loading...
Египетийн шигшээ болон “Уиган” багийн довтлогч Амр Заки шинэ улирлын гол нээлт болоод байна. 25 настай тэрбээр “Уиган”-д зээлээр ирсэн даруйд гайхалтай тоглолт үзүүлж, долоон гоолтойгоор Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Хүчирхэг бие бялдартай, гоол хийх мэдрэмж сайтай тэрбээр ийм хожуу насандаа олонд танигдсан нь гайхалтай. Заки, Мидо, Абутраки зэрэг авьяаслаг довтлогчтой Египетийн шигшээ баг тивдээ шилдэгт тооцогдох болсон нь аргагүй билээ. Шинэ улирлын нээлт болсон Закигийн нэгэн ярилцлагыг орчуулан хүргэе.
-Амр, та 10 жилийн өмнө Египетийн хоёрдугаар дивизионд хүч үзэж явсан. Тухайн үед Английн Премьер лигт тоглоно гэж бодож байв уу?
-Тийм ээ. Би телевизээр Европын том багуудын тоглол¬тыг үзээд хурдхан ийм орчинд тоглох юмсан гэж боддог байлаа. Би Египетийн гуравдугаар дивизионы “Эл Меррих” багаас хөлбөмбөгчний замналаа эхэлсэн бол дараа нь хоёр¬дугаар дивизионы “Мансура”-д ирсэн. Харин 16-хан насандаа дээд лигийн “ENPRI” багт тухайн үедээ өндөр үнээр очиж билээ. Одоо 25 насандаа Европын шилдэг лигт хүчин зүтгэж байна. Хөлбөмбөгийн ертөнцөд ийм хурдан дэвшиж чадсандаа би бурханд талархдаг юм.
-Та “Локомотив”-т өнгөрүүлсэн үеэ дурссангүй?
-Би тэнд тийм ч таатай үеийг өнгөрүүлээгүй. Египет Африкийн цомыг хүртсэний дараа баг маань намайг зарахаар шийдсэн юм. Гэвч тэр үед өвлийн солилцооны цонх хаагдсан байлаа. Харин Оросын “Локомотив”-ийн тавьсан санал боломжийн санагдсан учир би тийш явсан. Би тэнд гурван сар л болсон. Гэвч гэмтэлтэй байсан тул нэг ч тоглолтод оролцоогүй юм.
-Гэхдээ та “Уиган”-д энэ бэрхшээлээ арилгаж чадсан шүү дээ?
-Энэ бол хоёр өөр нөхцөл л дөө. Одоо надад хүүхэд насныхаа мөрөөдөл дунд л хөвж яваа мэт санагддаг. Баг маань намайг ая тухтай байлгахын тулд бүхнийг хийсэн. Гэр бүлийнхэн маань хүртэл Англид нүүгээд ирчихсэн шүү. Үнэхээр гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга.
-Хэрвээ Премьер лигийн том багуудын нэг санал тавибал хэрхэн хүлээж авах вэ?
-Уиган жижиг хот байж болно. Гэхдээ хөлбөмбөгийн баг нь тийм ч жижиг биш шүү. Бид заримдаа санаанд оромгүй сайхан тоглолт үзүүлдэг. Манай багт Эмиль (Хески), Антонио (Валенси) зэрэг одод тоглож байна.
-Египетийн шигшээ багийн талаар ярилцъя. Танай баг 1990 оноос хойш ДАШТ-д оролцох эрхээ авч чадсангүй. 2010 онд яах бол?
-Бид сүүлийн хоёр Африкийн цомд дараалан түрүүлж, тивдээ хамгийн шилдэг нь гэдгээ нотолсон. Гэвч ДАШТ-д оролцож чадахгүй байгаа нь үнэхээр сонин. Харин одоогийн баг маань өмнөх үеийнхээ чадаагүйг гүйцээх бүрэн боломжтой.
-Египет ирэх жил “Confederations Cup” тэмцээнд оролцоно. Тэнд ямар ам¬жилт гаргана гэж бодож байна?
-Бразил, Итали, Испани зэрэг шилдэг баг тэнд өрсөлдөнө. Гэхдээ Африк тивийн хүн бүр биднийг харж байгаа учир тоглолт бүрт ялалтын төлөө тэмцэх болно. Ер нь юу ч болж магадгүй дээ.
-Та 2006 оны Африкийн цомын хагас шигшээд Мидогийн оронд сэлгээгээр гарч ирэнгүүтээ Сенегалын хаалганд хожлын гоол оруулсан. Энэ таны хамгийн дурсгалтай тоглолт мөн үү?
-Багтаа ялалт бэлэглэсэндээ их баярласан шүү. Тэд на¬майг талбайд дөнгөж гарсны дараа хамгаалахаа мартчих шиг болсон. Би үүнийг нь ашигласан юм.
-”Уиган” болон Египетийн шигшээгийн ирээдүйн зорилго ийм байж. Тэгвэл хувийн зүгээс ямар гавьяа, шагнал хүртэхийг хүсэж байна вэ?
-Африкийн оны шилдэг хөлбөмбөгч болохыг их хүсэж байна. Сүүлийн 25 жил Египетийн тоглогч энэ шагналыг аваагүй.
loading...




Zakid amjilt husii… Africiin shildeg gedeg ch bas ih hundtei shagnal shuu. Hetsuudee…
loading...
Say Liverpold hiideg goal chin aimaar shuu
loading...
Liverpoold 2 гоол хийсэн харагдсан болждээ. Тэр унаж өшиглөсөн нь күүл шүү
loading...