loading...
Ливерпулийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар Фернандо Торрес багийнхантайгаа Мадрид явах боломжгүй боллоо. Учир нь эмч нар түүнийг гэртээ эмчлүүлэх зөвлөгөөг өгсөн байна. Лхагва гарагт Испаний довтлогч Бельгийн эсрэг хийсэн тоглолтын үеэр бэртэл авч талбайг орхиж байсан. Ингээд тэрээр 2 долоо хоног талбайд гарах боломжгүй болсны дараа түүний хуучин тоглож байсан Атлетико Мадрид багийн удирдлагууд Висенте Калдерон цэнгэлдэх хүрээлэнгийн VIP заланд суухыг хүссэн байна. Гэтэл Ливерпулийн эмч нар түүнийг гэртээ байхыг зөвлөснөөр Торрес гэртээ суун Аваргуудын лигийн Атлетико Мадрид Ливерпуль багийн тоглолтыг үзэхээр боллоо. Багийн менежер Рафаэл Бенитезийн мэдэгдэж байгаагаар Торресийг гэртээ үлдээж байгаа нь харамсалтай ч бид Хавьер Машерано болон Райан Бабелийг Испани руу авч явах болно гэжээ.
loading...




harin altan tolgoit
loading...
Yun altan togloit be? Altan jaal sh dee . El nino . hehe
loading...