Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Сери А – Долдугаар тойрог

GD Star Rating
loading...

http://soccerlens.com/wp-content/uploads/2008/07/serie_a_logo.jpgИталийн сери А -н долдугаар тойргын тоглолт явагдлаа. Энэ тойргийн гол тоглолт бол мэдээж Рома -Интерийн тулаан байсан. Гэвч үзэгчдийн хүсэж байсан шиг хүчтэй өрсөлдөөн гарсангүй.

Фиорентина – Режжина 3 : 0 (Паззини , Жилардино -2)

Жилагоолын ээлжит шоу. Тэрээр ийнхүү Сери А -д 100 дахь гоолоо хийж байна. Режжина -н хувьд тоглолт эхнээсээ л бүтэлгүй тал руугаа эргэсэн бөгөөд 37 дахь минутад хаалгач Кампагнало нь хөөгдсөн тул байдал бараг тодорхой болсон гэж хэлж болно. Мөн Виола -н хаалгач Фреи энэ өдөр супер тоглолтыг үзүүлж олон ч аюултай цохилтыг хаасан юм.
Жилардино 6 гоолтойгоор Зарате -н хамт мэргэн буучдыг хошуучилж байгаа түүний баг ирэх мягмар гарагт Алианз Аренад зочлох билээ.
Тоглолтын Highlight

Наполи – Ювентус 2 : 1 (Лавеззи ,Хамсик) ,(Амаури)

Амаури тоглолтын салхийг хагалсан ч ердөө гуравхан минутын дараа Хамсик хариуг нь барьж ,79′ -д Лавеззи Юве -г булшилсан гоолыг хийжээ. Хуучин ноёдыг бэртэл гэмтлийн асуудал зовоосоор байгаа тэгвэл тэдний бэртэлтэй байгаа тоглогчид дээр Поулсен бас нэмэгдсэн ба 3 долоо хоног багтаа туслахгүй аж.

Нуман тулгуурт байгаа Раниер -н байр суурь улам ганхсан ч ,удирдлагууд нь юу юугүй хөөхийг хүсэхгүй байгаа бололтой. Ямар ч байсан ирэх Аваргуудын лиг болон дербийн чухал тоглолтуудаас түүний ирээдүй шалтгаалах нь тодорхой. Харин эсрэг талд нь байгаа Наполи -н залуус жинхэнэ бужигнуулж байна.

Juventus : Меннингер ,Григера ,Кнезевич ,Чиеллини ,Молинаро ,Салихамидзич ,Поулсен,Марчисио ,Недвед ,Амаури ,Дель Пиеро (Де Цеглие)

Тоглолтын Highlight

Милан – Сампдориа 3 : 0 (Роналдиньо – 2 ,Инзаги)
http://i244.photobucket.com/albums/gg35/primeira02/0185960B.jpgМадоннина -н дербин ялагч шидэт Ронни багтаа ээлжит 3 оноог авчирлаа. Түүний дубль нь л Кассано тэргүүтэй Сампдориаг ялахад хангаллтай байв. Хоёрдугаар хагаст сэлгээгээр орж ирсэн Кака ,Роннитой тун сайн хосолж ,Кастелаззи -г сандаргаж байлаа. Мөн бэртлээс эргэн ирсэн Супер Пиппо гоол оруулсан нь Россонеричуудыг улам баярлуулсан нь мэдээж. Тоглолтын дараа Анчелотти ‘Интертэй скудетто – н төлөө өрсөлдөх баг бол бид , бидний тэргүүн зорилго бол лиг тэгээд УЕФА цом’ гэжээ.

Милан : Аббиати ,Антонини ,Бонера ,Мальдини ,Янкуловски ,Амбросини ,Фламини ,Сидорф ,Пато ,Роналдиньо ,Борриело (Инзаги ,Кака,Эмерсөн)

Тоглолтын Highlight

Рома – Интер 0 : 4 (Ибрахимович ,Обинна ,Станкович)

Мөнхийн хотынхны бүтэлгүйтэл үргэлжилсээр. Хамгаалалтын цөм Мексес ,Пануччи наргүйгээр тэд хүчтэй Интерийн эсрэг үнэхээр эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар талбайдаа ниргүүлэв. Дөнгөж 6 дахь минутад хамгаалалтын хайнга алдааг ашиглан Ибра эхний гоолыг оруулсан бол ,2 -р хагас эхлээд дахин нэг гоол оруулж дубль хийв. Рома -н үлбэгэр хамгаалалтыг ашиглан алсын цохилтоор Обинна ,Станкович нар дахин гоолдсон ба Спаллетти Менез ,Брихи -г гаргаад ч үр дүнд хүрэлгүй тоглолт дууслаа.

Рома : Дони ,Сисиньо ,Лориа ,Хуан ,Рийз ,Де Росси ,Акуйлани ,Таддеи ,Перротта ,Вучинич ,Тотти (Менез ,Брихи ,Окако Чука)

Интер : Хулио Сезар ,Майкон ,Кордоба ,Киву ,Занетти ,Станкович ,Камбиассо ,Мунтари ,Обинна ,Ибрахимович ,Куарэжма (Круз ,Дакур ,манчини)

Тоглолтын Highlight

Бологно – Лацио 3 : 1 (Волпи ,Ди Вайо – 2) ,(Роки)

Тоглолт дөнгөж эхлээд 11 минутын дотор 2 гоол оруулж өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан Бологно-чууд цаашдаа боломж олголгүй байсаар 3 оноогоо халаасаллаа. 5 дараалсан ялагдал амсаж хүнд байдалд ороод байсан тэд бүх хүчээ шавхан энэхүү хар цувралаа төгсгөл болгож чадлаа.  2 багийнхан нийт 8 шар хуудас хүртжээ.

Лецци – Удинезе 2 : 2 (Тирибочи ,Домиззи) ,(Санчез, Д’Агостино )

Тун ширүүхэн болсон уг тулааны эцэст 2 баг эвийн гэрээ байгуулсан ба Удинезе 14 оноотой болж Интерийн араас нэхэгчдийн тоонд багтаж байна.

Женоа – Сиена 1 : 0 (Байва)

Хамгаалагч Байвагийн гоол Женоа -д 3 оноог авчирлаа. Мөн тэрээр өөрийн үндсэн үүргээ ч гайхалтай сайн биелүүлсэн билээ. 2 багийн довтлогчид энэ өдөр тийм ч муу байгаагүй ч Рубиньо ,Курчи 2 хаалгаа сайн манажээ. Улирал эхэлснээс хойш гэртээ хийсэн бүх тоглолтдоо Женочууд ялаад байгаа ба ээлжит өрсөлдөгч нь лигийг тэргүүлүгч Бенеамата байх юм.

Турин – Каглиари 0 : 1 (Акуафреска)

Тоглолтын баатар бол гоол оруулсан Акуафреска биш харин хаалгач Марчетти байлаа. Тэр байгаагүй бол энэ 3 оноо Туринд очсон байхийг ч үгүйсгэх аргагүй. Ийнхүү тэд улирлын анхны ялалтаа авч байна.

Катанья – Палермо 2 : 0 (Мартинез ,Маскара)

Мөн энэ тойргийн сонирхол татаж байсан тоглолт болох Сицилийн дерби өрсөлдөөнтэй болж Зенгагийн Катанья заналт дайснаа сөхрүүлж чадлаа.

Киево – Аталанта 1 : 1 (Мантовани) , (Фереира Пинто)

Т/т - тоглосон тоглолт Я -ялалт Т -тэнцээ Ял - ялагдал О.Г – оруулсан гоол А.Г – алдсан гоол

Оноо Т/т Я Т Ял О.Г А.Г
Inter
16
7
5
1
1
13
5
Udinese
14
7
4
2
1
12
5
Catania
14
7
4
2
1
8
4
Napoli
14
7
4
2
1
10
7
Lazio
13
7
4
1
2
15
10
Milan
13
7
4
1
2
11
6
Fiorentina
13
7
4
1
2
9
6
Atalanta
13
7
4
1
2
8
6
Genoa
12
7
4
0
3
10
7
Palermo
12
7
4
0
3
10
10
Lecce
9
7
2
3
2
8
8
Juventus
9
7
2
3
2
6
6
Siena
8
7
2
2
3
5
5
Roma
7
7
2
1
4
8
12
Bologna
6
7
2
0
5
6
10
Chievo
6
7
1
3
3
5
9
Torino
5
7
1
2
4
7
11
Sampdoria
4
7
0
4
3
4
11
Cagliari
4
7
1
1
5
2
10
Reggina
2
7
0
2
5
4
13
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. batdorj says:

    ac milan mandaguai milaniig dileeh bag baihguiaa
    ronaldina

    GD Star Rating
    loading...
  2. batdorj says:

    kaka

    GD Star Rating
    loading...
  3. batdorj says:

    kaka ronaldinho beckham pato dida maldini seddorf zambrroto shevchenko inzagi emerson ambrosini jankulovski bonera barkuushuu manuu inter liverpoll chelsea arsenal barsa roma atletco edner bol muu bag shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: