loading...
Мятрашгүй өрсөлдөөн булангаар энэ удаадаа сагсан бөмбөгийн хоёр эвлэршгүй өрсөлдөгчид болох Лос Анжелес Лейкерс, Детройт Пистонс багуудын өрсөлдөөний тухай өгүүлэхээр шийдлээ. Хэдийгээр өөр конференцийн багууд ч энэ хоёр баг хамгийн ҮСБХ-ы хамгийн хүчтэй, хөмгийн ширүүн өрсөлдөгчид юм.
1980-аад оны сүүлээр Лос Анжелес Лейкерс, Детройт Пистонс багууд ҮСБХ-ы аваргын төлөө тулалдахаар хоёронтоо таарчээ. Өмнөх жилийн аварга Нуурынхан харьцангуй муу бүрэлдэхүүнтэй гэж хэлж болохоор Бүлүүрүүдтэй 1988 оны шигшээд таарсан юм. Энэ бол Лос Анжелесын Холливудын шоу хэлбэрийн тоглолттой баг, Детройт хотын яахаас ч буцахгүй муу жаалуудын эсрэг тулаан байсан гэхэд хилсдэхгүй. Бүлүүрүүдийг энэхүү хүч тэнцвэргүй тулаанд сайн тоглоно гэж хэн ч бодоогүй юм. Тухайлбал 1968-69 оны улиралд Билл Расселлийн тэргүүлж байсан Бостон Селтиксийн амжилтаас хойшхи анхны финалын тоглолтыг 4-0-ээр дуусах баг зэргээр ярьж байв. Ийнхүү цуврал сайн найзууд, ирээдүйн сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-ын гишүүд болох Айзия Томас, Ирвин “Мэжик” Жонсон нарын тэврэлдсэнээр эхэллээ. Бүлүүрүүд асар их тэмцлийг гаргаж, сэтгэлийн хатын хүчээр Лос Анжелесийн “Форум” ордонд нь өрсөлдөгчөө 105-93 харьцаагаар хожсоноор аль хэдийнэ өөрсдийгөө аварга хэмээн сэтгэж өндөрт дүүлээд байсан Нуурынхныг газарт буулгалаа. Цуврал цаашдаа улам л сонирхолтой өрнөсөн ба зургаа дахь тоглолтонд Бүлүүрүүдийн лидер Айзия өөрийн гэмтсэн шагайг үл ажран доголж тоглосоор гуравдугаар үед 22 оноо авч гайхамшгийг үзүүлснээр уг тоглолтонд Детройт ялж “үхлийн” долоо дахь тоглолт явагдах нь тодорхой болжээ. Долоо дахь тоглолт сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй тоглолтуудын нэг болж цаг дуусахаас 2 секундын өмнө 102-101 харьцаагаар Детройтын бүлүүрүүд ялж байв. Гэвч Нуурынхан бөмбөг эзэмшиж байхад Билл Лэймбир Карим Абдул Жаббар дээр тун бүдүүлэг алдаа хийлээ. Цаг дуусахад 2 секунд дутуу. Домогт Карим Абдул Жаббар торгуулийн чөлөөт хоёр шидэлт хийнэ. Хоёуланг нь хийхэд л хожино. ҮСБХ-ы аварга, дэлхийн аварга хэргэм хүртэнэ. Гэвч юу болох нь энэ вэ. Лигийн бүх цагийн үеийн мэргэн бууч хоёуланг нь алдах нь тэр. Ингээд Детройтын бүлүүрүүд ҮСБХ-ы аварга баг боллоо.
Ийнхүү Детройт аварга болсны дараа аваргаас гадна “муу жаалууд” хэмээх гуншинг хүртлээ. Энэ нь тэдний бохир тоглолтоос улбаатай. Харин 1989 онд аваргын төлөө тоглолттонд хоёр баг дахин таарч шинэ цагийн “ривал” үүсжээ. Бүлүүрүүд аварга авсан амжилтандаа урамшин 1988-1989 оны улиралд хамгийн шилдэг амжилт болох 63 ялалтыг үзүүлээд байв. Хэдийгээр нас өндөр гарсан ч Карим Абдул-Жаббар гайхамшигтай тоглож Нуурууд өрнөд конференцийн хамгийн шилдэг амжилттай баг боллоо. Тэд 57 ялж 25 ялагдсан юм. Нуурууд плей-оффт гараад Бүлүүрүүдтэй таарах хүртлээ торсонгүй. Эхний шатанд Портлэндийг 3-0, конференцийн хагас шигшээд Сиэттлийн супер авиануудыг 4-0, конференцийн аваргын төлөө Финиксийн Нарнуудад ганц ч хожил өгөлгүй таарсан бүх багаа цэвэр ялж байлаа. Ингээд шинэхэн яахаас ч буцахгүй өрсөлдөгчдийн хоёр дахь удаагийн цуврал эхэллээ. Хамгаалагч Байрон Скоттгүй цувралыг эхлүүлсэн Холливудынхан хоёр дахь тоглолтонд ирээдүйн “Сагсан бөмбөгийн Алдрын танхим”-ын гишүүн “Шидэт” Жонсонгоо алдаж байдал дордохын дээдээр дорджээ. Энэ үед энэ цувралыг дуусгаад сагсан бөмбөгийг орхихоор шийдсэн Карим Абдул-Жаббар багаа удирдаж байдгаараа хичээсэн боловч тусыг эс олов. Гагцхүү дөрөв дэх тоглолтонд л хожжээ. Домогт Карим Абдул-Жаббарын сүүлчийн жилээ аварга авах мөрөөдөл хөөс мэт замхрав. Сагсан бөмбөгийн хамгийн шилдэг багаар дахин Детройтын муу жаалууд тодорлоо. Энэхүү хоёр жил дараалсан цуврал тоглолтууд сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ярилцах дуртай сэдвүүдийн нэг байдаг юм.
Үүнээс хойш тус хоёр баг дахин шигшээ таарах хүртлээ 15 жил хүлээх хэрэгтэй болсон юм. Нуурынхан, Бүлүүрүүд нарын цоо шинэ үе 2004 онд гойд байлаа. Плей-оффт өмнөх өрсөлдөгчдөө ялсаар гарч ирсэн хоёр баг гурав дахь удаагаа шигшээд учраа таарсан нь энэ. Нуурынхан туршлагын хувьд илүү байлаа. Тэднийг удирдаж буй саяхан “Алдрын танхимд” нэрээ бичүүлсэн Фил Жексон өмнө нь 9 удаа багаа шигшээд шалгаруулж ганц ч удаа ялагдаагүй гэсэн амжилттайгаар арав дахь шигшээдээ шалгарсан бол эсрэг багийн дасгалжуулагч Лэрри Браун өөрийн багаа юунаас ч илүү сайн мэдэж байлаа. Фил Жексон, Шакил О’Нил, Коби Брайант, Гэри Пэйтон, Карл Мэлоун нарын одод энэ цувралын ялагч болно гэж олон хүний нүдэнд бууж байлаа. Гэвч таамаг зөржээ. Атгасан шагай шиг цул болж чадсан Бүлүүрүүд Нуурынхныг аргалах аргаа олсон байлаа. Калифорнид болсон эхний хоёр тоглолтонд хоёр баг нэг нэг хожилцлоо. Гэхдээ Лос Анжелес хотынхны авсан нэг хожил нь цаг дуусах мөчид хийсэн Кобигийн гайхамшигт холын шидэлт байсан. Харин дараагийн гурван тоглолтонд Аубурн толгодынхон зовох юмгүй ялснаар Детройт Пистонс аварга болжээ.
loading...




Gaihaltai. muu jaaluud ch uneheer muu jaaluud yumda kk.
loading...
gaihaltai
loading...
kk ih sonin Gaihaltai shvv
loading...
Lakers ymar azgui yum be
loading...
mair bn daa ho bi ch detroit-iin ulaan fan sh dee bas pheonix-iih manai 2 bag bol LEADERuud ni bngui yu daa nadtai sanal zorson huniig alii shuu za kkk
narnuud+buluuruud=OOZOO
loading...
iiiiiiiiiiiii
loading...
NADAD LAV PISTONS LAKERS 2 BISH LAKERS CELTICS 2 MUNHIIN URSULDUGCHID YUM SHIGEE
loading...
Uul ni saihan sedev baina. Neg jijigheen aldaa garchee
88 NBA FINAL-d Lakers Pistonsiig hojson yum bna. Yun Jabbar aldah maldah bolood yavchvaa. Oorsdoo endees uzeerei. http://www.youtube.com/watch?v=VRO4YxoN5pA&feature=related Jich : Medeellee unen esehiig shalgaj baival sain baina daa
loading...
Goe l tvvh bn…………………………..
Gehdee LA vs Boston monhiin daisnuud gej sanagdaj bnaa.
loading...
hehe-iin helsneer goe sedew hondoj, tehdee tom anduural hiije, 88 ond detroit lakerst 7 togloltond hojigdood 89 90 ond awarga awsan, 89 ond lakers-g archsan sanagdaj bn, gehde thanks.
loading...
2004-onii detroid unheer goy bag baisan . mon ch ih demjdeg j bilee
loading...
ene bol PISTONS iin az bsn…tvvnees gadna bvreldhuun bol changa bsaan…2WALLACE PRINCE HAMILTON BILL SHOOT ingeed l byylgasan daa.tvvnees bish LAKERS-BOSTON shvv dee!
loading...