Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Мюррей Мадридад түрүүллээ

GD Star Rating
loading...

Мастеруудын цувралын нэг болох 2 сая 270 мянган евроны шагналтай Мадридын цувралд Их Британий теннисчин, дэлхийн номер 4 чансаатай Энди Мюррей түрүүллээ. Ийнхүү тэрээр энэ оны 2 дахь Мастеруудын цуврал, нийт 4 дэх ATP-ын тэмцээндээ түрүүлж байна.

Мюррей 2008 онд Цинциннати, Марсель, Доха, Мадрид гэсэн 4 тэмцээнд түрүүлж, жилд 4 түрүү авсан анхны Британи теннисчин болсон байна. 33 жилийн тэртээ, 1975 онд Марк Кокс ATP-ийн 3 тэмцээнд түрүүлж байжээ. Мөн Мюррей энэ жилийн “US Open”-д аваргын төлөө шалгарснаар анхныхаа “Их дуулга”-ын шигшээд хүрсэн юм.

Энэ 7 хоногт эрэгтэй теннисчдийн 3 тэмцээн Базель, Лион, Санкт Петербургт болж байна. Үүний дараа оны сүүлийн Мастеруудын цуврал Парист болно. Ингээд энэ оны сүүлийн тэмцээн Шанхайд “Мастеруудын цом” нэртэйгээр зохиогдоно. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 8 теннисчин хүч үзэх юм.

Мадрид. Mutua Madrilena Masters. Шагналын сан – 2 270 000 евро. Финал.

Э. Мюррей (Их британи, 4) – Ж. Симон (Франц) – 6:4, 7:6(6)

Мөн өнгөрсөн ням гаригт Цюрихт WTA-ын тэмцээн өндөрлөсөн байна.

Цюрих. Zurich Open. Шагналын сан – 600 000 доллар. эмэгтэй. Финал.

В. Вильямс (АНУ 3) – Ф. Пеннета (Итали) 7:6, 6:2

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: