Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Хөлбөмбөгийн хөгжилтэй бас хоржоонтой мэдээ №1

GD Star Rating
loading...

http://www.mlsnet.com/images/2005/07/16/z7eyIYTx.jpg90-ээд оны Колумбын од Валдеррама төрөлх хотынхоо их сургуулийн хүндэт доктор болжээ. Түүнийг үсчинд очиход одоо хэр нь үсчид хэрхэн засах вэ гэж шаналсаар байгаа аж.

Макайгийн клуб фэнүүдээ ирэх УЕФА цомын тоглолтод явахгүй байхыг уриалжээ. Олон жилийн түүхтэй Файеноорд ийм мэдэгдэл гаргасан нь түүхэнд анхных гэнэ.

**********************************

Бенин улсын засгийн газар хөлбөмбөгийн холбоогоо дарамталсаар байгаад хочийг нь солиулжээ. Тэднийг олон улсад хэрэмнүүд гэдэг юм байна. Хэрэм гэдэг амьтан аюул ирвэл айж зугтдаг, спортод ийм байж таарахгүй гэж тэд үзээд ирвэснүүд гэж нэрлүүлэх болжээ. Хэдэн жилийн дараа ирвэснүүд цойлон гарч ирэх нүү гэдгийг харжээ л сууя даа.

**********************************

ФИФА босс Еврог 24 багтай болгосныг тэнэг хэрэг гэж мэдэгджээ. Түүнийхээр тивийн тал хувь нь дахиад цуглаад тоглохоор куали нь огт сонирхолгүй болох юм байна. Гэхдээ сайн тал бий л дээ. Түүний нутаг нэгт Швейцар шалгарах боломжтой болно. Дээрээс нь бас Англи…

**********************************

Валенсиагийн хаалгач Хилдэбранд долоон долоо хоног тоглохгүй өнжсөний эцэст ашгүй нэг юм тогложээ. Гэтэл харамсалтай нь 3-р лигид. Гоол алдаагүй тул түүгээрээ голоо зогоож байгаа байх даа.

***********************************

Швейцарын лигийн Нойчател багийн хамгаалагч эхний үе дуусахаас 10 минутын өмнө талбайд гарчээ. 10 минутад өөрийгөө харуулж чадаагүй тэр паузаар тэр кабиндаа үлдсэн байна.

***********************************

Испаний шигшээгийн тоглогчид саяхан Еврогийн шагналаа гарджээ. 54 онд дэлхийн аварга болсон Германы шигшээгийнхэнтэй тэд зурагт авснаараа адилхан гэнэ. Үнэн хэрэг дээрээ энэ нь нэмэлт шагнал ажээ. 50-иад жилийн өмнө германчууд одоогийнх руу хөрвүүлбэл 1280 евро авч байсан бол испани залуус хагас саяыг хүртжээ.

***********************************

3 сарын өмнө Испанид баатар болж байсан Арагонес өвөө Туркт буг болж байгаа гэнэ. Фенербахчегийн фэнүүдийн 63 хувь нь түүнийг одоохон зайлуул гэж шaарджээ.

Бичсэн: Номер 10.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Spain-iin Aragones Fenerbahche-iin head coach boltsiinmuu ?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: