.Хэмилтон энэ удаа доод тал нь 5 оноо авах ёстой болж байгаа.
Л.Хэмилтон эдгээр тохиолдолд дэлхийн аварга болох боломжтой.
- Хэрэв Хэмилтон түрүүлж 10 оноо аваад Масса Б5 аас хойгуур байр эзэлсэн тохиолдолд -
-хэрэв хоёрдугаарт ороод Масса Б7 оос хойгуур байр эзэлсэн тохиолдолд-
-хэрэв гуравт ороод Масса оноо аваагүй тохиолдолд
Одоогоор Л.Хэмилтон 4 удаа түрүүлсэн бол Ф.Масса 5 удаа түрүүлээд байна.
Нисгэгчдэд – зохион бүтээгчид
1.Байр -10 оноо
2.Байр – 8 оноо
3.Байр – 6 оноо
4.Байр – 5 оноо
5.Байр – 4 оноо
6.Байр – 3 оноо
7.Байр – 2 оноо
8.Байр – 1 оноо
Гарааны байрлал
1. Л.Хэмилтон 1:36.303
2. K.Райконен 1:36.645
3. Ф.Масса 1:36.889
4. Ф.Алонсо 1:36.927
5. Х.Ковалайнен 1:36.930
6. С.Феттель 1:37.685
7. Я.Трулли 1:37.934
8. С.Бурдэ 1:38.885
9. Н.Хайдфелд 1:37.201
10. Н.Пикэ 1:35.722
11. Р.Кубица 1:35.814
12.T.Глок 1:35.937
13. Р.Барикелло 1:36.079
14. Н.Росберг 1:36.210
15. Д.Култхард 1:36.731
16. М.Веббер1:37.083*
17. K.Накажима 1:36.863
18. Ж.Баттон 1:37.053
19. A.Сутил 1:37.730
20. Ж.Физикелла 1:37.739
loading...




Хэрэв онооны систем 10, 6, 4, 3, 2, 1 нэж байсан бол Масса энэ жил, мөн Кими 3 удаа дэлхийн аварга болох байсан гэж боддог. Шумахерын давамгайллаас болоод энэ дүрэм өөрчлөгдсөн.
Маргааш Массаг дэмжээд суучна даа.
loading...