Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » В.Ананд хоёр дахь ялалтаа байгууллаа

GD Star Rating
loading...

Германы Бонн хотноо үргэлжилж байгаа дэлхийн шатрын аваргын төлөөх халз тулааны 5 дахь өрөгт Вишванатан Ананд хоёр дахь ялалтаа байгууллаа. Дэлхийн аварга цолыг эзэмшигч Энэтхэгийн их мастер ОХУ-ын шатарчин Владимир Крамникийн эсрэг хараар тоглохдоо, 3 дахь өргийн адил славян хамгаалалтын хувилбар сонгосон байна. Тухайн өрөгт Крамник хожигдол хүлээсэн. Энэ удаад тэрээр алдаагаа давтахгүйн тулд 15 дахь нүүдлийн дараа 40 гаруй минут бодож, улмаар өргийн дунд үед бага зэргийн давуу байдал олж авчээ. Гэсэн хэдий ч цаашдын явцад цагийн дарамтанд орсон манай хойд хөрш улсын их мастер 29 дэх нүүдэл дээр бүдүүлэг алдаа гаргасан байна. Үүнийг нь Ананд алдалгүй ашигласнаар 35 нүүдлийн дараа Крамник цагаан туг өргөхөөс өөр аргагүй болжээ. Оросын их мастер анх удаагаа цагаанаар хоёр дараалан хожигдсоныхоо дараа хүнд байдалд орсноо хүлээн зөвшөөрсөн хэдий ч өөрийгөө дайчилж чадна гэдэгтээ итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Өнөөдөр болох Дэлхийн аваргын төлөөх халз тулааны 6 дахь өрөгт Энэтхэгийн шатарчин цагаанаар тоглоно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: