Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Татаруудын Мєрєєдєл Биеллэxэд Ердєє 5-хан Tоглолт Yлдлээ

GD Star Rating
loading...

Оросын Премьер Лигийн 25-р тойрог шуугиан багатайхнаар явагдаж єнгєрлєє. Томь, Луч Энерги, Сатурн, Москвагийн Спартак, Динамо, Терeк зэрэг багуудын халз уулзалт бvгд хуурайгаар дууссан бол Самарын Жигvvрvvд, Москвачууд нар легиoнeрyyд болох Ян Коллер, Эктoр Бракамонте нарын ачаар оноогоо хувааж авлаа. Спартакаас “жийгдсэн” Егoр Титовийн Химки энэ удаад нийслэлийн тємєр замчдад 2 бємбєг бэлэглэснээр vхлийн хэсгээс толгойгоо єндийлгєв. Уг тоглолтын дараа Локомотивчууд Химкид мєнгєєр худалдагдчихсан гэсэн цуурхал дэгдсэн ч батлагдсангvй намжив. Чадах чинээгээрээ дээш мацаж буй Санкт Петербyргчyyд энэ удаад хатуу самар Нальчикийн Спартактай эвийн гэрээ байгуулав. Эхний veд Шумeйкoгийн хийсэн ганц бємбєгийн хариуг Домингез, Аршавин нар дараагийн хагаст барьсан ч vндсэн цаг дуусахахаас 180 секvндийн ємнє Машуков Малафеевийн хаалгыг мялааснаар тоглолт єндєрлєв. Лигийг тэргvvлэгч Казанчууд, лигийн хомоол хамагч Ярославлчуудыг 2-0-дэж  итгэл тєгс хошуучлалаа vргэлжлvvлэв. 25-р тойргийн гол анхаарал ЦСКА, Амкар багуудын тоглолтон дээр хандаж байсан ч Пермчvvд Армийн багт юм болсонгvй 1-4єєр хожигдол хvлээлээ. Тоглолтын гол баатраар Вагнер Лав шалгарсан юм. Содон vст Бразил эр 2 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргvvлээд зогсохгvй Амкарын 2 хамгаалагчдыг талбайгаас хєєгдєхєд гар бие оролцсон юм. Ийнхvv 5-хан тойрог vлдэх мєчид Казаний Рубин нэхэж яваа нийслэлийн ЦСКА-гаас 7 онооны зєрvvтэй хэвээрээ vлдэв. 2 баг 29-р тойрогт учраа таарах ба тэр хvртэл Лигийн Аварга тодрохгvй байгаасай хэмээн залбирах л vлдлээ…

ЦСКА 4–1 Амкар
Шинник 0–2 Рубин
Спартак Нл. 2-2 Зенит
Локомотив 0-2 Химки
Крылья Советов 1–1 Москва
Луч-Энерги 0–0 Томь
Сатурн 0-0 Спартак Мк
Терек 0–0 Динамо

1    Рубин 54 оноо
2    ЦСКА 47 оноо
3    Динамо 44 оноо

———————

4    Амкар 40 оноо
5    Зенит 38 оноо
6    Крылья Советов 38 оноо
7    Спартак М 37 оноо
8    Локомотив 34 оноо
9    Москва 33 оноо
10    Спартак Нл 30 оноо
11    Терек 30 оноо
12    Томь 26 оноо
13    Сатурн 26 оноо
14    Химки 20 оноо

———————

15    Луч-Энергия 20 оноо
16    Шинник 15 оноо

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: